06/07/2026
[English below]
✨Дархан-Уул аймагт Ёс зүйн дэд хороодыг чадавхжуулах сургалт хийв✨
Дархан-Уул аймагт төрийн албаны Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг бэхжүүлэх, сайн туршлага солилцох, практикт суурилсан шийдэл боловсруулах зорилгоор нэг өдрийн сургалтыг хүргэв. Сургалтад Ёс зүйн дэд хороодын дарга, нарийн бичиг, гишүүдийг оролцуулан нийт 55 төрийн албан хаагч (44 эмэгтэй, 11 эрэгтэй) хамрагдлаа. Сургалтаар ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гомдол, мэдээлэл шийдвэрлэх, шийдвэр гаргах арга зүйг сайжруулах чиглэлээр мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв.
Сургалтыг Ёс зүйн хорооны Захиргаа, эрх зүйн хэлтсийн Гомдол, мэдээлэл хариуцсан референт Д. Мөнхбат, Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Ж. Алтайбаатар, Канад–Монголын Мерит төслийн зөвлөх Эрик Карлзен, Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирал, ёс зүйн сургагч багш Ч. Мөнхтуяа нар удирдан явууллаа.
Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О. Хүрэлчулуун ёс зүйн сургалт нь төрийн албанд ёс зүйн зөрчил, гомдлоос урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болохыг онцолсон бол Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М. Хувьзаяа иргэдэд үзүүлж буй үйлчилгээний ихэнх нь улсын бүртгэлтэй холбоотой тул албан хаагчдын ёс зүй, харилцаа, хандлага нь үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой ач холбогдолтойг тэмдэглэв.
**** ***** ***
✨Ethics Sub-Committee Capacity Building Training Held in Darkhan-Uul Province✨
A day-long training was successfully conducted in Darkhan-Uul Province to strengthen the work of public-sector Ethics Sub-Committees, share good practices, and develop practical solutions. Fifty-five civil servants (44 women and 11 men) participated, including Ethics Sub-Committee chairs, secretaries, and members. The training focused on preventing ethical violations, handling complaints and reports, and improving decision-making methods.
The training was facilitated by Munkhbat .D, Referent of the Ethics Council; Altaibaatar. J, lecturer at the National Academy of Governance, PhD and Associate Professor; Eric Karlzen, Canadian Advisor; and Munkhtuya. Ch, trained trainer.
Khurelchuluun O, Chief of Staff of the Darkhan-Uul Governor’s Office, emphasized that ethics training is one of the most effective ways to prevent ethical violations and complaints in the public service. Khuvizaya. M, Head of the Civil Registration Department, noted that since most citizen services are related to civil registration, strengthening the ethics, communication, and attitude of civil servants is particularly important for improving service quality.
Монгол Улс Ёс зүйн хороо
Дархан-Уул Аймаг
Удирдлагын академи