Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн

Call Directions Website

Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн Тэрбум мод - Тэрбум боломж

27/10/2026

БЭЭЖИНГИЙН ОЙН ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХ БОЛОМЖ 🇲🇳🇨🇳

БНХАУ-ын Бээжингийн Ойн Их Сургууль (Beijing Forestry University)-д Монгол Улсаас 30 гаруй оюутан, залуус ойн салбарын төрөл бүрийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж байна.

🎓 Тус сургуульд тэтгэлэгтэй суралцах ямар боломжууд байдаг вэ?

Олон улсын оюутнууд дараах гурван төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Үүнд:

✅ БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг

✅ Бээжин хотын тэтгэлэг

✅ Сургуулийн тэтгэлэг

Тэтгэлэгт хамрагдахын тулд хятад эсвэл англи хэлний мэдлэгийн тогтоосон түвшинг хангаж, тухайн хөтөлбөрийн бусад шалгуур, сонгон шалгаруулалтын шаардлагыг хангасан байх шаардлагатай.

🌱 Ойн салбарт мэргэжил эзэмшихээр төлөвлөж буй залууст зориулан тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын туршлага, тэтгэлэгт хамрагдах боломж, суралцах орчны талаарх мэдээллийг энэхүү бичлэгээр хүргэж байна.

Монгол Улсын ойн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх, залуу үеийн мэдлэг боловсролыг дэмжих нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

🌳 СЭЛБЭ СУРГУУЛИЙН 10А АНГИЙНХАН НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ НЭГДЛЭЭ“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний “Алтан намар – Мод тарих...
26/10/2026

🌳 СЭЛБЭ СУРГУУЛИЙН 10А АНГИЙНХАН НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ НЭГДЛЭЭ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний “Алтан намар – Мод тарих улирал” аяны хүрээнд Сэлбэ сургуулийн 10А ангийн хамт олны төлөөлөл 2026 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монголын Хүүхдийг ивээх сангийн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн талбайд дөрвөн төрлийн 100 орчим мод тарьж, байгаль дэлхийгээ ногооруулах үйлсэд хувь нэмрээ орууллаа. 🌱

Мод тарих аргачлалыг зааж, сурагчдыг чиглүүлэн ажилласан Хүүхдийг ивээх сангийн сургагч багш Д.Доржханд танд чин сэтгэлийн талархал илэрхийлье!

💚 Хамтдаа тарьж
Хамтдаа ургуулъя!

Цөлжилттэй тэмцэх, бэлчээрийг хамгаалж нөхөн сэргээх, экологийн төслийг хэрэгжүүлэх бодлого, технологийн чадавхыг дээшлү...
23/10/2026

Цөлжилттэй тэмцэх, бэлчээрийг хамгаалж нөхөн сэргээх, экологийн төслийг хэрэгжүүлэх бодлого, технологийн чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдах гэж байна. Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу!

https://www.billiontreemongolia.mn/arga-hemjee/tsuljiltiin-surgalt-2026?day=2026-11-04

🌳 “ТЭРБУМ МОДНЫ ТӨГӨЛ” БАЙГУУЛАХ АЖИЛД ОРОЛЦСОН ОЮУТАН, ЗАЛУУС ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГЭЭ АВЧ ДУУСЛАА“Тэрбум модны төгөл” байгуу...
22/10/2026

🌳 “ТЭРБУМ МОДНЫ ТӨГӨЛ” БАЙГУУЛАХ АЖИЛД ОРОЛЦСОН ОЮУТАН, ЗАЛУУС ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГЭЭ АВЧ ДУУСЛАА

“Тэрбум модны төгөл” байгуулах ажилд оролцсон оюутан, залуус тарьсан модтойгоо хамт авахуулсан зургаар оролцоогоо баталгаажуулж, billiontreemongolia.mn нэгдсэн системээс цахим гэрчилгээгээ авч дууслаа.

🌱 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс санаачлан, “Алтан намар – Мод тарих улирал” аяны хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд тус арга хэмжээг амжилттай зохион байгуулсан юм.

Арга хэмжээнд МУИС-ийн “Ой судлалын үндэс”, “Ой ба иргэний оролцоо” хичээлийг сонгон судалж буй оюутнууд багш нарынхаа хамт, Санхүү, эдийн засгийн сургуулийн 40 оюутан болон ахмад багш нарын холбооны төлөөлөл оролцож, нийт 500 гаруй оролцогч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа.

Оюутнууд 49 багт хуваагдан, хуваарилагдсан талбайдаа мэргэжилтнүүдийн зааварчилгааны дагуу мод тарьж, мод тарих аргачлал, арчилгааны талаар мэдлэг, туршлага хуримтлуулсан юм. Төглийн төлөвлөлт, багуудын ажиллах байршил, тарих модны тоог “Тэрбум мод” нэгдсэн системд 2D, 3D хэлбэрээр байршуулсан нь ажлын зохион байгуулалтад дэмжлэг боллоо.

🎓 Цахим гэрчилгээгээр оролцоогоо баталгаажуулсан МУИС-ийн холбогдох хичээлийн оюутнууд оролцоо, идэвхээ үнэлүүлэн бие даалтын оноогоо тооцуулах юм. Ийнхүү танхимд эзэмшсэн онолын мэдлэгээ практикт бататгаж, эх орондоо ногоон өв үлдээх үйлсэд хувь нэмрээ орууллаа.

🤝 Арга хэмжээг дэмжин хамтран ажилласан Ойн газар, Солонгос–Монголын “Ногоон хэрэм” төсөл, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн, СЭЗИС, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн хамт олон, багш нар, оюутан залуус, ахмад багш нарын холбоо, CU Mongolia болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны хамт олонд талархал илэрхийлье!

🌿 Мод тарьж, ногоон ирээдүйг бүтээлцсэн нийт оролцогчдодоо баярлалаа!

🙌🙌🙌
21/10/2026

🙌🙌🙌

21/10/2026

МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш С.Бямбагэрэл:

“Ой ба иргэний оролцоо” хичээлийг сонгон судалж буй оюутнууд онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлж, мод тарих үндэсний аянд гар бие оролцон, бие даалтын ажлынхаа оноог тооцуулдаг болж байна.

20/10/2026

🌱 Хамтын зүтгэлээр ногоон ирээдүйг бүтээнэ.

2026.10.18 -ны ням гарагт болсон “Тэрбум модны төгөл” байгуулах арга хэмжээнд нэгдэж, сэтгэгдлээ халуун дулаан үгсээр хуваалцсан АНУ-ын сайн дурын оролцогч Жаксон Манделд чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Та олон зуун оюутан, сайн дурын оролцогчтой хамт мод тарьж, мэдлэг туршлагаа хуваалцан, нөхөрлөлийн холбоо тогтоож, Монгол орны ногоон ирээдүйн төлөөх үйлсэд урам зориг нэмлээ.

Мод тарьж, арчлан ургуулах үйлс нь хил хязгаар үл харгалзан хүмүүсийг нэгтгэж, байгаль орчныг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт “Тэрбум мод хөдөлгөөн” ТББ-ын хамт олон бид итгэдэг.

Энэхүү хамтын үйлсэд цаг зав, эрч хүч, сэтгэл зүрхээ зориулсан хүн бүрд баярлалаа. Хамтдаа тарьсан модод маань ургаж, бидний нөхөрлөл улам батжих болтугай! 🌳🇲🇳🇺🇸

🌱 A greener future grows through shared effort.

Thank you to our American volunteer for joining the “Billion Tree Grove” planting activity which was on Sunday, 18 October 2026, and for sharing such thoughtful words about the experience!

Together with hundreds of students and volunteers, you helped plant more than trees—you helped build connections, share knowledge, and inspire action for Mongolia’s greener future.

At the Billion Trees Movement NGO, we believe that planting and caring for trees brings people together across borders to restore landscapes and strengthen resilience to climate change.

Thank you to everyone who brought their time, energy, and care to this shared effort. We look forward to watching these trees—and our friendships—grow! 🌳🇲🇳🇺🇸

We hope you have a wonderful stay here in Mongolia 🙌🏻🙌🏻🙌🏻
Jackson Mundell

20/10/2026

Хамтдаа бүтээсэн Тэрбум модны төгөл✅🔊

20/10/2026

Таны захиалсан агч мод бэлэн боллоо 🥰🥰🥰

20/10/2026

Тарьсан мод бүхэн тань тэнгэр өөд тэмүүлэн ургаасай!

Address

Chingeltei District, 1st Khoroo
Ulaanbaatar
15050

Alerts

Be the first to know and let us send you an email when Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share