Монголын Хүрээлэн буй Орчны Инженер Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын Хүрээлэн буй Орчны Инженер Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг

Монголын Хүрээлэн буй Орчны Инженер Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Хүрээлэн буй Орчны Инженер Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг, Non-Governmental Organization (NGO), Ulaanbaatar.

We are thrilled to announce the upcoming 2nd International Conference "Environment-2025," scheduled for October 31 and N...
14/10/2025

We are thrilled to announce the upcoming 2nd International Conference "Environment-2025," scheduled for October 31 and November 1, 2025. It is our privilege to welcome you to this significant gathering, where experts and thought leaders in environmental science and engineering will convene to share insights and discuss innovative approaches.
📍 Venue: Ulaanbaatar, Mongolia
📅 Date: October 31 – November 1, 2025
🔗 Registration deadline: October 20, 2025
Registration form: https://forms.gle/CUEgkcoydd4GXK2o8
💳 Fee: Conference 50,000 MNT | Field trip 50,000 MNT | Full package 100,000 MNT
Bank account: Golomt bank MN6400 1500 3635109535

We warmly welcome your participation in this important event for advancing environmental sustainability and preparing for COP17 in Mongolia.

Please find the details of the conference by the following link:
https://environmentjournal.wixsite.com/mseep/post/invitation-to-participate-in-environment-2025-international-conference
Transaction detail please specify: Name, and conference only/field trip or all, mobile number
We warmly welcome your participation in this important event for advancing environmental sustainability and preparing for COP17 in Mongolia.

We are thrilled to announce the upcoming First International Conference "Environment-2024," scheduled for October 10, 20...
08/10/2024

We are thrilled to announce the upcoming First International Conference "Environment-2024," scheduled for October 10, 2024. It is our privilege to welcome you to this significant gathering, where experts and thought leaders in environmental science and engineering will convene to share insights and discuss innovative approaches.

Please find the program attached, outlining an agenda enriched with sessions led by esteemed experts. We warmly invite you to join us at 8:30 a.m. in the Circle Hall, National University of Mongolia. Your presence will be an invaluable addition to our discussions and shared mission for a sustainable future.

We look forward to welcoming you on October 10 for a day of knowledge, collaboration, and inspiration.

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН-2024 олон улсын хуралд оролцохыг урьж байна. We warmly invite you to participate in an international ...
30/09/2024

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН-2024 олон улсын хуралд оролцохыг урьж байна.
We warmly invite you to participate in an international conference on Environment-2024.

Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг Уламжлалт Хүрээлэн буй орчин–2024 үндэсний хурлаа олон улсын эрдэм шинжилгээний хурал болгон өргөжүүлж хүрээлэн буй орчин, инженерчлэлийн чиглэлээр сургалт эрхэлдэг их, дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран 2024 оны 10 дугаар сарын 10-нд зохион байгуулна.

The Mongolian Society of Environmental Engineers and Professionals is excited to announce the expansion of its annual "Environment-2024" conference into an international event on October 10, 2024. In collaboration with leading universities and research institutes specializing in environmental and engineering education, we aim to foster a global exchange of knowledge and solutions.

Хүрээлэн буй орчны бохирдол, доройтол нэмэгдэж буй өнөө үед олон улсын эрдэмтэн, судлаачдын сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлууд, тэдгээрийн ололт амжилт, шийдлүүд нь улс орны тогтвортой хөгжилд нэн чухал юм. Та бүхнийг Хүрээлэн буй орчин–2024 эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа хэлэлцүүлэн, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эрдэмтэн судлаачидтай санал бодлоо солилцон, салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулахыг урьж байна.

With rising environmental challenges, the contributions of international researchers are critical to advancing sustainable development. We warmly invite you to present your research, engage in insightful discussions, and collaborate with academics to shape the future of our industry. Join us in driving progress for a greener tomorrow!

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг
Монгол Улсын Их Сургууль, Инженер Технологийн Сургууль
Европын Холбооны Дээд боловсролыг дэмжих Эрасмус плас хөтөлбөр - ТАКМИ төсөл
Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв
Байгаль орчны судалгаа шинжилгээний төв
Монголын Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо
НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, АДАПТ төсөл

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар
Монгол Германы Хамтарсан Ашигт Малтмалын Технологийн Их Сургууль Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Дархан Уул аймаг дахь Салбар сургууль
Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Байгалийн ухааны салбар

ХУРЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ
Агаар, уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлт, дасан зохицох технологи
Агаарын чанар, хэмжил зүй, Агаарын бохирдлын эх үүсвэр, шийдэл, Агаарын бохирдлын тархалт, загварчлал, Дотоод орчны агаарын чанар ба шийдэл, Агаарын бохирдол ба эрүүл мэнд, Уур амьсгалын өөрчлөлт, агаар мандал, Байгаль, хүрээлэн буй орчны өөрчлөлт, Хүлэмжийн хийн ялгарал ба бууруулах арга хэмжээ, Газрын доройтол, цөлжилт, Нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах технологи

Усны нөөц, бохирдол ба шийдэл
Усны нөөц, хомсдол, шийдэл, Усны бохирдол, хэмжил зүй, усны чанар, Ундны ус боловсруулалт, Усны бохирдол ба эрүүл мэнд, Хаягдал ус боловсруулалт, саарал усны хэрэглээ

Хөрсний бохирдол, хог хаягдлын менежмент
Хөрсний чанар, бохирдол, хэмжил зүй, Хөрсний бохирдлын эх үүсвэр, Хөрсний бохирдол ба эрүүл мэнд, Хөрсний бохирдол цэвэршүүлэх технологи, Хөрсний үржил шим, сайжруулах, нөхөн сэргээх технологи, Хот суурины хог хаягдлын менежмент, боловсруулалт, Аюултай хаягдлын менежмент, боловсруулалт, Хаягдлаас нөөц олборлолт, нөөцийн зохистой хэрэглээ, Ногоон технологи

Цэвэр үйлдвэрлэл, дэвшилтэт технологи
Энергийн зохистой хэрэглээ, Үйлдвэрийн экологи, Ухаалаг технологи ба байгальд ээлтэй үйлдвэрлэл, Сэргээгдэх эрчим хүчний технологи

ТОВЛОЛТ ӨДРҮҮД
2024.10.02 Хураангуй хүлээж авах ([email protected])
2024.10.05 Эргэж холбоо барих (Хөтөлбөр, урилга илгээх)
2024.10.10 Хурлын үйл ажиллагаа (МУИС, Дугуй танхим)

Хураангуйд үндэслэн зохион байгуулагчдын зүгээс илтгэлийн төлөвийг тогтоно. Хураангуйг илгээхдээ аман болон ханан илтгэлийн аль хэлбэрээр илтгэх боломжтой болох, мөн илтгэгчийн холбоо барих утас, цахим шууданг бичиж ирүүлнэ.

ХОЛБОО БАРИХ: Утас: 99909973; 95104453
Цахим шуудан: [email protected]

БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ: 30,000₮ (өдрийн хоол, цайны завсарлага, хурлын эмхэтгэл багтана), бакалаврын оюутан хураамж төлөхгүй
Дансны мэдээлэл: Голомт банк 3635109535 (Гүйлгээний утгад овог нэр, холбоо барих утас бичих)

Хурлын үндсэн хэл: англи хэл
Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/

CCRCC in Mongolia
@Байгаль Орчны Судалгаа, Шинжилгээний Төв
@Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо
@АДАПТ ТӨСӨЛ

МАГИСТРЫН ТҮВШНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН:
Хүрээлэн буй орчин – 2024 үндэсний эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлж буй хүрээлэн буй орчны инженерчлэл, хими, химийн инженерчлэл, механик инженер, уул уурхайн инженер, материалын технологи, цаг уур, ус судлал, хүрээлэн буй орчин судлал, ойн аж ахуй, үйлдвэрийн экологи, эрчим хүч зэрэг хүрээлэн буй орчинтой холбоотой инженер технологи, шинжлэх ухааны чиглэлүүдээр магистрын түвшинд суралцаж буй оюутнуудын дунд шилдэг илтгэлийн уралдаан зохион явуулна.

Илтгэлийн хураангуйд үндэслэн хурал зохион байгуулах комисс урьдчилан шалгаруулалт хийж, илтгэлийн төлөвийг тогтоно.

Илтгэгчдээс эхний 2 байр, шилдэг ханан илтгэл шалгаруулна.
1-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
Шилдэг ханан илтгэл өргөмжлөл, мөнгөн шагнал
Ивээн тэтгэгчдийн тусгай шагнал

Хураангуйг “Магистрын түвшний илтгэлийн уралдааны илтгэл-Овог нэр” гэсэн хаягтай илгээх ба илтгэгчийн харьяалал, холбоо барих утас, цахим шууданг бичиж ирүүлнэ.
2024.10.02 Хураангуй хүлээж авах
2024.10.05 Илтгэлийн төлөвийг тогтох, мэдээлэх
2024.10.10 Хурлын үйл ажиллагаа (МУИС-ийн Дугуй танхим)

ХОЛБОО БАРИХ: Утас: 99909973; 95104453
Цахим шуудан: [email protected]
БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ: 30,000₮ (өдрийн хоол, цайны завсарлага, хурлын эмхэтгэл багтана), бакалаврын оюутан хураамж төлөхгүй
Дансны мэдээлэл: Голомт банк 3635109535 (Гүйлгээний утганд овог нэр, холбоо барих утас бичих)

“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ДОЛДУГААР ХУРАЛДэлхийн Хүрээлэн буй орчны өдрий...
03/06/2024

“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ”
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН
ДОЛДУГААР ХУРАЛ
Дэлхийн Хүрээлэн буй орчны өдрийг тохиолдуулан “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн 7 дугаар бага хурлыг зохион байгуулна.
Хуралд их дээд сургуулиудад хүрээлэн буй орчны инженерчлэл, хими, химийн инженерчлэл, механик инженерчлэл, уул уурхайн инженерчлэл, материалын технологи, цаг уур, ус судлал, хүрээлэн буй орчин судлал, ойн аж ахуй, үйлдвэрийн экологи зэрэг хүрээлэн буй орчинтой холбоотой инженер технологи, шинжлэх ухааны чиглэлүүдээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд оролцоно.
Илтгэлийн хураангуйд үндэслэн хурал зохион байгуулах комисс урьдчилан шалгаруулалт хийж, аман болон ханан хэлбэрээр илтгэл хэлэлцүүлнэ. Аман илтгэгчдээс эхний 3 байр, ханан илтгэлээс шилдэг 3 илтгэл шалгаруулж урамшуулна.
1-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
Ханан илтгэл – шилдэг 3 илтгэл, өргөмжлөл, мөнгөн шагнал

Илтгэлийн хураангуйг 2024 оны 6-р сарын 03-г дуустал [email protected] цахим хаягаар хүлээн авна.

2024.06.03 Хураангуй хүлээж авах ([email protected])
2024.06.04 Илтгэлийн төлвийг тогтох, мэдээлэх
2024.06.05 Хурлын үйл ажиллагаа (МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвийн 502 тоот Хурлын танхим)


ХОЛБОО БАРИХ
Утас: 7730-7730 (3208), 99909973, 95104453
Цахим шуудан: [email protected]

"Хүрээлэн буй орчин-2023" үндэсний эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирнэ үү. Хурал болох газар: МУИС-ийн төв байр, дуг...
28/11/2023

"Хүрээлэн буй орчин-2023" үндэсний эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирнэ үү.

Хурал болох газар: МУИС-ийн төв байр, дугуй танхим
Хугацаа: 8.30-17.30

Хэрэв цахимаар оролцох бол:
https://zoom.us/j/96218411187?pwd=NU5OOU9IY0ZtM2dpNnZETEgwOTlYUT09

Мeeting ID: 962 1841 1187
Нууц үг: 329361

"ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН–2023" ҮНДЭСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-д оролцохыг урьж байна. We invite you to participate in "4th...
23/11/2023

"ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН–2023" ҮНДЭСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-д оролцохыг урьж байна.

We invite you to participate in "4th ANNUAL CONFERENCE OF MONGOLIAN SOCIETY OF ENVIRONMENTAL ENGINEERS & PROFESSIONALS".

Хүрээлэн буй орчин–2023 үндэсний эрдэм шинжилгээний дөрөвдүгээр хурлыг Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг хүрээлэн буй орчин, инженерчлэлийн чиглэлээр сургалт эрхэлдэг их, дээд сургуулиудтай хамтран 2023 оны 11 дүгээр сарын 29-нд зохион байгуулна.

Хүрээлэн буй орчны бохирдол, доройтол нэмэгдэж буй өнөө үед мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлууд, тэдгээрийн ололт амжилт, шийдлүүд нь улс орны тогтвортой хөгжилд нэн чухал юм.

Та бүхнийг Хүрээлэн буй орчин–2023 эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа хэлэлцүүлэн, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эрдэмтэн судлаачидтай санал бодлоо солилцон, салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулахыг урьж байна.

Хурлын үйл ажиллагааны хүрээнд Магистрант оюутнуудын дунд шилдэг илтгэл шалгаруулах илтгэл зохион байгуулна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг
Монгол Улсын Их Сургууль, Инженер Технологийн Сургууль
Европын Холбооны Дээд боловсролыг дэмжих Эрасмус плас хөтөлбөр - ТАКМИ төсөл

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар
Уул Уурхайн Үндэсний Ассоциаци
Монгол Германы Хамтарсан Ашигт Малтмалын Технологийн Их Сургууль Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Дархан Уул аймаг дахь Салбар сургууль
Байгаль орчны судалгаа шинжилгээний төв УТҮГ

ХУРЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ

Уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлт, дасан зохицох технологи
Уур амьсгалын өөрчлөлт, агаар мандал, Байгаль, хүрээлэн буй орчны өөрчлөлт, Хүлэмжийн хийн ялгарал ба бууруулах арга хэмжээ, Газрын доройтол, цөлжилт, Нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах технологи

Усны нөөц, бохирдол ба шийдэл
Усны нөөц, хомсдол, шийдэл, Усны бохирдол, хэмжил зүй, усны чанар, Ундны ус боловсруулалт, Усны бохирдол ба эрүүл мэнд, Хаягдал ус боловсруулалт, саарал усны хэрэглээ

Агаарын бохирдол ба шийдэл
Агаарын чанар, хэмжил зүй, Агаарын бохирдлын эх үүсвэр, шийдэл, Агаарын бохирдлын тархалт, загварчлал, Дотоод орчны агаарын чанар ба шийдэл, Агаарын бохирдол ба эрүүл мэнд

Хөрсний бохирдол ба шийдэл
Хөрсний чанар, бохирдол, хэмжил зүй, Хөрсний бохирдлын эх үүсвэр, Хөрсний бохирдол ба эрүүл мэнд, Хөрсний бохирдол цэвэршүүлэх технологи, Хөрсний үржил шим, сайжруулах, нөхөн сэргээх технологи

Хог хаягдлын менежмент
Хот суурины хог хаягдлын менежмент, боловсруулалт, Аюултай хаягдлын менежмент, боловсруулалт, Хаягдлаас нөөц олборлолт, нөөцийн зохистой хэрэглээ, Ногоон технологи

Цэвэр үйлдвэрлэл, дэвшилтэт технологи
Сэргээгдэх эрчим хүчний технологи, Энергийн зохистой хэрэглээ, Үйлдвэрийн экологи, Ухаалаг технологи ба байгальд ээлтэй үйлдвэрлэл

ТОВЛОЛТ ӨДРҮҮД
2023.11.25 Хураангуй хүлээж авах ([email protected])
2022.11.26 Эргэж холбоо барих (Хөтөлбөр, урилга илгээх)
2022.11.29 Хурлын үйл ажиллагаа (МУИС, Дугуй танхим)

Хураангуйд үндэслэн зохион байгуулагчдын зүгээс илтгэлийн төлөвийг тогтоно. Хураангуйг илгээхдээ аман болон ханан илтгэлийн аль хэлбэрээр илтгэх боломжтой болох, мөн илтгэгчийн холбоо барих утас, цахим шууданг бичиж ирүүлнэ.

ХОЛБОО БАРИХ: Утас: 99909973; 95104453
Цахим шуудан: [email protected]

Хуралд энэ холбоосоор бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/1WN7Mg31A03xIriOBQ7PaVJ1Y0-Y5HElRpStiSdpjSlI/edit

Хурлын хураангуйг дараах загвараар бичнэ.
https://docs.google.com/document/d/1VhQFpEuiVxA02U8eOjtLJxicQXiDKgzi/edit?usp=sharing&ouid=116453768896659373999&rtpof=true&sd=true

“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ЗУРГАДУГААР ХУРАЛД ОРОЛЦОНО УУ! Дэлхийн Хүрээлэ...
28/05/2023

“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ”
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН
ЗУРГАДУГААР ХУРАЛД ОРОЛЦОНО УУ!

Дэлхийн Хүрээлэн буй орчны өдрийг тохиолдуулан “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн 6-р бага хурлыг зохион байгуулна.

Хуралд их дээд сургуулиудад хүрээлэн буй орчны инженерчлэл, хими, химийн инженерчлэл, механик инженерчлэл, уул уурхайн инженерчлэл, материалын технологи, цаг уур, ус судлал, хүрээлэн буй орчин судлал, ойн аж ахуй, үйлдвэрийн экологи зэрэг хүрээлэн буй орчинтой холбоотой инженер технологи, шинжлэх ухааны чиглэлүүдээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд оролцоно.

Илтгэлийн хураангуйд үндэслэн хурал зохион байгуулах комисс урьдчилан шалгаруулалт хийж, аман болон ханан хэлбэрээр илтгэл хэлэлцүүлнэ. Аман илтгэгчдээс эхний 3 байр, ханан илтгэлээс шилдэг 3 илтгэл шалгаруулж урамшуулна.

1-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
Ханан илтгэл – шилдэг 3 илтгэл, өргөмжлөл, мөнгөн шагнал

Тусгай байр
Ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагнал
Шалгарсан илтгэлийн өгүүллүүдийг “The Environment” сэтгүүлд хэвлэнэ.
Илтгэлийн хураангуйг 2023 оны 5-р сарын 30-ныг хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна.

2023.05.30 Хураангуй хүлээж авах ([email protected])
2023.05.31 Илтгэлийн төлвийг тогтох, мэдээлэх
2023.06.02 Хурлын үйл ажиллагаа (МУИС-ийн Номын сан 502 тоот Хурлын танхим)

ХОЛБОО БАРИХ
Бүртгүүлэх: https://forms.gle/2ZY2ZC18VApzsn6k8
Утас: 7730-7730 (3208), 99909973, 95104453
Цахим шуудан: [email protected]

Access Google Forms with a personal Google account or Google Workspace account (for business use).

"Хүрээлэн буй орчин-2022" үндэсний онол практикийн бага хурал, "Хүрээлэн буй орчин-2022" магистрантуудын эрдэм шинжилгээ...
30/11/2022

"Хүрээлэн буй орчин-2022" үндэсний онол практикийн бага хурал, "Хүрээлэн буй орчин-2022" магистрантуудын эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр

Хуралд цахи хэлбэрээр оролцож болно. Хурлын линк:

https://us06web.zoom.us/j/86322440108?pwd=ZzRLNEpubzEvYTQ2YW1zUXRuZVRsQT09

Meeting ID: 863 2244 0108
Passcode: 668644

"ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН–2022" ҮНДЭСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ3rd ANNUAL CONFERENCE OF MONGOLIAN SOCIETY OF ENVIRONMENTAL E...
07/11/2022

"ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН–2022" ҮНДЭСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
3rd ANNUAL CONFERENCE OF MONGOLIAN SOCIETY OF ENVIRONMENTAL ENGINEERS & PROFESSIONALS

Уламжлалт Хүрээлэн буй орчин–2022 үндэсний эрдэм шинжилгээний гуравдугаар хурлыг Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг хүрээлэн буй орчин, инженерчлэлийн чиглэлээр сургалт эрхэлдэг их,
дээд сургуулиудтай хамтран 2022 оны 11 дүгээр сарын 30-нд зохион байгуулах гэж байна.

Хүрээлэн буй орчны бохирдол, доройтол нэмэгдэж буй өнөө үед мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлууд, тэдгээрийн ололт амжилт, шийдлүүд нь улс орны хөгжилд нэн чухал юм.

Та бүхнийг Хүрээлэн буй орчин–2022 эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа хэлэлцүүлэн, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эрдэмтэн судлаачидтай санал бодлоо солилцон, салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулахыг урьж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг
ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
Монгол Улсын Их Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
Дархан сумын Засаг даргын Тамгын газар
Дархан-Уул аймгийн БОАЖГ

ТОВЛОЛТ ӨДРҮҮД
2022.11.20 Хураангуй хүлээж авах ([email protected])
2022.11.25 Эргэж холбоо барих (Хөтөлбөр, урилга илгээх)
2022.11.30 Хурлын үйл ажиллагаа (ХААИС-Дархан, цахим, танхим хосолсон хэлбэрээр)

ХОЛБОО БАРИХ: Утас: 99376887; 99909973; 95104453, 99070535
Цахим шуудан: [email protected]

Хурлын дэлгэрэнгүйтэй дараах холбоосоор орж танилцана уу.
https://environmentjournal.wixsite.com/mseep/post/%D1%85%D2%AF%D1%80%D1%8D%D1%8D%D0%BB%D1%8D%D0%BD-%D0%B1%D1%83%D0%B9-%D0%BE%D1%80%D1%87%D0%B8%D0%BD-2022%D2%AF%D0%BD%D0%B4%D1%8D%D1%81%D0%BD%D0%B8%D0%B9-%D1%8D%D1%80%D0%B4%D1%8D%D0%BC-%D1%88%D0%B8%D0%BD%D0%B6%D0%B8%D0%BB%D0%B3%D1%8D%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9-%D1%85%D1%83%D1%80%D0%B0%D0%BB%D0%B4-%D0%BE%D1%80%D0%BE%D0%BB%D1%86%D0%BE%D1%85%D1%8B%D0%B3-%D1%83%D1%80%D1%8C%D0%B6-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0

Дэлхийн Хүрээлэн буй орчны өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны ...
12/05/2022

Дэлхийн Хүрээлэн буй орчны өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн 5-р бага хурал 2022 оны 6-р сарын 3-нд болно.

Хуралд их дээд сургуулиудад хүрээлэн буй орчны инженерчлэл, хими, химийн инженерчлэл, механик инженерчлэл, уул уурхайн инженерчлэл, материалын технологи, цаг уур, ус судлал, хүрээлэн буй орчин судлал, ойн аж ахуй, үйлдвэрийн экологи, байгаль орчны менежмент зэрэг хүрээлэн буй орчинтой холбоотой бүх инженер технологи, шинжлэх ухааны чиглэлүүдээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд оролцоно.

Хурлын хаягаар ирүүлсэн илтгэлийн хураангуйд үндэслэн хурал зохион байгуулах комисс аман болон ханан илтгэлийн хэлбэрийг тогтож, мэдээлнэ.

Аман илтгэгчдээс эхний 3 байр, ханан илтгэлээс шилдэг 1 илтгэл шалгаруулж урамшуулна.

1-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
Ханан илтгэл – шилдэг 1 илтгэл, өргөмжлөл, мөнгөн шагнал

Шалгарсан илтгэлийн өгүүллүүдийг “The Environment” сэтгүүлд хэвлэнэ.

Илтгэлийн хураангуйг 2022 оны 5-р сарын 20-ныг хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна.

2022.05.20 Хураангуй хүлээж авах ([email protected])
2022.05.25 Илтгэлийн төлөвийг тогтох, мэдээлэх
2022.06.03 Хурлын үйл ажиллагаа (Монгол Улсын Их Сургуулийн
Номын сан 502 тоот)

ХОЛБОО БАРИХ

Утас: 7730-7730 (3208), 91339088
Цахим шуудан: [email protected]

24/02/2022

Address

Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Хүрээлэн буй Орчны Инженер Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Хүрээлэн буй Орчны Инженер Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг:

Share