Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Call Directions Website Contact the organization

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Үйлдвэрийн хэсэг/3, Ulaanbaatar.

ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
29/10/2026

ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛААБагануур дүүргийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өд...
29/10/2026

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Багануур дүүргийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулах тухай" А/121 дүгээр захирамж, Онцгой комиссын даргын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн "Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай" 01 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Мэдээлэл холбоо ХХК, Цахилгаан холбоо ХК-ны мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулан ажиллаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулснаар дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, бүх шатны байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх чадавхыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
#гамшгаасхамгаалахбэлэнбайдлынүзлэг
@дагагч

28/10/2026

#аюулгүйгаллагаа
#УрьдчиланСэргийлье
#ЗаБолЗаавалХийе

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?Гамшиг тохиолдохоос өмнө эрсдэлийг таньж мэдэх, урьдчилан сэргийлэх нь хүний амь нас, эрүүл мэнд, эд ...
27/10/2026

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?
Гамшиг тохиолдохоос өмнө эрсдэлийг таньж мэдэх, урьдчилан сэргийлэх нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчноо хамгаалах чухал алхам юм.
Иймд, иргэд та бүхэнд Онцгой байдлын байгууллагаас бэлтгэн гаргаж буй мэдээ мэдээлэлд түгээмэл хэрэглэгддэг хууль, эрх зүйн зарим нэр томъёоны тайлбараас хүргэж байна.

⚖️ Хууль эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлье!

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?
Гамшиг тохиолдохоос өмнө эрсдэлийг таньж мэдэх, урьдчилан сэргийлэх нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчноо хамгаалах чухал алхам юм.
Иймд, иргэд та бүхэнд Онцгой байдлын байгууллагаас бэлтгэн гаргаж буй мэдээ мэдээлэлд түгээмэл хэрэглэгддэг хууль, эрх зүйн зарим нэр томъёоны тайлбараас хүргэж байна.

⚖️ Хууль эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлье!

27/10/2026

🚒 ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангиас “Улаанбаатар энержи” ХХК-ийн Батерей хуримтлуурын станцтай хамтран гал унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуулийн хүрээнд гал түймэр унтраах анхан шатны багаж, хэрэгслийг ашиглах, гал унтраах ажиллагааг зохион байгуулах, аюулт үзэгдэл, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах чиглэлээр тухайн байгууллагын ажилтан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, бэлэн байдлыг хангалаа.

🤝 Хамтын ажиллагаа — Аюулгүй байдлын үндэс

🔥 ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ!
#тактаикийнсургууль
@дагагч

ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ Энэ сарын 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11-р сарын 01-нд нутгийн зүүн...
27/10/2026

ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ
Энэ сарын 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11-р сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
Тодруулбал, 28-нд Хангайн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ

Энэ сарын 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11-р сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Тодруулбал, 28-нд Хангайн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ ✅Алба хаагчдын эрүүл м...
23/10/2026

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ
✅Алба хаагчдын эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор зохион байгуулагдсан нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа сорин дараах төрлүүдэд амжилт үзүүллээ.
🥇Олс таталтын төрөлд- тэргүүн байр
🥇🥉Туухай өргөлтийн богино түлхэлтийн эмэгтэй төрөлд - тэргүүн болон гутгаар байр
🥉Дартсын төрөлд- гутгаар байр тус тус эзлэн багийн нийлбэр дүнгээр дэд байр эзэллээ.

23/10/2026

#аюулгүйбайдлаахангая

СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД 340 ГАРУЙ АЛБА ХААГЧ ӨРСӨЛДӨЖ БАЙНА✅Алба хаагчдын эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих ...
22/10/2026

СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД 340 ГАРУЙ АЛБА ХААГЧ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

✅Алба хаагчдын эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна.
Спортын олон төрөлт тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир спортын хороо 120 дугаар ангийн зааланд боллоо. Тэмцээнд волейбол, дартс, туухай өргөлт, олс таталтын төрлүүдээр бүтцийн нэгжийн 340 гаруй алба хаагч оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

#олонтөрөлттэмцээн

22/10/2026

ГАЛ ТҮЙМЭР, УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

Дүүргийн хэмжээнд Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

🔎 Хяналт шалгалтын хүрээнд зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдал, галын аюулгүй байдалд хяналт тавьж, иргэдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэж байна.

⚠️ Мөн зарим гудамж, хорооллын зам талбайн нөхцөл, нэвтрэх боломж хязгаарлагдмал байгаа нь гал унтраах автомашин шуурхай хүрэлцэн очиход хүндрэл учруулж, гал түймрийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна. Иймд иргэд та бүхэн орц, гарц, зам талбайг чөлөөтэй байлгаж, галын автомашин саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарна уу.

❤️ Иргэн бүрийн хариуцлага — өрх бүрийн аюулгүй байдал!

Гал түймэр, угаарын хийн хордлогоос хамтдаа урьдчилан сэргийлье!
@дагагч

Address

Үйлдвэрийн хэсэг/3
Ulaanbaatar
13090

Alerts

Be the first to know and let us send you an email when Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс:

Shortcuts

Share

Nearby non profit organizations