Монфемнет Үндэсний Сүлжээ / Monfemnet National Network

Call Directions Website Contact the organization

Монфемнет Үндэсний Сүлжээ / Monfemnet National Network Жендэрийн шударга ёсны төлөө! Towards gender justice! Twitter:
Instagram & Youtube channel: MONFEMNET National Network

🌿 Их ажлын ард гарч, ээжүүд маань эргэн уулзлаа!Зун, намрын урин дулаан цагт мал, тариа, гэр орны гээд ар араасаа ундарс...
30/10/2026

🌿 Их ажлын ард гарч, ээжүүд маань эргэн уулзлаа!

Зун, намрын урин дулаан цагт мал, тариа, гэр орны гээд ар араасаа ундарсан их ажлынхаа завсраар уулзаж амжаагүй “Нуурын нүүдэлчид” дэмжих бүлгийн ээжүүд маань энэ удаа туршлага хуваалцах аяллаар эргэн учирлаа. ❤️

Уулзалтын үеэр өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажил, ургац хураалт, үр хүүхдийнхээ өсөлт хөгжил гээд ээжүүдийн амьдралд өрнөсөн олон сайхан мэдээ, туршлагаа хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлэв.

Аяллын хүрээнд Сэлэнгэ аймгийн Баруунхараа дахь Хараагийн баян үрс хоршоо -ны үйл ажиллагаатай танилцлаа. Хоршооны дарга Н.Тодорхойсүрэн зөгийн аж ахуй, мод үржүүлэг, хүлэмжийн тариалалт зэрэг олон талт үйл ажиллагаагаа танилцуулж, орон нутгийн иргэдийн хамтын хөдөлмөр, хоршооны хөгжлийн туршлагаасаа хуваалцлаа. 🐝🌱

Мөн Хөгжилд Хүрэх Түншлэл ТББ-ын төлөөлөгч П.Дагвадорж байгууллагынхаа үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, харилцан туршлага солилцсон юм.

✨ Хамтдаа уулзах нь урам өгдөг. Туршлагаа хуваалцах нь шинэ боломж нээдэг. Харин бие биеэ дэмжих нь биднийг илүү хүчирхэг болгодог.

“Нуурын нүүдэлчид” бүлгийн ээжүүддээ болон биднийг халуун дотноор хүлээн авч, туршлагаа хуваалцсан байгууллагууддаа баярлалаа!

#НуурынНүүдэлчид #ЭэжүүдийнХамтынХүч #ТуршлагаХуваалцъя #ХамтынХөгжил #ОронНутгийнХөгжил

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалт ил тод, тэгш, олон нийтийн оролцоотой байх ёстой.Хууль зүйн байнгын хорооноос:- нэр...
30/10/2026

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалт ил тод, тэгш, олон нийтийн оролцоотой байх ёстой.

Хууль зүйн байнгын хорооноос:
- нэр дэвшигчийн материал хүлээн авах хугацааг сунгасан хууль зүйн үндэслэл, хугацааны тооцоог нийтэд ил болгох;
- бүх нэр дэвшигчид ижил нөхцөл, тэгш боломж бүрдүүлсэн эсэхээ тайлбарлах;
- ажлын хэсгийн нээлттэй сонсголыг сэргээж, иргэд, иргэний нийгэм санал өгөх боломжийг хангах;
- хараат бус, мэргэшсэн гишүүн сонгох баталгааг сулруулсан журмын өөрчлөлтүүдийг дахин хэлэлцэхийг шаардаж байна.

Сонгон шалгаруулалтын хууль зүйн үндэслэл, хугацааны тооцоог нэн даруй нийтэд ил болгож, ажлын хэсгийн нээлттэй сонсголыг сэргээнэ үү. Ил тод, тэгш, олон нийтийн оролцоотой сонгон шалгаруулалтыг хангана уу.

#хараатбусхэүк

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ эргэн ирлээ!Өөр өөр нам, үзэл бодол, туршлагатай эмэгтэйчүүдийг холбож, бие биенээсээ с...
29/10/2026

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ эргэн ирлээ!

Өөр өөр нам, үзэл бодол, туршлагатай эмэгтэйчүүдийг холбож, бие биенээсээ суралцах, хамтран ажиллах орон зайгаа гишүүдтэйгээ хамт хөгжүүлнэ. Өмнөх туршлагадаа тулгуурлан, шинэ мэдлэг, арга барилаар баяжуулж, орон нутагт илүү олон эмэгтэйд хүрэхээр бид зорьж байна.

Сүлжээний тухай мэдэх ёстой 7 зүйлтэй танилцаарай.

#ЭмэгтэйчүүдийнМанлайллынСүлжээ #ОролцоноТөлөөлнө

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь The Asian-Pacific Resource & Research Centre for Women (ARROW) байгууллагатай хамтран хэрэг...
22/10/2026

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь The Asian-Pacific Resource & Research Centre for Women (ARROW) байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Нотолгооноос үйл ажиллагаанд” төслийн хүрээнд Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд (ББНҮЭЭМ)-тэй холбоотой хууль, бодлогын дүн шинжилгээ хийж, нөлөөллийн баримт бичгийг боловсруулж байна. Төслийн зөвлөх Б.Шинэтөгс дүн шинжилгээний үр дүнг танилцуулж, тулгамдаж буй асуудлууд болон боломжит шийдлүүдийг бүлгээр хэлэлцүүлэв.

📌 Хэлэлцүүлгээр дараах асуудлыг оролцогчид онцоллоо.

🔹 Өсвөр насны жирэмслэлт, үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг сургалтын бүх түвшин болон мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт системтэй тусгах,

🔹 Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, жирэмслэлтээс хамгаалах эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад дахин оруулах асуудлыг шийдвэрлэх,

🔹Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөсний дагуу дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьд үе шаттайгаар хүргэх,

🔹 Үргүйдлийн тусламж, шаардлагатай шинжилгээ, эмчилгээний хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үйлчилгээнд хамруулах,

🔹 ХДХВ-ийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж, шилжилтийн санхүүжилтийг урьдчилан төлөвлөх,

🔹Эх баригчдын сургалт, зөвлөгөө, үйлчилгээг дэмжиж, өртөг болон гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг хөгжүүлэх,

🔹 Сургууль, эрүүл мэндийн байгууллага болон олон нийтийн ариун цэврийн байгууламжийн стандартыг сайжруулж, охид, эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагатай байна гэв.

Оролцогч талуудын санал, зөвлөмжийг нөлөөллийн баримт бичгийн төслийн эцсийн хувилбарт тусган, ББНҮЭЭМ-ийн бодлого, хэрэгжилт болон тогтвортой санхүүжилтийг сайжруулахад чиглэсэн нөлөөллийн ажилд ашиглана.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв, төрийн бус байгууллагууд, НҮБ-ын Хүн амын сан зэрэг салбарын эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

#ББНҮЭЭМ #МОНФЕМНЕТ #зөвлөлдөхуулзалт

22/10/2026

ББНҮЭЭМ-ийн Нөлөөллийн баримт бичгийн төсөлд оролцогчид багт хуваагдан Эрүүл мэнд, Боловсрол, Жендэрийн асуудлын хүрээнд санал өгч байна. The Asian-Pacific Resource & Research Centre for Women (ARROW)

Монгол Улсад бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд (ББНҮЭЭМ)-тэй холбоотой хууль, бодлого, хөтөлбөрүүд бодит амьд...
21/10/2026

Монгол Улсад бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд (ББНҮЭЭМ)-тэй холбоотой хууль, бодлого, хөтөлбөрүүд бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ? Энэ чиглэлд улсын төсөв болон бусад эх үүсвэрээс ямар санхүүжилт хийгдэж байна, цаашид тогтвортой санхүүжилтийг хэрхэн хангах шаардлагатай вэ?

Эдгээр асуудлыг авч үзсэн нөлөөллийн баримт бичгийн төслийг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ боловсруулж байна.

Баримт бичгийн хүрээнд ББНҮЭЭМ-ийн чиглэлээр хэрэгжиж буй хууль, бодлого, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, эрүүл мэндийн салбарын төсөв болон ББНҮЭЭМ-д чиглэсэн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл, цаашдын хэрэгцээг авч үзсэн.

Тус баримт бичгийн гол үр дүн, дүгнэлт, санал зөвлөмжийг танилцуулж, холбогдох байгууллага, талуудын санал, байр суурийг сонсох зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг баримт бичгийн эцсийн хувилбарт тусган, ББНҮЭЭМ-ийн бодлого, хэрэгжилт болон тогтвортой санхүүжилтийг сайжруулахад чиглэсэн нөлөөллийн ажилд ашиглана.

#ББНҮЭЭМ #МОНФЕМНЕТ #зөвлөлдөхуулзалт

Манай малчин эмэгтэйчүүдийн дуу хоолой, туршлагыг онцлон хуваалцаж, тэдний хамтын үйл ажиллагааг дэмждэг Colmena Fund-д ...
16/10/2026

Манай малчин эмэгтэйчүүдийн дуу хоолой, туршлагыг онцлон хуваалцаж, тэдний хамтын үйл ажиллагааг дэмждэг Colmena Fund-д баярлалаа. 💜

Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Дорнод аймгийн Баяндун сумын малчин эмэгтэйчүүдийн амьдрал, хөдөлмөр, газар нутаг, амьжиргаанд нь нөлөөлж буй асуудлуудын талаар хамтдаа ярилцаж, өөрсдийн дуу хоолойг илүү хүчтэй хүргэхээр ажиллаж байна.

[English below]“Хуулийг Феминист Өнцгөөс” хөтөлбөрийн анхны оролцогчид гэрчилгээгээ хүлээн авлаа. 😀😃😀Гурван өдрийн турш ...
15/10/2026

[English below]

“Хуулийг Феминист Өнцгөөс” хөтөлбөрийн анхны оролцогчид гэрчилгээгээ хүлээн авлаа. 😀😃😀

Гурван өдрийн турш өрнөсөн харилцан суралцах үйл явц нь хууль, эрх зүйн салбарыг илүү тэгш, хүртээмжтэй, шударга болгоход феминист эрх зүйн хандлагын ач холбогдлыг эргэцүүлэх боломж олгов.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид феминист эрх зүйн онолын үндсэн ойлголтуудтай танилцаж, хууль, шүүхийн практик болон бодит тохиолдлуудыг шинжлэн судаллаа.

Хөтөлбөр нь мэдлэг олгохоос гадна оролцогчдод хамтдаа суралцаж, ойлголтоо тэлэн, илүү шударга нийгмийн төлөөх нийтлэг үнэт зүйлсээ нэгтгэх боломж бүрдүүлснийг тэд онцлов.

🤝 Хөтөлбөрт оролцсон бүх оролцогч, чиглүүлэгч, илтгэгчдэд баярлалаа.

Энэхүү сургалтAPWLD - Asia Pacific Forum on Women, Law and Development APWLD - Asia Pacific Forum on Women, Law and Development-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

#ХуулийгФеминистӨнцгөөс #ФеминистЭрхЗүй #ХүнийЭрх #БодитТэгшЭрх #ЖендэрийнЭрхТэгшБайдал

The first cohort of the “Feminist Legal Theory and Practice” Program has received their certificates.

Over three days of collective learning and exchange, participants explored the significance of feminist legal approaches in advancing a more equitable, inclusive, and just legal system.

Throughout the program, participants were introduced to the foundations of feminist legal theory and critically examined laws, legal practices, court decisions, and real-life cases through a feminist lens.

Participants highlighted that the program offered more than knowledge and skills. It created a valuable space to learn from one another, broaden perspectives, and strengthen a shared commitment to building a more just society.

This training is implemented with the support of APWLD - Asia Pacific Forum on Women, Law and Development APWLD (Asia Pacific Forum on Women, Law and Development).

🤝 We extend our sincere gratitude to all participants, facilitators, and speakers for their engagement and contributions.

[English below]⚖️⚖️   Хуулийг Феминист өнцгөөс харах нь Яагаад чухал вэ??? 🎯🎯 Хууль хүн бүрд ижил үйлчилдэг мэт боловч х...
12/10/2026

[English below]

⚖️⚖️ Хуулийг Феминист өнцгөөс харах нь Яагаад чухал вэ???

🎯🎯 Хууль хүн бүрд ижил үйлчилдэг мэт боловч хүмүүсийн амьдралд үзүүлэх нөлөө нь ялгаатай байж болно. Феминист эрх зүйн хандлага нь хуулийг зөвхөн бичигдсэн зүйл, заалтаар нь бус, бодит амьдралд хэнд боломж олгож, хэнд саад болж байгаагаар нь шинжлэхэд тусалдаг.

Хуулийг Феминист өнцгөөс харах нь бидэнд:

• эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон ЛГБТИК+ хүмүүс зэрэг бүлэгт хууль хэрхэн ялгаатай нөлөөлж байгааг харах;
• хууль, журмын практик дахь нуугдмал ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдлыг илрүүлэх;
• шийдвэр гаргалтад хэний туршлага, дуу хоолой орхигдож байгааг таних;
• хүмүүсийн ялгаатай нөхцөл, хэрэгцээг харгалзсан бодит тэгш эрхийг дэмжих;
• илүү хүртээмжтэй, шударга, хүний эрхэд суурилсан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх боломж олгодог.

“Хуульд юу гэж бичсэн бэ?” гэдгээс гадна “Энэ хууль хэнд, хэрхэн нөлөөлж байна вэ?” гэж асуух нь феминист эрх зүйн шинжилгээний гол ач холбогдол юм.

Энэхүү сургалтыг APWLD - Asia Pacific Forum on Women, Law and Development APWLD - Asia Pacific Forum on Women, Law and Development-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

#ХуулийгФеминистӨнцгөөс #ФеминистЭрхЗүй #ХүнийЭрх #БодитТэгшЭрх #ЖендэрийнЭрхТэгшБайдал

⚖️ Why is it important to view law through a feminist lens?

Although laws may appear to apply equally to everyone, their real-life impacts can differ. A feminist legal approach examines not only what the law says, but also whom it empowers and whom it may disadvantage.

This perspective helps us:

• understand how laws can affect women, children, persons with disabilities, LGBTQI+ people, and other groups differently;
• identify hidden discrimination and inequality in the implementation of laws and policies;
• recognize whose experiences and voices are excluded from decision-making;
• promote substantive equality that considers people’s different circumstances and needs;
• build a more inclusive, fair, and human-rights-based legal system.

This training is implemented with the support of APWLD - Asia Pacific Forum on Women, Law and Development.

💬 In short, feminist legal analysis encourages us to ask not only, “What does the law say?” but also, “Who does this law affect, and how?”

[English below]📢📢Ялгаатай байдлыг ойлгох нь хэн нэгэнд “тусгай эрх” өгөх тухай биш.🔍“Хуулийг феминист өнцгөөс” сургалтын...
08/10/2026

[English below]

📢📢Ялгаатай байдлыг ойлгох нь хэн нэгэнд “тусгай эрх” өгөх тухай биш.

🔍“Хуулийг феминист өнцгөөс” сургалтын үеэр бид ЛГБТИК хүмүүсийн эрх, ялгаварлан гадуурхалт, нийгэм-соёлын орчны талаар Бодит тэгш эрхийн хүрээнд авч хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр хүмүүсийн ялгаатай байдал нь “тусгай” асуудал биш, харин хүний амьдралын бодит хэсэг бөгөөд энэ ялгаа нь эрх, боломжийг хязгаарлах шалтгаан болох ёсгүй гэдгийг онцоллоо.

📝📝Гэхдээ ялгаатай байдлыг нийгэм хэрхэн ойлгож, хүлээн авч байгаагаас шалтгаалан зарим хүн өдөр тутмын амьдралдаа илүү их саад, үл ойлголцол, ялгаварлан гадуурхалттай тулгарч болно. Хууль байгаа ч хэрэгжилт сул, хаана хандахаа мэдэхгүй байх, орон нутагт дэмжлэг үйлчилгээ хомс байх нь хүмүүсийг дуугүй үлдэхэд хүргэдэг.

Тиймээс эрхийг хамгаалахад зөвхөн хууль хангалтгүй. Шүүх, хууль сахиулах байгууллага, хэвлэл мэдээлэл, боловсролын байгууллага, үйлчилгээ үзүүлэгчид болон иргэн бүрийн зөв ойлголт, хариуцлагатай хандлага, оролцоо чухал.

💬💬Хүний эрхийн тухай яриа ялгааг арилгах тухай биш. Харин ялгаатай байдал нь хэн нэгний эрх, боломжийг хязгаарлах шалтгаан болохгүй байх тухай юм.

Сургалтын хэсгийг ЛГБТ төвийн Гүйцэтгэх захирал Э.Энхмаа Enkhmaa Enkhbold чиглүүллээ.

Энэхүү сургалтыг APWLD - Asia Pacific Forum on Women, Law and Development-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

*******

📢📢Understanding difference is not about giving anyone “special rights.”

During our “Law from a Feminist Perspective” training, we discussed LGBTIQ rights, discrimination, and our broader social environment through the lens of substantive equality.

Here are the key takeaways from our discussion:

🔹 Diversity is everyday life. Human diversity isn't a "special issue"- it's a basic reality. Differences between people should never be a reason to limit anyone’s rights or opportunities.
🔹 Barriers still exist. Depending on how difference is accepted in society, many face misunderstanding and discrimination. Even with legal protections, weak implementation and limited support services, especially outside major cities, leave people without effective protection and afraid to speak up.
🔹 It takes all of us. Protecting rights requires more than laws alone. Courts, law enforcement, media, educational institutions, service providers, and each of us must take informed, responsible, and respectful action.

Human rights are not about removing our differences. They are about making sure those differences do not become a reason to limit anyone’s rights, opportunities, or participation.

#ХуулийгФеминистӨнцгөөс

#ЖендэрийнЭрхТэгшБайдал
#МОНФЕМНЕТ

Address

Баянзүрх дүүрэг, 6-р хороо
Ulaanbaatar
POB-418

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670110355

Alerts

Be the first to know and let us send you an email when Монфемнет Үндэсний Сүлжээ / Monfemnet National Network posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монфемнет Үндэсний Сүлжээ / Monfemnet National Network:

Shortcuts

Share