Боловсролд суурилсан хөгжил НҮТББ

Боловсролд суурилсан хөгжил НҮТББ ДЭЛХИЙД ӨНДРӨӨР ҮНЭЛЭГДЭХ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ИРГЭДИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭН БЭЛТГЭХЭД ХУВЬ НЭМЭРЭЭ ОРУУЛНА

13/05/2026
Даннинг Крюгерийн ЭффектОлон улсад хүний мэдлэг олж авч боловсрох үйл ажиллагааны явцыг томьёолсон олон загварууд байдаг...
14/10/2025

Даннинг Крюгерийн Эффект

Олон улсад хүний мэдлэг олж авч боловсрох үйл ажиллагааны явцыг томьёолсон олон загварууд байдаг. Эдгээрийн нэг болох Danning-Krugger Effect -ийн талаар тайлбарлахыг оролдоё. Зураг дээрх 1,2,3 гэж тэмдэглэсэн үеүүд нь

1. Хүн ямар нэг шинэ юмсын талаар анхлан сонсож, мэдэж, заалгаж бага зэрэг судалсныхаа дараа тэр мэдлэгтээ бүрэн итгэж эхэлдэг. Энэ үедээ тэр хүн
* Бүгдийн мэддэг мэт цэцэрхэж
* Тухайн юмсын талаарх бусдын санал бодлыг сонсохоо больж
* Бусдад мэдэмхийрч, аавдаа авгай авахыг заах гэдэг шиг аашилж эхэлдэг.

2. Цаашид гүнзгийруулэн судалж, тухайн асуудлыг олон өнцгөөс харж, шинжлэн дүгнэж үзэх үедээ маш олон зүйлсийг нь мэдэхгүй, зөвхөн нэг талаас нь харж дутуу дүгнэж байснаа ойлгож өөрийгөө юу ч мэдэхгүй байжээ гэж дүгнэхэд хүрдэг.

3. Улам гүнзгийрүүлэн судлах үедээ тухайн ойлголтоо системтэйгээр нэгтгэн дүгнэж, нэгдсэн цул, бүх талыг тооцсон мэдлэгтэй болж боловсордог.

Тиймээс багш хүн хичээл заахдаа зөвхөн эхний мэдлэг өгөхөөс гадна, тухайн асуудалд өөр өөр өнцгөөс харж дүгнэлт хийхийг заавал сургах ёстой ажээ.
Үүнийг заримдаа Critical Thinking (Шүүмжит сэтгэлгээ) чадварт сургах гэж хэлдэг. Гэхдээ шүүмжит гэдэг үг нь төөрөлдүүлэх утгатай тул Кант, Хегель нарын тодорхойлсноор Critique нь асуудлыг бүх талаас нь шинжлэн дүгнэх гэдэг утга илүү зохино.

Хүмүүсийн дийлэнх нь эхний бага зэрэг ойлголт аваад өөрийгөө мэдчихсэн гээд бодоод цааш нь судлахгүйгээр зогсдог тул бүрэн боловсрол олж авч чаддаггүй гэнэ.

Даннинг - Крюгерийн загвар ч гэсэн зөвхөн нэг талын дүгнэлт ба мэдлэг боловсролыг олж авах үйл явцыг цаг хугацааны хувьд загварчисан өөр олон аргууд байгаа билээ.
Эх сурвалж : Ж.Ариунболд

25/06/2025

“Хөгжлийн эмгэгийн тухай” цуврал №4
"Гар утас, тоглоомонд дотнох" эмгэг

“Боловсролд суурилсан хөгжил” НҮТББ-н зүгээс хөгжлийн эмгэгийн түгээмэл тохиолддог 4 төрлийн асуудлаар цуврал подкаст бэлтгэн хүргэж байгаа билээ.
Сурлага тааруу, хичээлийн хоцрогдолтой байх нь дараах шалтгаантай байж болзошгүй.
Юуны өмнө та дараах шинж тэмдэг хүүхдэд чинь ажиглагддаг эсэхийг нягтлаад үзээрэй.
• Ой тогтоолт сул
• Анхаарал төвлөрөл муу
• Унших, бичихдээ асуудалтай
• Дуу, авиа, үсэг, тоог ялгахдаа тааруу
• Үгээр илэрхийлэх чадвар сул
• Тоо эсвэл үсгийг буруу дарааллаар бичдэг
• Үсэг, цифрийг буруу харуулж бичих
• Цагийг хэлж, уншиж чаддаггүй
• Баруун, зүүн гэх мэт зүг чиг дээрээ будилдаг
• Үг болон утгын хоорондох холбоог ойлгодоггүй (өөрөөр хэлбэл нэг зүйлийг хэлэх боловч өөр утгатай)
• Бодол санаа, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ асуудалтай
• Орон зайн баримжаа сул
• Хэл ярианы хөгжил удаан
• Эмх замбараагүй
• Зааварчилгааг гүйцэтгэхдээ асуудалтай
• Тохиромжгүй хариултуудыг өгдөг
• Тайван бус байдаг, хэт хөдөлгөөнтэй
Хүүхдийн суралцах чадваруудын хөгжил буюу харах, сонсох, тогтоох, ойлгох гэх мэт чадварууд нь хүүхэд өсөж бойжих явц дундаас хамгийн илүү тод илэрдэг үе нь сургуульд сурч эхлэх үе байдаг. Энэ үед зарим хүүхдүүдийн хөгжлийн үйл явц илт хоцорч байгаа нь анзаарагдаж, эцэг эхчүүд, багш болон хүүхдүүдийн хооронд үл ойлголцол, хүндрэл бэрхшээлүүд үүсэж эхэлдэг.
Хүүхдийн хөгжих явцад үүсэж буй дээрх асуудлууд нь хөгжлийн эмгэг гэсэн ойлголтод багтдаг. Хөгжлийн эмгэг нь нүдэнд ил харагдахгүй байх тохиолдлууд олон бий. Ерөнхийлөн ангилбал биеийн, оюуны, суралцахуйн, хэл ярианы, зан үйлийн гэсэн ерөнхий нөхцөлүүдэд хувааж болно.
Хөгжлийн дараах төрлийн эмгэгүүд байдаг :
• Суралцахуйн бэрхшээл (дилекси, диграфи, дискалкюли, дуу чимээ боловсруулах бэрхшээл, хэлний боловсруулалтын бэрхшээл, үгэн бус боловсруулалтын бэрхшээл, харааны мэдрэмжийн бэрхшээл)
• Сонсголын алдагдал
• Харааны бэрхшээл
• Оюуны бэрхшээл
• Саажилт
• Хэл ярианы бэрхшээл
• Тархины гэмтэл
• Зан үйлийн эмгэгүүд (Аутизм, ADHD анхаарал дутмагшил буюу хэт идэвхижил, хоёр туйлт гэх мэт)
• Бие, эрхтэн тогтолцооны эмгэгүүд
• Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд
Нүдэнд харагдах гаднах байдал нь хэвийн болохоор “манай хүүхэд зүв зүгээр байж яагаад муу сураад, үг ойлгодоггүй, юм тогтоохгүй байгаа юм бол?” хэмээн яахаа мэдэхгүй төөрөгдсөн эцэг эхчүүд олон байдаг.
Суралцахуйн эмгэгүүд нь сургуульд орох хүртэл анзаарагддаггүй, харин 1-р ангид орох үед тод илэрдэг тул эцэг эхчүүд болон багш нар сайтар ажиглаж оношлох шаардлагатай. Ингэснээр хүүхдийг сурах зөв арга хэлбэрээр нь мэдлэг боловсролыг нь олгож, цаашид өөртөө тохирсон хэв маягаар суралцаж насан туршдаа амжилттай, өөртөө итгэлтэй, чанартай амьдрах хөрсийг бэлдэж өгөх юм.
Зочин : Китано Хисако
Японы Канагава мужын Боловсролын Ерөнхий газарт 25жил ажиллаж, Японы бага боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан, одоо Монголын “Боловсролын ерөнхий газар”-т зөвлөх асан.
Орчуулагч : С. Оюунбилиг
“Боловсролд суурилсан хөгжил” НҮТББ-н гишүүн, Японд бага сургуулийн багшаар ажиллаж байсан, Японы боловсрол судлаач.

24/06/2025

Багшийн ур чадвар, харилцаа, хандлага, төлөвлөлт, хичээл, зүтгэл, чин сэтгэл маш чухал гэдгийг энэ эрхэм багшийн жишээ харуулж байна.

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Боловсролд суурилсан хөгжил НҮТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Боловсролд суурилсан хөгжил НҮТББ:

Share