Moscap - Mongolian Music Copyright Society

Moscap - Mongolian Music Copyright Society Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Moscap - Mongolian Music Copyright Society, Non-Governmental Organization (NGO), Ulaanbaatar.

https://news.zindaa.mn/5a3t
28/04/2026

https://news.zindaa.mn/5a3t

Дэлхийн оюуны өмчийн өдөр, Монгол Улсын Оюуны өмчийг хамгаалах өдрүүдийг тэмдэглэж буй энэ үед Монголын хөгжмийн бизнесийн экосистемийг олон улсын жишигт хүргэх.....

Монголын зохиолч хөгжмийн зохиолч хөгжмийн нийтлэгчдийн нийгэмлэгийн (MOSCAP) БҮХ ГИШҮҮДИЙН V ЧУУЛГАН өчигдөр амжилттай ...
03/04/2026

Монголын зохиолч хөгжмийн зохиолч хөгжмийн нийтлэгчдийн нийгэмлэгийн (MOSCAP) БҮХ ГИШҮҮДИЙН V ЧУУЛГАН өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Чуулганаар дараах асуудлыг хэлэлцэж үүнд 1. Олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөлт оруулж Нийгэмлэгийн дүрмийг баталлаа 2. Зохиогчийн эрх төлөөлөх гишүүнчлэлийн гэрээ 3. Бүтээл ашиглалтын төлбөрийн хэмжээ тариф 4. Төлбөр цуглуулах хуваарилах журам тус бүрийг хэлэлцэж шийдвэрлэж баталлаа.

MOSCAP-ын бүх гишүүдийн V чуулганаар Удирдах зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдлээ.
Удирдах зөвлөлийн даргаар: Хөгжмийн зохиолч Тогтохын СЭР-ОД
Хөгжмийн салбарыг төлөөлж:
Жинхэнэ гишүүнээр:
Бэгзсүрэнгийн Алтанхуяг
Баатарын Бат-Эрдэнэ
Бадарчийн Бямбабаяр
Давгын Ганпүрэв
Бадар-Ууганы Наранзун
Ундрахын Мөнхжаргал
Орлогч гишүүнээр:
Хуягбаатарын Анхбаяр
Баатарын Эрдэнэбат
Пүрэвдоржийн Ганбат

Зохиолчдын салбараас төлөөлж:
Жинхэнэ гишүүнээр:
Нямбуугийн Баянмөнх
Гомбын Ганболд
Нямжаргалын Минжинсайхан
Хайдавын Чилаажав
Ядамсүрэнгийн Отгонбаяр
Цэвэгийн Эрдэнэбаатар
Орлогч гишүүнээр:
Даваасүрэнгийн Ган-Очир
Сэдэдбазарын Цэрэндаваа
Б.Чулуунцэцэг

Паблишр:
Жинхэнэ гишүүнээр: Дистропаблик ХХК Н.Бат-Эрдэнэ Арт эксчэнж ХАБ ХХК Ш.Норжинбат Доре саунд продакшн ХХК Т.Сэр-Од
Орлогч гишүүнээр: Т.Дүүрэн

Хяналтын зөвлөлийн даргаар Үржингийн ХҮРЭЛБААТАР
Гишүүнээр:
Цогбадрахын Пүрэвхүү
Д.Отгонцагаан
Алтангэрэлийн Цэдэн-Иш нар тус тус сонгогдов.

22/03/2026
Хөгжмийн бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг төлөөлөн хэрэгжүүлэгч хамтын удирдлагын байгууллага Монголын зохиолч, хөгжми...
17/03/2026

Хөгжмийн бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг төлөөлөн хэрэгжүүлэгч хамтын удирдлагын байгууллага Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн БҮХ ГИШҮҮДИЙН ЧУУЛГАН 4 сарын 2-нд 13 цагаас Үндэсний номын сангийн шинэ байранд болох тул нийгэмлэгийн гишүүд 72023999 утсаар урьдчилан бүртгүүлж, гишүүнчлэлийн жилийн хураамжаа төлж, мандатаа авч хүрэлцэн ирнэ үү. Мөн дуу хөгжим зохиогч, өв залгамжлагч, зохиогчийн эрх эзэмшигчдийг шинээр гишүүнээр бүртгүүлж элсэхийг https://www.moscap.mn/artist/signup урьж байна. Гишүүний эрх төлөөлүүлэх зөвшөөрлийн гэрээ, уран бүтээлийн мэдүүлгийн маягтыг дараах хаягаар авч болно .
Холбоо барих Facebook Instagram 72023999 [email protected]
MOSCAP | Mongolian society of composers, authors & publishers

MOSCAP | Mongolian society of composers, authors & publishers

11/03/2026

Хөгжмийн үгтэй ба үггүй бүтээл ашиглах зохиогчийн онцгой эрхийг төлөөлөн хэрэгжүүлэгч хамтын удирдлагын байгууллага Moscap - Mongolian Music Copyright Society БҮХ ГИШҮҮДИЙН ЧУУЛГАН 4 сарын 2-нд болох тул дуу хөгжим зохиогч, өв залгамжлагч, зохиогчийн эрх эзэмшигчдийг гишүүнээр элсэхийг https://www.moscap.mn/artist/signup урьж байна. Гишүүний анкет, эрх төлөөлүүлэх гэрээ, хамгаалуулах уран бүтээлийн мэдүүлгийг мейлээр илгээх болно. Утас 72023999

23/02/2026

ДУУ ХӨГЖИМ ЗОХИОГЧДЫН АНХААРАЛД:
Хүний оюуны бүтээлч хөдөлмөрийг хүндлэх зорилгоор гишүүдийнхээ шинэ хөгжмийн бүтээлийг бүртгэхдээ дараах нэмэлт шаардлагыг тавих талаар коммент санал сэтгэгдлээ үлдээнэ үү.
1️⃣ Уран бүтээлийн мэдүүлэг
Бүртгүүлэх шинэ бүтээл дээр дараах хоёр зүйлийг нотлох шаардлагатай:
✅ Тухайн бүтээл нь 100% хүний оюунаар бүтээсэн, зохиогч (та өөрөө) бүтээсэн байх.
✅ Бүтээлийн ямар ч хэсэгт Хиймэл Оюун Ухаан (AI) ашиглаагүй байх.
2️⃣ Хэрэв хуурамч мэдүүлэг гаргавал яах вэ? ⚠️
Хэрэв AI-аар хийсэн бүтээлийг өөрөө хийсэн гэж мэдүүлбэл:
❌ Бүтээлийн бүртгэлийг цуцална.
💰 Тухайн жилийн бүтээл ашиглалтын төлбөрийг хуваарилахгүй.
🚫 Гишүүнчлэлийн эрхийг түр түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна.

Aggregator, distributor нь технологийн ба арилжааны үйлчилгээ бол MOSCAP нь хууль ёсны зохиогчийн эрхийн төлөөлөл юм.Mmu...
11/02/2026

Aggregator, distributor нь технологийн ба арилжааны үйлчилгээ бол MOSCAP нь хууль ёсны зохиогчийн эрхийн төлөөлөл юм.
Mmusic Монгол контент зэрэг дистрибютер ба агрегатор компани нь Зохиогчийн эд хөрөнгийн эрхийг бүхэлд нь удирддаггүй зөвхөн дижитал хэлбэрээр дуу дүрсний бичлэг түгээх үйлчилгээ үзүүлэгч агрегатор бөгөөд зөвхөн дижитал хэрэглээнээс бүтээл ашиглалтын орлого хуваарилдаг. Зохиогчийн эрхийн тухай хуулийн Цахим болон харилцаа холбооны бусад сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах тухай 52 р зүйлийн 52.1 р заалтанд "агрегатор" гэдэгт контент цуглуулах, нийлүүлэх болон эдгээрийг олон нийтэд санал болгож байгаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байдаг.

MOSCAP нь 2025 оны 4 дүгээр сарын 22–23-ны өдрүүдэд Филиппин Улсын Манила хотод зохион байгуулагдсан Зохиогч, хөгжмийн з...
06/02/2026

MOSCAP нь 2025 оны 4 дүгээр сарын 22–23-ны өдрүүдэд Филиппин Улсын Манила хотод зохион байгуулагдсан Зохиогч, хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн олон улсын холбоо (CISAC)-ны Ази, Номхон далайн бүсийн хорооны хуралдаанд оролцсон. Энэхүү уулзалт нь Ази, Номхон далайн бүсийн хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллагуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх,туршлаг судлах, мөн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй орчинд хөгжмийн бүтээлчдийн эрхийн хамгаалалтыг сайжруулах чиглэлээр нийгэмлэгүүд байр сууриа нэгтгэн хамтран ажиллагааны стратегиа ярилцах үнэтэй боломж байлаа.
MOSCAP энэ хурлын үеэр Meta company TikTok Pte.Ltd компаниудтай уулзаж, FB, IG, Whatsapp, TikTok CapCut платформын лицензийн гэрээг 2028 он хүртэл байгууллаа.Тус хурал нь Филиппиний Хөгжмийн зохиолч, зохиогч, хэвлэн нийтлэгчдийн нийгэмлэг (FILSCAP)-ийн 60 жилийн ойн баяртай давхцан зохион байгуулагдсан ба FILSCAP нь MOSCAP ийн ментор болж, Атлас эрхийн удирдлагын системийг хэрэглэхэд зөвлөгөө өгч байна.
Хурлын үеэр хиймэл оюун ухаан (AI)-тай холбоотой хууль төрийн бодлогод нөлөөлөх лобби ажиллагаа, AI-аар бүтээсэн бүтээлийг бүртгэхтэй холбоотой хүндрэлүүд зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Мөн CISAC ийн хөгжмийн зохиогч ба бүтээлийн олон улсын нэгдсэн дата бүртгэлийн CIS-Net 2.0 системийн хөгжлийн талаарх шинэ мэдээлэл, Олон улсын хөгжмийн бүтээлийн стандарт код (ISWC)-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийгдлээ. Үүнээс гадна гишүүн байгууллагууд жилийн тайлан мэдээллээ хуваалцаж, тулгамдаж буй сорилтуудаа онцлон, шилдэг туршлагаа солилцсон нь бүс нутгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, зохиогч, бүтээлчдийн эрх ашигт тууштай зогсох нийтлэг зорилгоо батлан харууллаа.

2026 онд MOSCAP ийн гишүүдэд зориулан CISAC буюу Олон улсын зохиолч, хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбоо, Дэлхийн...
20/01/2026

2026 онд MOSCAP ийн гишүүдэд зориулан CISAC буюу Олон улсын зохиолч, хөгжмийн зохиолчдын нийгэмлэгүүдийн холбоо, Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон MOSCAP тай гэрээтэй бусад орны хөгжмийн эрхийн нийгэмлэгийн экспертүүд хөгжмийн бизнесийн экосистем, контент үйлдвэрлэлийн салбарт дуу хөгжим зохиогчдийн эд хөрөнгийн онцгой эрхийг хэрэгжүүлэх тухай, хууль ёсны хамтын ажиллагааны талаарх мэдлэг олгох онлайн сургалтуудыг зохион байгуулах тул гишүүдийг холбоо барих мэдээллээ шинэчлэн ирүүлэхийг хүсч байна. Утас 72023999 [email protected]

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Moscap - Mongolian Music Copyright Society posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Moscap - Mongolian Music Copyright Society:

Share