Монголын Сүрьеэтэй Тэмцэх Холбоо Mongolian anti-Tuberculosis Coalition

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын Сүрьеэтэй Тэмцэх Холбоо Mongolian anti-Tuberculosis Coalition
Directions

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Холбоо Mongolian anti-Tuberculosis Coalition Mongolian anti-TB Coalition since 2011, based in Ulaanbaatar
Research, Advocacy, CE, CLM, Training

"Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь" сэдэвт олон улсын хуралд оролцож буй 16 орны эрдэмтэн, судлаа...
17/09/2026

"Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь" сэдэвт олон улсын хуралд оролцож буй 16 орны эрдэмтэн, судлаачид Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны үйл ажиллагаа болон PRISM-TB эмнэлзүйн туршилт судалгааны үйл явцтай танилцлаа.

17/09/2026
15/09/2026
15/09/2026
15/09/2026
14/09/2026

СҮРЬЕЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖ ХҮН БҮРД БИЙ
Сүрьеэгээр хэн ч өвдөж болно. 5, 10 жилийн өмнө өвчлөөд бүрэн эдгэрсэн ч дахиад шинээр халдвар авч, улмаар өвчлөх эрсдэл байсаар л байдаг.
Тиймээс урьдчилан сэргийлэхэд өдөр тутмын эрүүл амьдралын хэв маяг чухал.

11/09/2026

Дэлхийн 5 оронд амжилттай хэрэгжсэн "TB CHAMPION" загварыг манай байгууллага Apcaso-той хамтран Stop TB Partnership-н санхүүжилтээр Монгол улсад нэвтрүүлэн олон нийтийг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулсан билээ.
Энэ хүрээнд 7 сургагч багш бэлтгэн нийт 99 сүрьеэг даван туулагч, ОНЭМА-уудад хүрч ажиллласан тухай манай холбооны Олон нийтийн оролцооны зохицуулагч Х.Даваажав ярилцлага өглөө.

10/09/2026

УИХ-ын даргын Манлайлал дор “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах олон улсын форум” 2026 оны 9 сарын 15-17-ны хооронд болох гэж байгаатай холбогдуулан манай холбооны Олон нийтийн оролцооны зохицуулагч Х.Даваажав "Сүрьеэгээс улбаатай гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтын үнэлгээ"-нд тулгуурлан Сүрьеэгийн ялгаварлан гадуурхалтыг бууруулах хэрэгтэй талаар ярилцлага хийлээ.

SMART4TB консорциумын мэдээнд бидний хэрэгжүүлж буй  PRISM-TB судалгааны ажлыг онцлон танилцуулжээ.Монгол Улсын хувьд өр...
09/09/2026

SMART4TB консорциумын мэдээнд бидний хэрэгжүүлж буй PRISM-TB судалгааны ажлыг онцлон танилцуулжээ.

Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутаг, алслагдсан сум орон нутагт амьдардаг иргэд, нүүдлийн болон улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд эмчилгээний хугацааг богиносгох нь эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой.

Энэхүү судалгааны нэг чухал хэсэг нь сүрьеэд өртсөн хүмүүсийн дуу хоолой, хэрэгцээг судалгааны үйл ажиллагаанд тусгах. Судалгааны баг, эмч мэргэжилтнүүд, иргэний нийгэм болон Community Advisory Board (CAB)-ийн хамтын ажиллагаа нь илүү хүн төвтэй судалгаа, эмчилгээний арга барилыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр...

Exploring Person-Centered TB Treatment in Mongolia Dr. Bazra Tsogt leads local PRISM-TB trial efforts to develop shorter, personalized treatment for Rifampicin-resistant TB

Address

Ulaanbaatar
13345

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Сүрьеэтэй Тэмцэх Холбоо Mongolian anti-Tuberculosis Coalition posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share