12/10/2026
🔥SDS Баянзүрх дүүргийн Социал Демократ Оюутны холбоо нь нөхөрлөлийн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Социал Демократ оюутны холбоо хамтран оролцож, нэг жилийн хугацаанд хамтран хөгжих Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.🤝
🤟Хамтын ажиллагааны хамгийн эхний бодит ажил болгон 100-200 оюутныг Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт үнэ төлбөргүй эрт илрүүлэгт хамруулах бэлтгэл ажлаа эхлүүллээ. 🩺❤️
Мөн туршлага солилцох, хамтарсан төлөвлөгөө боловсруулах, оюутан залуусын хөгжил, оролцоонд чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Нөхөрлөл → хамтын ажиллагаа → бодит үр дүн. ❤️🤝