09/18/2026
🔷English below
АЖЛЫН БАЙРНЫ ЭРҮҮЛ АХУЙН ТОГТОЛЦООГ ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГАТАЙ УЯЛДУУЛНА
🌏 Азийн Хөдөлмөрийн Эрүүл Ахуйн Сүлжээний 9 дэх “9th Conference of Asian Network of Occupational Hygiene – ANOH 2026” олон улсын хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
👉 Энэ өдөр алслагдсан болон хяналт сул ажлын байрны эрүүл мэндийн эрсдэл, бодит цагийн мониторинг, урьдчилан сэргийлэлт, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын талаар олон улсын туршлагыг хуваалцана. Мөн хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарт дижитал технологи, хиймэл оюун ухаан (AI), эрсдэлийн үнэлгээний шинэ арга хэрэгсэл, технологи ба инноваци хэрхэн нэвтэрч буй талаар судалгаа, практик туршлагыг танилцуулах юм.
✅ Эдгээр нь ажлын байрны эрсдэлийг зөвхөн илрүүлж, үнэлэхээс гадна бодит цагийн мэдээлэлд үндэслэн эрсдэлийг хянах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг илүү оновчтой төлөвлөх боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.
👩💻 "ANOH 2026" хурлаар шинэ технологи, судалгаанаас гадна хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн мэргэжлийн хөгжил, чадавхийг бэхжүүлэх, карьерын чиг баримжаа, менторшип, олон улсын хамтын ажиллагаа зэрэг хүний нөөцийн асуудлыг мөн онцлон авч үзэж байна.
📌Хоёр өдрийн хөтөлбөрт олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдийн үндсэн илтгэл, панел хэлэлцүүлгээс гадна интерактив үзэсгэлэн дэлгэгдэж байна.
🖇️Тус хурал нь хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарын судалгаа, практикийг холбож, Монгол Улсын ажлын байрны эрүүл ахуйн тогтолцоог олон улсын чиг хандлагатай уялдуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах шинэ арга, технологийг нэвтрүүлэхэд өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.
ALIGNING WORKPLACE HYGIENE SYSTEMS WITH INTERNATIONAL TRENDS
🌏 The 9th Conference of the Asian Network of Occupational Hygiene – ANOH 2026 is continuing into its second day.
👉 Today’s sessions focus on international experiences in addressing occupational health risks in remote and poorly monitored workplaces, real-time monitoring, prevention, and data-driven decision-making. Experts are also presenting research and practical experiences on the application of digital technologies, artificial intelligence (AI), innovative risk assessment tools, technology, and innovation in the field of occupational hygiene.
✅ These approaches are important not only for identifying and assessing workplace risks, but also for enabling more effective risk control and better-targeted preventive measures based on real-time information.
👩💻 In addition to emerging technologies and research, ANOH 2026 is placing strong emphasis on the professional development and capacity building of occupational hygiene professionals, including career development, mentorship, and international cooperation.
📌 The two-day programme features keynote presentations and panel discussions by international and national experts, alongside an interactive exhibition.
🖇️ The conference serves as an important platform for connecting research and practice in occupational hygiene, aligning Mongolia’s workplace hygiene system with international trends, expanding cross-sectoral cooperation, and promoting the adoption of new approaches and technologies to protect workers’ health.