06/07/2026
🇲🇳 Монгол Улсын Соёлын Элч Нацагийн Ганхуяг ах бол Монгол үндэстнийхээ оюун санааны хамгийн нандин гүн рүү өнгийж Бурхан, Урлаг хоёрт зүрх сэтгэлээ өргөсөн хүн.
✅ Хүрээ Цамын 108 дүрийг олон арван жилийн дараа дахин амилуулж, үндэстнийхээ тасарсан ой санамжийг эргүүлэн авчирна гэдэг уран барималч хүний зүгээр л хийчихдэг ажил огт биш. Энэ бол урлагт сөгдсөн, бурхны гүн ухаанд нэвтэрсэн, дотоод сэтгэлийн асар өндөр бясалгалтай хүнээс л гарах сэтгэлийн их өргөл юм.
✅Хуягаа ах бол эх орон, элгэн садан халуун ам бүл гэдэг ямархан эрхэм гэдгийг харуулдаг. Монгол үндэстний соёлын өвийг дэлхийд таниулах, дараа үедээ өвлүүлэн үлдээх их үйлсийн төлөө үргэлж санаа тавьж байдаг ЭРХЭМ АХ танд болон ТАНЫ ГЭР БҮЛД сайн сайхныг хүсье.