Mongolian Standard and Quality Institute

Call Directions Website Contact the organization

Mongolian Standard and Quality Institute Монгол улсад чанарын дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой мэргэшсэн төрийн бус байгууллага юм.

Бидний зорилго: Олон улсын дэвшилтэд стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хүсэл эрмэлзлэл бүхий өмчийн хэлбэр харгалзахгүйгээр байгууллага, хамт олон хувь хүмүүст мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршино.

26/10/2026

📢 ISO 37001:2025 АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ТЭРГҮҮЛЭХ АУДИТОРЫН СУРГАЛТ

Монголын стандарт, чанарын хүрээлэн НҮТББ нь байгууллагын авлигын эсрэг менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх ТЭРГҮҮЛЭХ АУДИТОРЫН сургалтад урьж байна.

🎯СУРГАЛТЫН ЗОРИЛГО:

ISO 37001:2025 стандартын шаардлагыг эзэмшүүлэх, хууль, журамд нийцлийг үнэлэх, аудит төлөвлөх, хэрэгжүүлэх болон тэргүүлэх аудиторын ур чадварыг хөгжүүлэх.

📚 СУРГАЛТЫН АГУУЛГА:
*ISO 37001:2025 стандартын үндсэн шаардлага
*Хууль, журамд нийцэл
*Баримтжуулалт ба дотоод хяналт
*Аудитын арга зүй, шалгах хуудас, тайлагнал
*Эрсдэлд суурилсан хандлага
*Тэргүүлэх аудиторын үүрэг, хариуцлага

Сургалтын бүртгэлийн линк:
https://forms.gle/hr2HPdEZWPYARdJv9

📌 ISO 37001:2025 Тэргүүлэх аудиторын сургалт
🗓 2026.11.04 – 2026.11.08
☎ 77497878, 88015092, 99001280

#АвлигынЭсрэг #БайгууллагынСоёл

ℹ️ISO/IEC 27001 нь эмзэг мэдээллийг хамгаалахын тулд Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISMS)-д тавигдах...
24/10/2026

ℹ️ISO/IEC 27001 нь эмзэг мэдээллийг хамгаалахын тулд Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISMS)-д тавигдах шаардлагыг тогтоосон олон улсын стандарт юм.
🆗Кибер аюул занал, хакердах, мэдээлэл алдагдах, хүний алдааг тодорхойлох, үнэлэх, бууруулах системчилсэн хүрээг бий болгодог.
🆗GDPR (Өгөгдлийн ерөнхий хамгаалалтын журам), HIPAA болон салбарын онцлог дүрэм журам зэрэг дэлхийн өгөгдөл хамгаалах хууль тогтоомжуудтай уялдуулах ажлыг хялбарчилдаг.
🆗Өгөгдлийн зөрчлийн магадлал болон нөлөөллийг бууруулж, баталгаажсан байгууллагуудад дундаж тохиолдол, торгуулийн зардлыг мэдэгдэхүйц бууруулахад тусалдаг.
🆗Мэдээллийн хөрөнгийг зохицуулах үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, давхардсан хүчин чармайлтыг бууруулж, хэрэглэгчийн аудитыг давтан хийх хэрэгцээг багасгадаг.
Монголын стандарт, чанарын хүрээлэнгээс зохион байгуулсан Мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, нууцлалын хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны "Дотоод аудит"-ын сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтанд хамрагдсан бүх оролоцогчиддоо цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!.
Бидэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй, хувь хүн, албан байгууллагад бид үргэлж нээлттэй байх болно.
www.msqi.mn
#монголынстандартчанарынхүрээлэн #Мэдээлэл #МэдээллийнАюулгүйБайдал #кибераюулгүйбайдал #менежментийнтогтолцоо

Эмнэлэг буюу эрүүл мэндийн байгууллагат ISO/IEC 27001 стандартыг хэрэгжүүлснээр эмзэг хамгаалалттай эрүүл мэндийн мэдээл...
17/10/2026

Эмнэлэг буюу эрүүл мэндийн байгууллагат ISO/IEC 27001 стандартыг хэрэгжүүлснээр эмзэг хамгаалалттай эрүүл мэндийн мэдээлэл (PHI), эмнэлгийн хэрэгсэл, чухал эмнэлзүйн системийг хамгаалахын тулд Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог (ISMS) бий болгодог.
Орчин үеийн эмнэлгүүд холбогдсон эмнэлгийн техник хангамжийн эмзэг байдлыг харгалзан үзэх ёстой бөгөөд сүлжээний сегментчилэл болон аюул заналын мэдээлэл идэвхтэй байгаа эсэхийг баталгаажуулдаг.

Монголын стандарт, чанарын хүрээлэнгээс зохион байгуулсан Мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, нууцлалын хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны "Хэрэгжүүлэлт"-ийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтанд хамрагдсан бүх оролоцогчиддоо цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!.
Бидэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй, хувь хүн, албан байгууллагад бид үргэлж нээлттэй байх болно.
www.msqi.mn

#монголынстандартчанарынхүрээлэн #Мэдээлэл #МэдээллийнАюулгүйБайдал #кибераюулгүйбайдал #менежментийнтогтолцоо

14/10/2026

🌎🌎🌎Өнөөдөр Монгол улсад Стандарт, хэмжилзүйн ажилтаны өдөртэй болоод 20 дахь жилээ тэмдэглэж байна.
Үе үеийн салбарын ажилтнуудын нэг мөрөөдөл нь салбарын ажилтаны өдөртэй болох хүсэл байлаа.
Энэ хүслийг биелүүлж Засгийн газрын хуралдаанаар оруулж 2006 оны 120 дугаар тогтоолоор баталгаажуулж байлаа.
Анхны Стандарт хэмжилзүйн ажилтаны өдөрт үе үеийн дарга нараа урьж оролцуулж зураг даруулж байсан өдрөөс хойш 20 жил өнгөрчээ.
Энэ салбарт ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт хүмүүст баярын мэнд хүргэж аз жаргалыг хүсэе. ✨✨✨✨

Дэлхийн багш нарын өдөр нь мөн олон улсын багш нарын өдөр гэж нэрлэгддэг, жил бүрийн 10 сарын 5-нд болдог олон улсын тэм...
02/10/2026

Дэлхийн багш нарын өдөр нь мөн олон улсын багш нарын өдөр гэж нэрлэгддэг, жил бүрийн 10 сарын 5-нд болдог олон улсын тэмдэглэлт өдөр юм. Энэхүү өдөр нь 1994 онд байгуулагдсан бөгөөд 1966 онд ЮНЕСКО/Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын багш нарын байдлын тухай зөвлөмжид гарын үсэг зурсан өдрийг тэмдэглэж байгаа билээ. Дэлхийн багш нарын өдөр нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа багш нарын байдал, нөхцөл байдлыг тодорхойлсон суурь жишиг тогтоох хэрэгсэл юм. Энэхүү зөвлөмж нь боловсролын боловсон хүчний бодлого, ажилд авах, анхан шатны сургалт, түүнчлэн багш нарын тасралтгүй боловсрол, тэдний хөдөлмөр эрхлэлт, ажиллах нөхцөлтэй холбоотой стандартуудыг тодорхойлсон болно. Дэлхийн багш нарын өдөр нь "Дэлхийн сурган хүмүүжүүлэгчдийг үнэлж, сайжруулахад" анхаарлаа төвлөрүүлж, багш, багштай холбоотой асуудлыг авч үзэх боломжийг олгох зорилготой юм.

Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос 2 сард тэмдэглэж ирсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 сарын 5-нд тэмдэглэж байхаар тогтсон билээ.

Манайх ээлжит сургалтаа зохион байгуулах гэж байна.ISO 14001 гэж юу вэ?ISO 14001 нь байгууллагын Байгаль орчны менежмент...
02/10/2026

Манайх ээлжит сургалтаа зохион байгуулах гэж байна.
ISO 14001 гэж юу вэ?
ISO 14001 нь байгууллагын Байгаль орчны менежментийн тогтолцоо (Environmental Management System, EMS)-г бий болгож, хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулахад зориулсан олон улсын стандарт юм.
Ямар байгууллага, хүмүүс хамрагдах вэ?
Байгаль орчны нөлөөлөлтэй ямар ч салбарын байгууллага хамрагдаж болно.
*Байгаль орчны ажилтан
*ХАБЭА ажилтан
*Чанарын менежер
*ISO менежер / тогтолцооны ажилтан
*Үйлдвэрлэлийн менежер
*Инженер, техникийн ажилтан
*Хог хаягдал, эрчим хүчний асуудал хариуцсан ажилтан
*Удирдах ажилтан
Таны сургалтанд бүртгүүлэх линк:
https://forms.gle/z1vp5ch6WnTkmJt88
Данс: Сургалтын төлбөрийг төлсөнөөр бүртгэл баталгаажих болно.
Банкны нэр: Голомт банк
Дансны нэр: Монголын стандарт, чанарын хүрээлэн ТББ
Дансны дугаар: 3105130601 /IBAN ДУГААР: MN12 0015 00 3105130601/
Гүйлгээний утга: Гүйлгээний утга дээр овог нэрээ бичнэ үү
📌 ISO 14001 Тэргүүлэх аудиторын сургалт
🗓 2026.10.16 – 2026.10.20
☎ 77497878, +976-99001280
#ТэргүүлэхАудитор #Байгальорчныменежментийнтогтолцоо #Сургалт

🔐 ISO/IEC 27001 ДОТООД АУДИТОРЫН СУРГАЛТ📌 ISO/IEC 27001 гэж юу вэ?Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны (I...
02/10/2026

🔐 ISO/IEC 27001 ДОТООД АУДИТОРЫН СУРГАЛТ
📌 ISO/IEC 27001 гэж юу вэ?
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны (ISMS) дэлхийн хамгийн алдартай стандарт. Мэдээллийн бүрэн бүтэн, нууцлалтай, хүртээмжтэй байдлыг хангах шаардлагыг тодорхойлж, аливаа хэмжээтэй компанид ISMS бий болгох, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах удирдамж өгдөг.
⚠️ Яагаад чухал вэ?
Кибер гэмт хэрэг нэмэгдэж, шинэ аюул занал байнга гарч ирж байгаа өнөө үед ISO/IEC 27001 нь байгууллагуудад эрсдэлээ ухамсарлаж, сул талаа урьдчилан тодорхойлж, шийдвэрлэхэд тусална. Хүмүүс, бодлого, технологийг хамарсан цогц хандлагаар кибер тэсвэртэй байдал, эрсдэлийн удирдлагыг хангана.
🎯 Хамрагдвал юу олж авах вэ?
✔️ ISO 19011 болон ISO/IEC 17021-1-ийн дагуу дотоод аудит төлөвлөх, явуулах мэдлэг ур чадвар
✔️ Практик дасгал дээр суурилсан аудитын техник, харилцааны ур чадвар
✔️ Шалгалтад тэнцвэл "Дотоод аудитор"-ын гэрчилгээ олгогдоно.
👥 Хэн хамрагдах боломжтой вэ?
• ISMS дотоод аудитыг үр дүнтэй зохион байгуулахыг зорьж буй аудиторууд
• ISMS-ийн аудитын үйл явцыг эзэмшихийг хүсч буй менежерүүд, зөвлөхүүд
• Байгууллагад ISMS-ийн нийцлийг хангах үүрэгтэй хүмүүс
• ISMS аудитад бэлтгэхийг хүсч буй техникийн мэргэжилтнүүд
• Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөхүүд
✅ Сургалтын төгсгөлд та:
• ISO/IEC 27001 стандартын үндсэн ойлголт, зарчмуудыг тайлбарлана
• ISMS-ийн шаардлагыг аудиторын үүднээс тайлбарлана
• ISMS-ийн нийцлийг үнэлж, аудит төлөвлөж, явуулж, хаана
• ISO/IEC 27001 дотоод аудитын хөтөлбөр, төлөвлөгөө, үл тохиролыг илрүүлэх, хаах, залруулах үйл явцын талаарх мэдлэг ойлголтыг эзэмшинэ.
📚 Сургалтын арга барил: лекц + кейс судалгаа + дүрд тоглох дасгал
📋 Урьдчилсан шаардлага: ISO/IEC 27001-ийн үндсэн ойлголт болон аудитын зарчмуудын талаарх цогц мэдлэг
Таны сургалтанд бүртгүүлэх линк:

https://forms.gle/kdmAFXK48snFMwQZ7

Данс: Сургалтын төлбөрийг төлсөнөөр бүртгэл баталгаажих болно.
Банкны нэр: Голомт банк
Дансны нэр: Монголын стандарт, чанарын хүрээлэн ТББ
Дансны дугаар: 3105130601 /IBAN ДУГААР: MN12 0015 00 3105130601/
Гүйлгээний утга: Гүйлгээний утга дээр овог нэрээ бичнэ үү
📌 ISO 27001:2022 Дотоод аудиторын сургалт
🗓 2026.10.22 – 2026.10.23 ☎ +976-99001280, 77497878
#ДотоодАудитор #МэдээллийнАюулгүйБайдал #Сургалт

✅ISO 9001 стандартад Хэрэглэгчийн сэтгэл ханамж болон тасралтгүй сайжруулалт нь гол байр суурийг эзэлсээр байна.Зөвхөн с...
30/09/2026

✅ISO 9001 стандартад Хэрэглэгчийн сэтгэл ханамж болон тасралтгүй сайжруулалт нь гол байр суурийг эзэлсээр байна.
Зөвхөн стандартын шаардлага хангах төдий бус, харин бизнесийн тогтвортой үнэ цэнийг бий болгоход чанарын менежментийн тогтолцоог ашиглахад илүү их анхаарал хандуулж байна.
Монголын стандарт, чанарын хүрээлэнгээс Чанарын менежментийн тогтолцооны "Дотоод аудитор"-ын онлайн, танхим хосолсон сургалтаа амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд идэвхитэй оролцсон оролцогчиддоо цаашдын менежментийн тогтолцооны удирдах үйл явцад нь амжилт хүсч, баяр хүргэе.
www.msqi.mn
#монголынстандартчанарынхүрээлэн #Чанартай #Эрсдэл #ҮрАшиг #чанарынзорилт #тэргүүлэхаудитор #хэрэглэгчийнсэтгэлханамж #Хэрэглэгч #процесс #үйлявц

22/09/2026

ISO 9001 гэж юу вэ?
ISO 9001:2015 нь Чанарын менежментийн тогтолцоо (Quality Management System – QMS)-нд тавигдах шаардлагыг тодорхойлдог стандарт.
ISO 9001 Дотоод аудиторын сургалт
ISO 9001-ийг энгийнээр тайлбарлавал байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг тогтвортой хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах зорилготой чанарын менежментийн олон улсын стандарт юм.
Таны сургалтанд бүртгүүлэх линк:
https://www.msqi.mn/training/iso-9001
Данс: Сургалтын төлбөрийг төлсөнөөр бүртгэл баталгаажих болно.
Банкны нэр: Голомт банк
Дансны нэр: Монголын стандарт, чанарын хүрээлэн ТББ
Дансны дугаар: 3105130601 /IBAN ДУГААР: MN12 0015 00 3105130601/
Гүйлгээний утга: Гүйлгээний утга дээр овог нэрээ бичнэ үү
📌 ISO 9001:2015 Дотоод аудиторын сургалт
🗓 2026.09.28 – 2026.09.29
☎ +976-88015092, 99001280

Address

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 3-р хороо, 12-р хороолол, бөхийн өргөөний ард Токиогийн гудамж, Токио резиденс оффис 36 тоот
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677497878

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Standard and Quality Institute posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian Standard and Quality Institute:

Shortcuts

Share