Өндрийн Ажил Мэргэжлийн Холбоо

Call Directions Website Contact the organization

Өндрийн Ажил Мэргэжлийн Холбоо Өндрийн бүх төрлийн ажил, үйлчилгээний арга зүй боловсруулах, мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлэх

ӨНДРИЙН АЖИЛ: ИРЭЭДҮЙГЭЭ ДААТГАХ ШИНЭ ЭХЛЭЛ...ӨНДӨРТ ОЛСОНД АЖИЛЛАХ СИСТЕМИЙН АЖЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ЭХЛ...
30/09/2026

ӨНДРИЙН АЖИЛ: ИРЭЭДҮЙГЭЭ ДААТГАХ ШИНЭ ЭХЛЭЛ...

ӨНДӨРТ ОЛСОНД АЖИЛЛАХ СИСТЕМИЙН АЖЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ЭХЛЭЛ
Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад хүрэлцэн ирж, салбарынхаа хөгжил, аюулгүй ажиллагаа, мэргэжлийн ирээдүйн төлөө үнэтэй санал бодол, туршлагаа хуваалцсан нийт байгууллага, компанийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд, мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхний идэвхтэй оролцоо, нээлттэй хэлэлцүүлгийн үр дүнд бид зөвхөн асуудлаа ярилцаад зогссонгүй, цаашдын хамтын ажиллагааны бодит эхлэлийг тавьж, 7 хүний бүрэлдэхүүнтэй Өндрийн техникийн зөвлөлөө байгууллаа.
Энэ бол нэг байгууллагын ажил биш. Салбартаа ажиллаж, хөдөлмөрлөж байгаа бид бүхний хамтын оролцоо, хамтын хариуцлага, хамтын хөгжлийн эхлэл юм.Өнөөдөр Өндрийн Ажил Мэргэжлийн Холбооны санаачилгаар Монгол Улсад өндрийн ажил, Rope Access чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, мэргэжлийн төлөөллүүд нэг дор цуглан салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашдын хөгжлийн талаар нээлттэй зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын хамгийн чухал үр дүнгийн нэг нь салбарын мэргэжлийн оролцоог нэмэгдүүлж, бодит асуудалд хамтын шийдэл боловсруулах зорилготой 7 хүний бүрэлдэхүүнтэй Өндрийн техникийн зөвлөл байгуулагдсан явдал байлаа.
Цаашид тус зөвлөл болон салбарын оролцогч байгууллагууд хамтран:
• Өндрийн ажил, Rope Access-ийн аюулгүй ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдлыг судлах
• Мэргэжилтний ур чадвар, сургалтын тогтолцоо, стандартын хэрэгцээг тодорхойлох
• Салбарын нийтлэг асуудал, байгууллагуудын санал хүсэлтийг нэгтгэх;
• Төр, мэргэжлийн болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх
• Монголын мэргэжилтнүүдийн ур чадвар, аюулгүй ажиллагаа, салбарын хөгжлийг дараагийн түвшинд хүргэх чиглэлээр үе шаттай ажиллахаар санал нэгдлээ.
Энэ удаагийн уулзалтын гол үнэ цэнэ нь аль нэг байгууллагын асуудлыг ярих бус, салбарын нийтлэг эрх ашиг, хүний амь нас, аюулгүй ажиллагаа, мэргэжлийн хөгжлийн төлөө хамтран ажиллах эхлэлийг тавьсанд оршиж байна.
Бид бизнесийн талбарт өрсөлдөгч байж болно.
Харин хүний амь нас, аюулгүй ажиллагаа, мэргэжлийн ур чадвар, салбарын ирээдүйн төлөө хамтрагчид байх ёстой.
Өнөөдөр зөвлөл байгуулагдлаа. Одоо бодит ажил эхэлнэ.
Өндрийн Ажил Мэргэжлийн Холбоо
2026.09.29

"The ScaffChamp 2026"-д оролцох залуус маань бэлэн болжээ. Залуусдаа амжилт хүсье.Барилгын түр шат тавцан угсрагч- Дэлхи...
05/06/2026

"The ScaffChamp 2026"-д оролцох залуус маань бэлэн болжээ. Залуусдаа амжилт хүсье.

Барилгын түр шат тавцан угсрагч- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өнгөрсөн 3 жилийн MVP Монгол шатчин😍

The ScaffChamp 2026 team order is confirmed.

Round 1 will start with RNDV, followed by Stabil Építő, N-Projects, Scaff-Tech, A-Team, Skyline Scaffolding, Team Türkiye, NBIK, Muehlhan and MTL Group.

Round 2 will bring Teknopont, Talim, AlpAccess, AK Scaffolding, Air Tek Group, Bilfinger, Gerüstbau Samiez, Volken Group and Groupe Vermeren into the arena.

19 teams. Two rounds. One ScaffChamp day.

See you tomorrow.

📢 СУРГАЛТЫН ЗАР — ӨНДРИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СЕРТИФИКАТТАЙ СУРГАЛТ"Өндрийн Ажил Мэргэжлийн Холбоо" нь өндөрт аюулгүй ...
02/06/2026

📢 СУРГАЛТЫН ЗАР — ӨНДРИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СЕРТИФИКАТТАЙ СУРГАЛТ
"Өндрийн Ажил Мэргэжлийн Холбоо" нь өндөрт аюулгүй ажиллах ур чадвар эзэмшүүлэх, олон улсын жишигт нийцсэн 2 өдөр, 16 цагийн хугацаатай сертификаттай сургалтыг тусгайлан тоноглогдсон онол ба дадлагын танхимд тогтмол зохион байгуулж байна.
🎓 Сургалтын онцлог:
Сургалтыг мэргэшсэн инженер,багш нар удирдан явуулна
Олон улсын стандартын дагуу боловсруулсан хөтөлбөр
Онолын мэдлэг ба бодит дадлага хосолсон сургалт
Аюулгүй ажиллагааны туршлагатай зөвлөхүүдийн зааварчилгаа
📜 Сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх СЕРТИФИКАТ гардан авна.
📆 Хугацаа: 2 өдөр, нийт 16 цаг
📞 Холбоо барих: 99667190
📩 Имэйл: [email protected]

14/05/2026

Хүүхэд гэнэээн,. Бас томоогүй. Эрхэлж тоглож л байдаг. Болох, болохгүйг зааж зөвлөж өгөх эцэг, эхчүүд бидний үүрэг❗️

Хамгын гол нь нүх ухсан бол, Онгорхой зах ирмэг үлдээсэн бол иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж хашаа, тор, хаалт хашилт татаж тэмдэг тэмдэглэгээ үлдээх шаардлагатай байдаг‼️
Өндрөөс унахаас гадна Хөрсний нуралт гэж ноцтой эрсдэл бас байгаад байдаг⚠️‼️‼️😓

📢 СУРГАЛТЫН ЗАР — ӨНДРИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СЕРТИФИКАТТАЙ СУРГАЛТ"Өндрийн Ажил Мэргэжлийн Холбоо" нь өндөрт аюулгүй ...
03/05/2026

📢 СУРГАЛТЫН ЗАР — ӨНДРИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СЕРТИФИКАТТАЙ СУРГАЛТ
"Өндрийн Ажил Мэргэжлийн Холбоо" нь өндөрт аюулгүй ажиллах ур чадвар эзэмшүүлэх, олон улсын жишигт нийцсэн 2 өдөр, 16 цагийн хугацаатай сертификаттай сургалтыг тусгайлан тоноглогдсон онол ба дадлагын танхимд тогтмол зохион байгуулж байна.
🎓 Сургалтын онцлог:
Сургалтыг мэргэшсэн инженер,багш нар удирдан явуулна
Олон улсын стандартын дагуу боловсруулсан хөтөлбөр
Онолын мэдлэг ба бодит дадлага хосолсон сургалт
Аюулгүй ажиллагааны туршлагатай зөвлөхүүдийн зааварчилгаа
📜 Сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх СЕРТИФИКАТ гардан авна.
📆 Хугацаа: 2 өдөр, нийт 16 цаг
📞 Холбоо барих: 99667190
89448855
📩 Имэйл: [email protected]

Цонх цэвэрхэн байх гоё л доо...Гэхдээ АМЬД явах бүүүр гоё!!!
24/04/2026

Цонх цэвэрхэн байх гоё л доо...

Гэхдээ АМЬД явах бүүүр гоё!!!

24/04/2026

Яагаад чухал вэ?

"HSE UPDATE 2026"

Барилгын хөгжлийн төвтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэсэнээр барилгын салбарт гарч буй өндөрт...
22/04/2026

Барилгын хөгжлийн төвтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэсэнээр барилгын салбарт гарч буй өндөрт ажиллахтай холбоотой осол, гэмтлийг бууруулах, ажилчдын аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Үүнд:

* Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, хэрэгжилтийг сайжруулах
* Барилгын салбарын холбогдох тусгай норм, стандартуудыг боловсронгуй болгох, батлуулах
* Ажилчдын аюулгүй ажиллагааны сургалтыг тогтмол зохион байгуулах
* Өндөрт ажил гүйцэтгэж буй инженер, техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх, чадавхжуулах

Эдгээр чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн, бодит үр дүнд хүрэх зорилготой ажиллаж байна.

22/04/2026

Address

Сентрал Тауэр
Ulaanbaatar

Telephone

+97699053657

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өндрийн Ажил Мэргэжлийн Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Өндрийн Ажил Мэргэжлийн Холбоо:

Shortcuts

Share