Хантайшир бөхийн дэвжээ

Directions Contact the organization

Хантайшир бөхийн дэвжээ Говь-Алтай аймгийн Хантайшир бөхийн дэвжээний албан ёсны фэйсбүүк хуудас

29/10/2026

ДАШТ-ИЙ МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬТ, ЦОГТ СУМЫН УУГУУЛ ЭНХ-АМАРЫН ДАВААНАСАН🥈🥉🇲🇳

Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, "Алтай агро" ХХК-ийн бөх, сумын манлай заан Л.Отгонбаяр  9 болон 10 дугаар сарын...
28/10/2026

Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, "Алтай агро" ХХК-ийн бөх, сумын манлай заан Л.Отгонбаяр 9 болон 10 дугаар сарын ээлжит барилдаануудад дараалан түрүүллээ.

Манлай заандаа амжилт хүсье!

Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Транскапитал ББСБ-н бөх. сумын заан Т.Хосбаяр Х.Магвандорж багшийн ууган шавь на...
28/10/2026

Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, Транскапитал ББСБ-н бөх. сумын заан Т.Хосбаяр

Х.Магвандорж багшийн ууган шавь нарын нэг бөгөөд сүүлийн хоёр жил үндэсний бөхөөр тууштай хичээллэж, энэ онд сумандаа түрүүлэн “Сумын заан” цол хүртсэн тэрээр бэлтгэл сургуулилтаа тасалдаггүй, зарчимч, зорилготой залуусын маань нэг юм.

Энэ жил “Алтайн хүлэг” МСУХ-ны 30 жилийн ойн улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд гурав давж, дэвжээний сумын цолтнуудын барилдаанд их шөвөгт үлдэн, амжилтаа ахиулсаар яваа
Хосоодоо амжилт хүсье 👏👏

27/10/2026

Сумын цолтнуудын 10-р сарын ээлжит барилдаан маань амжилттай боллоо.🔥🔥

СУМЫН ЦОЛТОЙ БОЛОН ЦОЛГҮЙ ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН  10-Р САРЫН ЭЭЛЖИТ БАРИЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.Хантайшир дэвжээнээс с...
26/10/2026

СУМЫН ЦОЛТОЙ БОЛОН ЦОЛГҮЙ ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН 10-Р САРЫН ЭЭЛЖИТ БАРИЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Хантайшир дэвжээнээс сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон цолгүй залуу бөхчүүдийн 10-р сарын тойргийн барилдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Тус барилдаанд 30 гаруй залуу бөх хоёр хэсэгт хуваагдан хүч үзэж, уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас:
🥇 Түрүү бөх – Дарви сумын харьяат, “Алтай Агро” ХХК-ийн бөх, сумын заан Л.Отгонбаяр
🥈 Үзүүр бөх – Баян-Уул сумын харьяат, Абаазан сангийн бөх сумын заан Ө.Билгүүнээ
🏅 Их шөвөгт:
• Баян-Уул сумын харьяат, сумын заан Б.Сумьяабазар
• Шарга сумын харьяат, “Транскапитал” ББСБ-ийн бөх, сумын заан Т.Хосбаяр нар шалгаран үлдлээ.
Тус барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Шарга сумын харьяат, Хантайшир дэвжээний Удирдах зөвлөлийн гишүүн, “Эл фреско” ХХК-ийн захирал тус барилдааныг санаачлагч З.Мөнхзул хамтран ажиллаа.
Залуу бөхчүүдийн бэлтгэл сургуулилт, амжилтыг дэмжин хамтран ажилласан З.Мөнхзул захиралдаа Хантайшир бөхийн дэвжээний хамт олны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Барилдаандаа амжилттай оролцсон нийт бөхчүүддээ баяр хүргэж, амжилт хүсье! 💪

25/10/2026

Хантайшир дэвжээний 10 сарын тойргийн барилдаан

25/10/2026
Хантайшир бөхийн дэвжээнээс сар бүр зохион байгуулдаг сумын цолтны лигийн барилдааны  чансааг танилцуулж байна. Энэхүү б...
25/10/2026

Хантайшир бөхийн дэвжээнээс сар бүр зохион байгуулдаг сумын цолтны лигийн барилдааны чансааг танилцуулж байна. Энэхүү барилдаан нь 9 сараас 6 сар хүртэл 10 удаа зохион байгуулагдах бөгөөд эхний 5 барилдааны дараах байдлаар Шилдэг-10 бөхөө шагнаж урамшуулж мөн улирлын төгсөлд сүүлийн 5 барилдааны дараах үр дүнгээр Шилдэг-10 залуучуудаа мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Лигийн барилдаанд оролцооны оноо байхгүй зөвхөн давааны оноогоор тооцогдох учраас залуучууд нэг барилдаан өнжсөн тохиолдолд оноо хоцрох тул идэвхитэй оролцоорой
Залуучууддаа амжилт хүсье

2026-2027 оны улирлын  Сумын цолтой болон залуу бөхчүүдийн шинэчилсэн чансааг нийтэллээ. Энэ чансаанд бөхийн өргөөний ба...
25/10/2026

2026-2027 оны улирлын Сумын цолтой болон залуу бөхчүүдийн шинэчилсэн чансааг нийтэллээ. Энэ чансаанд бөхийн өргөөний барилдаан, дэвжээнээс зохион байгуулдаг барилдаан зэрэг бүх шатны барилдааныг хамардаг онцлогтой оролцооны оноотой бөгөөд улирлын төгсгөлд чансаагаа харгалзан үзэж дан ганц амжилтаас гадна идэвхи зүтгэл оролцоог харан бөхчүүдээ шагнаж урамшуулдаг билээ.

📢 СУМЫН ЦОЛТОН БОЛОН ЦОЛГҮЙ ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН БОЛНО 📢Говь-Алтай аймгийн "Хантайшир" бөхийн дэвжээнээс сар бүр у...
23/10/2026

📢 СУМЫН ЦОЛТОН БОЛОН ЦОЛГҮЙ ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН БОЛНО 📢

Говь-Алтай аймгийн "Хантайшир" бөхийн дэвжээнээс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг сумын цолтой болон цолгүй залуу бөхчүүдийн ээлжит барилдаан 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.

Тус барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр "Хантайшир" дэвжээний Удирдах зөвлөлийн гишүүн, барилдааныг санаачлан зохион байгуулагч З.Мөнхзул оролцож байна. Залуу бөхчүүдээ үргэлж дэмжин ажилладаг З.Мөнхзулдаа дэвжээнийхээ нийт бөхчүүдийн нэрийн өмнөөс сайн сайхныг хүсье!

Бөхөд хайртай үзэгч түмэн, бөхчүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна!

🗓 Хэзээ: 2026 оны 10-р сарын 25-ны өдөр
⏰ Цаг: 09:00 цагаас эхэлнэ
📍 Хаана: Хилчин спорт хорооны Шинэ зааланд
💰 Бүртгэлийн хураамж: 10,000₮

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хантайшир бөхийн дэвжээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хантайшир бөхийн дэвжээ:

Shortcuts

Share