23/05/2026
Аварга хүн аваргаараа төрдөг🙏🇲🇳
МУ-ын Хөдөлмөрийн баатар,гавьяат тамирчин -ийн жүдогийн их замнал, амжилт,ялагдлын түүхэн торгон агшнууд Монгол Тулгатан-ы дэлгэцэнд түүх болох бичигджээ.
Аавынхаа гараас хөтлөн Спортын төв ордоны жүдогийн зааланд орсон тэр өдрөөс хойш өөрийнхөө амьдралын орон зай #ЕРТӨНЦ-г бий болгож чаджээ.
Жүдо урлагийн гайхамшгийг харуулсан түүний РИО 2016 олимпийн Силватай хийсэн финалын барилдаан, Дэлхийн аваргын барилдаанууд, Вөрлд Мастерсийн 4удаагийн аварга болсон ховорхон амжилтын барилдаанууд, Ёшидо Цүкасатай хийсэн 12:54 секундын урт бас хүнд барилдаанууд онцлогджээ. Барилдаануудыг нь дахин үзэж огшлоо,омогшлоо🙏🇲🇳🥇
Алтан хамтрагч ОУХМ Д.Алтансүх сайн бэлтгэл хангагч байжээ👏👏👏
Тамирчин хүний сэтгэлзүй ямар түвшинд байх ёстой вэ гэдэг асуултын хариултыг давуулж түвшинд хүргэж чадсан нь түүний бахдам бахархал юм.
Хүүхэд байхдаа туулсан хүнд амьдрал, хойд ээжийн амьдралын сэтгэлийн их сэмрэл, сэтгэлийн шарх гээд бүх зүйлээ маш чанга “ #ХАШГИРЧ” ярьжээ.Хөтлөгч Анужин ч их сайн ухаж асуужээ,Жанцанноров гуай хүртэл их сандрал,тавгүйтэлтэй байгааг харахад Сумъяа маань анх удаа яръя л гэж ярьжээ🙏🙏
Өмнөх олон жилүүдэд энд тэнд өгч байсан ярилцлагуудыг нь харж байлаа, тэмцээний татами дээр ялаад гарч буй сэтгэл хөдлөлийг анзаарч байлаа, нэг ийм тийм нээлттэй биш,баргийн зүйлийг баяр хөөр, зовлон гэж хардаггүй юм шиг санагддаг нь мэдрэгддэг байсан нь энэ хүний туулсан амьдралтай нь холбоотой байж магадгүй юм…
Асар их тэвчээр,зоригтой эмэгтэй юм,тэгж гэмээнэ өнөөдрийн олимп дэлхийн медальтан болж чадсан байх.
Нөгөөтэйгүүр бүх юм нь цогцолсон,сайхан бүхэн нь бүрдсэн гэдэгчлэн сайн ээж, сайн эмэгтэй, ёс суртахуун,хүн чанарын дээдийг өөртөө бий болгож чадсан #ХҮНДЛЭЛ төрүүллээ. 🫶🏻🙏
Монголын ард түмнийхээ их хайранд ЖАРГАЖ яваарай АВАРГА минь🙏