Монголын Финтекийн Холбоо / Mongolian Fintech Association

Directions Website Contact the organization

Монголын Финтекийн Холбоо / Mongolian Fintech Association Strengthen the development spectrum of Mongolia's socio-economy through the expansion of fintech ecosystem in Mongolia.

🇲🇳 Монголын Финтекийн Холбоо нь Азийн Финтекийн Холбоо (Asia FinTech Alliance / AFA)-ны гишүүний хувьд олон улсын хэмжээ...
17/10/2026

🇲🇳 Монголын Финтекийн Холбоо нь Азийн Финтекийн Холбоо (Asia FinTech Alliance / AFA)-ны гишүүний хувьд олон улсын хэмжээнд зохион байгуулагдах финтек, санхүүгийн технологи, инновац, хамтын ажиллагааны томоохон арга хэмжээнүүдийн мэдээллийг хүргэж байна.

📅 Удахгүй болох олон улсын финтек арга хэмжээнүүд

🇰🇷 Seoul FinTech Week
10-р сарын 26–28 | Сөүл, БНСУ

🇭🇰 Hong Kong FinTech Week x StartmeupHK 2026
11-р сарын 2–3 | Хонконг

🇰🇭 Black Swan Summit Cambodia
11-р сарын 15–16 | Пномпень, Камбож

🇸🇬 Singapore FinTech Festival
11-р сарын 18–20 | Сингапур

🇰🇷 Korea Fintech Week
11-р сарын 25–27 | БНСУ

🇮🇩 National Fintech Month (BFN) Fest
11-р сарын 26–27 | Жакарта, Индонез

Эдгээр арга хэмжээ нь олон улсын финтек экосистемтэй холбогдох, салбарын шинэ чиг хандлага, технологийн шийдлүүдтэй танилцах, туршлага солилцох, бизнесийн түншлэл болон хил дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг олгож байна.

📩 Оролцох сонирхолтой гишүүн байгууллагууд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [email protected] хаягаар холбогдоно уу.



⸻

The Mongolian FinTech Association, a member of the Asia FinTech Alliance (AFA), is pleased to share a calendar of upcoming international fintech events focused on financial innovation, digital transformation, and cross-border collaboration.

📅 Upcoming FinTech Events | October–November 2026

🇰🇷 Seoul FinTech Week
October 26–28 | Seoul, South Korea

🇭🇰 Hong Kong FinTech Week x StartmeupHK 2026
November 2–3 | Hong Kong

🇰🇭 Black Swan Summit Cambodia
November 15–16 | Phnom Penh, Cambodia

🇸🇬 Singapore FinTech Festival
November 18–20 | Singapore

🇰🇷 Korea Fintech Week
November 25–27 | South Korea

🇮🇩 National Fintech Month (BFN) Fest
November 26–27 | Jakarta, Indonesia

These events offer valuable opportunities for fintech companies and industry professionals to exchange knowledge, explore emerging technologies, establish international partnerships, and strengthen collaboration across the regional fintech ecosystem.

📩 Member organizations interested in participating or learning more about these events are welcome to contact us at [email protected].

Монголын Финтекийн Холбооны дэргэдэх Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн ээлжит хурал ...
17/10/2026

Монголын Финтекийн Холбооны дэргэдэх Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн ээлжит хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хурлын зочин илтгэгчээр Rookie Systems LLC-ийн Гүйцэтгэх захирал Б. Билэгсайхан оролцож, “Дижитал итгэлцлийг бий болгох нь” сэдвийн хүрээнд илтгэл танилцууллаа.

Илтгэлийн үеэр eKYC буюу хэрэглэгчийг цахимаар таньж, баталгаажуулах шийдэл, хиймэл оюун ухаанд суурилсан AI tools-ийн хэрэглээ, тэдгээрийг санхүүгийн үйлчилгээний үйл ажиллагаанд ашиглах боломжуудын талаар мэдээлэл, туршлага хуваалцав.

Мөн хурлын хүрээнд финтек салбарт тулгамдаж буй хэрэглэгчийн цахим танин баталгаажуулалт, хувийн мэдээллийн хамгаалалт, цахим залилангаас урьдчилан сэргийлэх, баталгаажуулалтын үйл явцын найдвартай байдал болон технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо.

Хуралд идэвхтэй оролцож, санал бодол, туршлагаа хуваалцсан нийт гишүүд болон сонирхолтой илтгэл танилцуулсан Б. Билэгсайхан танд талархал илэрхийлье.

Монголын Финтекийн Холбоо нь Singapore FinTech Festival 2026 арга хэмжээний Community Partner болж хамтран ажиллаж байга...
12/10/2026

Монголын Финтекийн Холбоо нь Singapore FinTech Festival 2026 арга хэмжээний Community Partner болж хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

Дэлхийн финтек салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох Singapore FinTech Festival 2026 нь 2026 оны 11-р сарын 18–20-ны өдрүүдэд Singapore Expo-д зохион байгуулагдана.

Энэхүү арга хэмжээ нь олон улсын финтек, банк санхүү, технологи, хөрөнгө оруулалт, бодлого зохицуулалтын байгууллагуудыг нэг дор холбож, шинэ боломж, түншлэл, салбарын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх чухал платформ юм.

Community Partner-ийн хүрээнд Монголын Финтекийн Холбооны гишүүн байгууллагууд Delegate Pass-аа тусгай хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой.

SFF 2026-д оролцохоор төлөвлөж буй гишүүн байгууллагууд хөнгөлөлттэй бүртгэлийн мэдээлэл болон оролцоотой холбоотой дэлгэрэнгүйг холбоонд хандан авна уу.

Мөн арга хэмжээний үеэр нэмэлт уулзалт, networking event болон бусад боломжууд гарсан тохиолдолд гишүүддээ тухай бүрд нь мэдээлэх болно.

“Оптимал Эн Макс” ХХК нь “Well-Being Mongolia Forum 2026” арга хэмжээг 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулах гэж б...
06/10/2026

“Оптимал Эн Макс” ХХК нь “Well-Being Mongolia Forum 2026” арга хэмжээг 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тус форумын хүрээнд Монгол хүний сайн сайхан байдлын өнөөгийн нөхцөл, тулгамдсан асуудал, цаашдын шийдэл, боломжийг олон улсын болон салбарын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хэлэлцэх аж.

Финтекийн салбарт ч хэрэглэгчийн зан төлөв, шийдвэр гаргалт, санхүүгийн сайн сайхан байдлыг цогцоор нь ойлгох хэрэгцээ нэмэгдэж буй энэ үед тус форум нь санхүү болон бусад салбар хоорондын хамтын ажиллагаа, ойлголцлыг дэмжих чухал ач холбогдолтой юм.

🔗Дэлгэрэнгүй мэдээллийг доорх форумын вебсайтаас авна уу.
https://well-being-mongolia.optimal.mn/

Финтек хэрэглэгчийн санхүүгийн аюулгүй байдал жижиг дадлаас эхэлдэг.Өдөр тутам ашигладаг апп, төлбөрийн хэрэгсэл, онлайн...
24/09/2026

Финтек хэрэглэгчийн санхүүгийн аюулгүй байдал жижиг дадлаас эхэлдэг.

Өдөр тутам ашигладаг апп, төлбөрийн хэрэгсэл, онлайн санхүүгийн үйлчилгээгээ аюулгүй ашиглахын тулд дараах 5 зүйлийг үргэлж санаж хэвшээрэй.

🔐 OTP кодоо хэнд ч бүү дамжуул
🔗 Сэжигтэй линк дээр бүү дар
📱 Зөвхөн албан ёсны апп ашигла
🛡️ Нууц үгээ давхар хамгаал
🔎 Гүйлгээгээ тогтмол шалга

Финтек үйлчилгээ хялбар байх тусам хэрэглэгчийн сэрэмжтэй байдал илүү чухал болдог.

Дижитал төлбөр тооцоо дэлхий даяар улам өргөжиж байна.World Bank Global Findex 2025 судалгаагаар бага, дунд орлоготой ор...
16/09/2026

Дижитал төлбөр тооцоо дэлхий даяар улам өргөжиж байна.

World Bank Global Findex 2025 судалгаагаар бага, дунд орлоготой орнуудад насанд хүрэгчдийн 42% нь дэлгүүр эсвэл онлайнаар дижитал төлбөр хийсэн байна. Энэ үзүүлэлт 2021 онд 35% байсан нь хэрэглэгчдийн санхүүгийн үйлчилгээ авах хэв маяг хурдтай өөрчлөгдөж байгааг харуулж байна.

Финтек нь төлбөр тооцоог илүү хурдан, хялбар, хүртээмжтэй болгох замаар өдөр тутмын амьдрал болон бизнесийн үйл ажиллагаанд бодит өөрчлөлт авчирч байна.

2026 онд финтек салбарт ямар чиг хандлагууд илүү тодорхой ажиглагдаж байна вэ?Хиймэл оюун ухаан, хил дамнасан төлбөр, ки...
15/09/2026

2026 онд финтек салбарт ямар чиг хандлагууд илүү тодорхой ажиглагдаж байна вэ?

Хиймэл оюун ухаан, хил дамнасан төлбөр, кибер аюулгүй байдал, embedded finance, digital identity зэрэг чиглэлүүд нь санхүүгийн үйлчилгээний ирээдүйг тодорхойлж байна.

Эдгээр тренд нь зөвхөн технологийн шинэчлэл биш, харин хэрэглэгчийн туршлага, хүртээмж, аюулгүй байдал, бүс нутгийн хамтын ажиллагаанд бодит өөрчлөлт авчирч байна.

Монголын Финтекийн Холбооны Хуулийн мэргэжлийн зөвлөлийн ээлжит уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.Уулзалтаар Санхүү...
07/09/2026

Монголын Финтекийн Холбооны Хуулийн мэргэжлийн зөвлөлийн ээлжит уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Уулзалтаар Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан ББСБ-ын зээлийн үйл ажиллагааны журам болон сүүлийн үед салбарын хэмжээнд тулгамдаж буй эрх зүйн асуудлуудын талаар гишүүд санал, мэдээлэл солилцов.

Хуралд идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцсан Хуулийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд болон төлөөллүүддээ талархал илэрхийлье.

Монголын Финтекийн Холбооны Гүйцэтгэх захирал М. Бямбасүрэн нь Тайпэй хотноо зохион байгуулагдах FinTechOn 2026 & AFA Su...
27/08/2026

Монголын Финтекийн Холбооны Гүйцэтгэх захирал М. Бямбасүрэн нь Тайпэй хотноо зохион байгуулагдах FinTechOn 2026 & AFA Summit арга хэмжээнд илтгэгчээр оролцох гэж байна.

Тэрээр “Balancing Efficiency and Foreign Exchange Controls: Emerging Cross-Border Payment Instruments” сэдвийн хүрээнд хил дамнасан төлбөр тооцооны шинэ хэрэгслүүд, үр ашиг болон валютын зохицуулалтын тэнцвэрийн талаар илтгэл тавина.

Энэхүү арга хэмжээ нь AI, Blockchain, Global Supply Chains сэдвийн дор Азийн финтек салбарын төлөөллүүдийг нэгтгэж, бүс нутгийн хамтын ажиллагаа, шинэ боломжуудыг хэлэлцэх чухал платформ юм.

Монголын финтек салбарын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэж буй Гүйцэтгэх захирал М. Бямбасүрэнд амжилт хүсье.

📍 Shangri-La Far Eastern, Taipei
📅 2026.09.02

🎉 8 жилийн ойн баярын мэнд хүргэе!Монголын Финтекийн Холбооны эрхэм гишүүн “Хатансуудал Инвест ББСБ” Zeely  нь технологи...
24/08/2026

🎉 8 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Монголын Финтекийн Холбооны эрхэм гишүүн “Хатансуудал Инвест ББСБ” Zeely нь технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг хөгжүүлж, хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, шуурхай шийдлийг хүргэсээр 8 жилийн түүхээ бүтээжээ.

Эрхэм хамт олонд нь улам их амжилт, тогтвортой өсөлт, шинэ боломж бүхнийг хүсэн ерөөе. Хамтын ажиллагаа улам өргөжин, Монголын финтекийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байх болтугай. 💙

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Финтекийн Холбоо / Mongolian Fintech Association posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Финтекийн Холбоо / Mongolian Fintech Association:

Shortcuts

Share