18/06/2026
ЭНЭ 7 ХОНОГТ ХӨРСНИЙ ДОРОЙТОЛ, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА. 💚 (6 сарын 17)
Ган, цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг энэ жил олон улс даяар "Бэлчээр-хээр: үнэлье, хүндэлье, сэргээе" гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Цаг уурын дулаарал, хөрсний элэгдэл, хуурайшилт болон цөлжилт нь хүн төрөлхтний өмнө тулгарсан хамгийн том бэрхшээлүүдийн нэг болоод байгаа юм. Энэ нь зөвхөн экологийн асуудал төдийгүй хүнсний хангамж, ундны усны нөөц, хөдөөгийн иргэдийн ахуй амьдрал, улс орны эдийн засаг болон ирээдүй хойч үеийн сайн сайхантай шууд хамааралтай билээ.
Энэ оны эхний хагасын байдлаар Монгол улсын нийт газар нутгийн 76.9% буюу 120 сая га газар нутаг тодорхой хэмжээнд хөрсний доройтолд өртөөд байна.
брэнд хөрсний доройтол, цөлжилтийн эсрэг сүүлийн 3 жилийн туршид Хуш модны 200,000 ширхэг суулгацыг улсын хэмжээнд 3 өөр байршилд тарьж ургуулаад байна. Бид байгалийн хишгийг хүртээд зогсохгүй эргүүлэн байгальдаа ээлтэй байх хариуцлагатай бизнесийн зарчмыг баримтлан жил бүр Хушин Ойгоо улам өргөжүүлсээр байх болно. 🌲🌲🌲
ЭРҮҮЛ ХҮНСЭЭР ДЭЛХИЙГ ДАЙЛНА
ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ХАМТДАА
HushKhan брэнд