22/08/2026
МЭДЭГДЭЛ / УРИАЛГА
Австри Улсад суралцаж буй оюутан, залуусын анхааралд:
Бүгд Найрамдах Австри Улсад суралцаж, эрдэм мэдлэг эзэмшиж буй нийт монгол оюутан, судлаач, залуусын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Австри дахь Монгол Оюутны Холбоо (AMOX)-ноос шинэ гишүүд элсүүлж байгааг үүгээр уламжилж байна.
Тус холбоо нь Австри улс дахь оюутнуудын харилцан туслалцах орчныг бүрдүүлэх, соёл, боловсрол, нийгмийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, залуусын манлайллыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
Тавигдах үндсэн шаардлага, чиглэл:
1. Австрийн их, дээд сургууль, коллежид суралцаж буй идэвх санаачилгатай оюутан, судлаач байх;
2. Нийгмийн хариуцлага, багаар ажиллах болон манлайлах ур чадвараа хөгжүүлэх эрмэлзэлтэй байх;
3. Оюутны нөхөрлөл, болон хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулах хүсэлтэй байх.
Бидэнтэй нэгдсэнээр:
1. Австри дахь монгол залуустай танилцаж, өргөн хүрээний нөхөрлөл бий болгох;
2. Оюутны орчинд герман хэлний ярианы болон харилцааны ур чадвараа сайжруулах;
3. Төсөл, соёл, спортын арга хэмжээ удирдан зохион байгуулах бодит туршлага хуримтлуулах;
4. Их сургууль болон өдөр тутмын амьдралын талаарх хэрэгцээт зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Бүртгэл болон дэлгэрэнгүй мэдээлэлийг авах бол:
https://form.typeform.com/to/QeMQSJyv
Хүндэтгэсэн,
АМОХ-ын гэр бүл