28/09/2026
BE PAWSITIVE-6 өдөрлөгийг хамтдаа зохион байгуулж, амьтдын төлөө сэтгэл зүрх, цаг зав, хүч хөдөлмөрөө зориулсан бүх сайн дурын гишүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа ❤️ Бидний хийж буй ажил бүрийн ард эдгээр залуус маань байдаг 😊
Мөн өдөрлөг дээр маань нэг өдрийн сайн дурын ажил хийж, манай байгууллагын үйл ажиллагаатай танилцан, өдөрлөгийг амжилттай зохион байгуулахад гар бие оролцож тусалсан гишүүддээ маш их баярлалаа ❤️ Та бүхний дэмжлэг бидэнд үнэхээр үнэ цэнтэй байлаа 🤗
Амьтдын төлөөх үйлсэд хамтдаа зүтгэж байгаадаа баяртай байна 🐾