Дархан-Уул аймгийн Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо

  • Home
  • Mongolia
  • Darkhan
  • Дархан-Уул аймгийн Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо
Directions Website

Дархан-Уул аймгийн Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо ✅ МАНЛАЙЛАЛ - НЭГДЭЛ - ХӨГЖИЛ 💯

✨ “ТОВЧ ЗАНГИДАХ, ТОВЧ ШИЛБЭ ОЁХ” СУРГАЛТАД 6 ЭМЭГТЭЙ ХАМРАГДЛАА.СДМЭХ-ны Дархан-Уул аймаг дахь салбар холбооноос санаач...
31/10/2026

✨ “ТОВЧ ЗАНГИДАХ, ТОВЧ ШИЛБЭ ОЁХ” СУРГАЛТАД 6 ЭМЭГТЭЙ ХАМРАГДЛАА.

СДМЭХ-ны Дархан-Уул аймаг дахь салбар холбооноос санаачлан аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв болон тус төвийн үндэсний дээл хувцасны оёдлын “Баярмаагийн урлан”-тай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч хоёр өдрийн практик сургалтыг зохион байгуулж байна.

🌷 Сургалтад 6 эмэгтэй хамрагдаж, үндэсний дээл хувцасны товч зангидах, товч шилбэ оёх уламжлалт арга техникт суралцан, өөрсдийн гараар хийж дадлагажлаа.

💗 Эмэгтэйчүүдэд богино хугацаанд хэрэгцээтэй ур чадвар эзэмшүүлж, сурсан зүйлээ амьдралдаа ашиглах, цаашлаад гэрээсээ нэмэлт орлого олох боломжийг нь дэмжихэд чиглэсэн сургалтууд маань үргэлжилж байна.

🤝 Дархан-Уул аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв болон “Баярмаагийн урлан”-гийн хамт олонд талархал илэрхийлье.

✨ ӨВ СОЁЛОО ӨВЛӨЕ. УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЬЕ. ОРЛОГЫН БОЛОМЖОО БҮТЭЭЕ!

#ГүйдэгЭэж #ЖаргажУрлая #БаярмаагийнУрлан #ҮндэснийУрлал #ЭмэгтэйчүүдийнХөгжил

🌸 “ЖАРГАЖ УРЛАЯ” – БҮТЭЭЛЧ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО! 🛁💕“Гүйдэг ээж” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Цэцэглэн” урлангийн М....
31/10/2026

🌸 “ЖАРГАЖ УРЛАЯ” – БҮТЭЭЛЧ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО! 🛁💕

“Гүйдэг ээж” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Цэцэглэн” урлангийн М.Золжаргал багштай хамтран “Банны давс, бөмбөлөг хийх” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

🌷 Ээжүүд маань банны давс, бөмбөлөг хийх арга технологи, орц найрлага, бүтээгдэхүүний өртөг, ашиг тооцоолох анхан шатны мэдлэгт суралцаж, өөрсдийн гараар бүтээсэн бүтээгдэхүүнээ авч харилаа. 🎁

💗 Шинэ ур чадварт суралцаж, бүтээлчээр хөгжихийн зэрэгцээ нэмэлт орлого олох боломжоо нээсэн үр өгөөжтэй сургалт зохион байгуулсан 🤝 багшдаа болон бүтээлч ээжүүддээ баярлалаа!

🌸 БҮТЭЭЛЧ ЭЭЖ – БҮТЭЭГЧ ЭМЭГТЭЙ!

#ГүйдэгЭэж #ЖаргажУрлая #ЦэцэглэнУрлан

🧵 “ХАВТАГА ОЁХ, ЗҮҮ ОРООХ ОЁДОЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНАСДМЭХ-ны Дархан-Уул аймаг дахь салбар холбооноос хэрэг...
31/10/2026

🧵 “ХАВТАГА ОЁХ, ЗҮҮ ОРООХ ОЁДОЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

СДМЭХ-ны Дархан-Уул аймаг дахь салбар холбооноос хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Чамин хээ” даалингийн урлалын газартай хамтран үндэсний уламжлалт гар урлалын сургалтыг зохион байгуулж байна.

🌷 Сургалтад хамрагдсан хүмүүс маань хоёр өдрийн турш монгол уламжлалт хавтаганы хийц, зүү ороох оёдлын арга техник, хээ угалз, өнгөний зохицолд суралцаж, өөрсдийн гараар бүтээл урлах юм.

Үндэсний өв соёлоо өвлөн суралцаж, өөрийгөө хөгжүүлэхэд цаг зав гарган суралцаж байгаа хүмүүстээ баярлалаа. 👏

🤝 Хүн бүрийн хөгжил, оролцоог дэмжин, мэдлэг ур чадвараа харамгүй хуваалцаж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж байгаа “Чамин хээ” даалингийн урлалын хамт олонд талархал илэрхийлье.

✨ ӨВ СОЁЛОО ӨВЛӨЕ. УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЬЕ. БҮТЭЭЛЭЭРЭЭ ОРЛОГЫН БОЛОМЖОО НЭЭЕ!

🌸 Хайр дүүрэн гар 💗

#ГүйдэгЭэж #ЖаргажУрлая #ЧаминХээ #ҮндэснийУрлал #ЭмэгтэйчүүдийнХөгжил

✨ **“БАННЫ ДАВС, БӨМБӨЛӨГ ХИЙХ” БҮТЭЭЛЧ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА!**Өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнээ өөрийн гараар бүтэ...
30/10/2026

✨ **“БАННЫ ДАВС, БӨМБӨЛӨГ ХИЙХ” БҮТЭЭЛЧ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА!**

Өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнээ өөрийн гараар бүтээж, цаашлаад гэрээсээ нэмэлт орлого олох боломжтой шинэ ур чадварт суралцахыг хүсэж байна уу? 💕

🌷 **СУРГАЛТААР ТА:**
🫧 Банны давс, бөмбөлөг хийх арга технологид суралцана.
🌿 Орц, найрлага, түүхий эдийн сонголт, зөв хэрэглээний талаар мэдлэгтэй болно.
🎨 Өнгө, үнэр, хэлбэрийн зохицол, бүтээгдэхүүний сав баглаа боодлын талаар суралцана.
🧮 Бүтээгдэхүүний өртөг, материалын зарцуулалт, борлуулах үнэ, ашгаа тооцоолох аргачлал эзэмшинэ.
🎁 Бүтээгдэхүүнээ өөрийн гараар хийж, **бэлэн болсон бүтээлээ гэртээ авч харина.**

💰 Сурсан мэдлэг, ур чадвараа ашиглан өрхийн жижиг үйлдвэрлэл эрхэлж, нэмэлт орлогын эх үүсвэр бий болгох анхан шатны ойлголттой болно.

👩‍🏫 **СУРГАГЧ БАГШ:**
“Цэцэглэн” урлангийн үүсгэн байгуулагч **М.Золжаргал**

💵 **СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 30,000₮**
✅ Сургалтын материал, түүхий эд төлбөрт багтсан.
✅ Өөрийн хийсэн бүтээгдэхүүнээ авч явна.
✅ Онол, дадлагыг хослуулсан бүтээлч сургалт.

📅 **Хэзээ:** Хагас, бүтэн сайн өдөр

📲 **Бүртгэл:** Сэтгэгдэл хэсэгт байршуулсан холбоосоор бүртгүүлээрэй.

🌸 **БҮТЭЭЛЧ ЭЭЖ – БҮТЭЭГЧ ЭМЭГТЭЙ!**
#гүйдэгээж #жаргажурлая #цэцэглэнурлан #бүтээлчээж #ГарУрлал #эмэгтэйчүүдийнхөгжил

🕯 СУРЧ ХӨГЖИХӨД ЦАГ ГАРГАЦГААЯ 🎁Өөрийн гараар хийсэн лаагаа асааж, урласан бугуйвчаа зүүж, гипсэн бүтээлээрээ гэрээ чимэ...
29/10/2026

🕯 СУРЧ ХӨГЖИХӨД ЦАГ ГАРГАЦГААЯ 🎁

Өөрийн гараар хийсэн лаагаа асааж, урласан бугуйвчаа зүүж, гипсэн бүтээлээрээ гэрээ чимэглэвэл ямар вэ? 💛
“Гүйдэг ээж” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд **“Ээжийн урлан”-тай хамтран** олон төрлийн бүтээл урлаж сурах сургалтад ээжүүд, эмэгтэйчүүдээ урьж байна.

Та сургалтаар:
🕯 Хоёр төрлийн лаа хийх
🎨 Гипсэн бүтээл урлах
🧶 Уран зангилаагаар бугуйвч хийхэд суралцана.

Шинэ ур чадвар эзэмшиж, хамтдаа бүтээл урлахын зэрэгцээ цаашид өөрийн бүтээлээр орлого олох боломжоо нээгээрэй.

💳 **Сургалтын төлбөр: 25,000 төгрөг**

🔗 **Коммент хэсэгт байрлах холбоосоор бүртгүүлээрэй!**

🤝 **Хамтдаа суръя, өөрсдийн гараар бүтээе!**

28/10/2026

БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА:
Жирэмсэнд ээлтэй тусламж ба сургалт, зөвлөгөө" сэдэвт 2 БАГЦ цагийн сургалт цахим хэлбэрээр 2026.11.13-ны өдөр зохион байгуулагдана.
Сургалтын бүртгэл: 2026.11.12-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Сургалтад бүртгүүлэх линк: https://forms.gle/jCZjvFpCsgbEhGJp7
Дээрх линкээр бүртгүүлсэний дараа ЗААВАЛ Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн системээр https://hr.hdc.gov.mn/login нэвтэрч сургалтын хүсэлтийг илгээнэ.
Лавлах зүйл байвал: 86706016 дугаараар холбогдоорой.

🌸 “ГҮЙДЭГ ЭЭЖ” ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР – ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖЛӨӨСДМЭХ-ны Дархан-Уул аймаг дахь салбар холбооноос хэрэгжүүлж ...
27/10/2026

🌸 “ГҮЙДЭГ ЭЭЖ” ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР – ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖЛӨӨ

СДМЭХ-ны Дархан-Уул аймаг дахь салбар холбооноос хэрэгжүүлж буй “Гүйдэг ээж” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд үндэсний уламжлалт гар урлалыг өвлүүлэн хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн ур чадвар, өрхийн орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Чамин хээ” даалингийн урлалын газартай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ээж, эмэгтэйчүүддээ зориулан “Хавтага оёх, зүү ороох оёдол” сэдэвт хоёр өдрийн практик сургалтыг зохион байгуулна.

🪡 СУРГАЛТААР ЮУ СУРАХ ВЭ?
✅ Монгол уламжлалт хавтаганы хийц, онцлогтой танилцах
✅ Зүү ороох оёдлын үндсэн арга техникт суралцах
✅ Хээ угалз, өнгөний зохицлыг сонгож, оёдлын дадлага хийх
✅ Өөрийн гараар үндэсний хээ угалз бүхий хавтага урлах

📌 СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
📅 Хугацаа: Бүртгэл дүүрмэгц сургалтын товыг зарлана.
⏰ Үргэлжлэх хугацаа: 2 өдөр
🧵 Сургалтын хэлбэр: Танхимын практик сургалт
💰 Бэлдэц болон бүртгэлийн хураамж: 35,000 төгрөг

📲 Бүртгэл: Коммэнтэд байх холбоосоор бүртгүүлээрэй.
Сургалтын өдөр, цагийг бүртгүүлсэн оролцогчдод урьдчилан мэдэгдэнэ.

💗 Эмэгтэйчүүдийн суралцах, хөгжих, бүтээх боломжийг өргөжүүлэхэд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж буй “Чамин хээ” даалингийн урлалын хамт олонд талархал илэрхийлье.

🌷 ӨВ СОЁЛОО ӨВЛӨЕ.
She for She – Хайр дүүрэн гар 💗

#ГүйдэгЭэж #ЖаргажУрлая #ЧаминХээ #ҮндэснийУрлал #зүүороохоёдол #эмэгтэйчүүдийнхөгжил

🧵 “ТОВЧ ЗАНГИДАХ, ТОВЧ ШИЛБЭ ОЁХ” 2 ӨДРИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.СДМЭХ-ны Дархан-Уул аймаг дахь салбар холбооноос хэ...
27/10/2026

🧵 “ТОВЧ ЗАНГИДАХ, ТОВЧ ШИЛБЭ ОЁХ” 2 ӨДРИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

СДМЭХ-ны Дархан-Уул аймаг дахь салбар холбооноос хэрэгжүүлж буй “Гүйдэг ээж” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн ур чадварыг хөгжүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг дэмжих сургалтууд үргэлжилж байна.

Энэ удаа Дархан-Уул аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв болон тус төвийн үндэсний дээл хувцасны оёдлын “Баярмаагийн урлан”-тай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж, эмэгтэйчүүддээ зориулсан хоёр өдрийн практик сургалтыг зохион байгуулахаар боллоо.

🪡 Сургалтаар үндэсний дээл хувцасны товч зангидах, товч шилбэ оёх арга техникийг сурч, өөрийн гараар хийж дадлагажих боломжтой.

💗 💗 Эмэгтэйчүүдийн суралцах, хөгжих, бүтээх боломжийг өргөжүүлэхэд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж буй “Баярмаагийн урлан” хамт олонд талархал илэрхийлье.

📅 Хугацаа: Бүртгэл дүүрмэгц сургалтын товыг зарлана.
⏰ Үргэлжлэх хугацаа: 2 өдөр
📲 Бүртгүүлэх: Сургалт болон дадлага хийх материалын зардал 15,000 төгрөг. Постын коммэнт хэсэгт байгаа холбоосоор бүртгүүлээрэй.

*She for She – Хайр дүүрэн гар* 💗

#ГүйдэгЭэж #ЖаргажУрлая #ҮндэснийУрлал #ЭмэгтэйчүүдийнХөгжил #ДарханУул

26/10/2026
24/10/2026

МЭДЭЭЛЭЛ

- "ГҮЙДЭГ ЭЭЖ" хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ээжүүд, эмэгтэйчүүддээ зориулан хэрэгжүүлж байгаа богино хугацаанд ур чадвар олгох сургалт маань ирэх 7 хоногоос үргэлжлэн явагдана.

- Мөн "Хараацай медикал клиник" явуулын эмнэлэгтэй хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй үзлэгт бүртгүүлсэн бүсгүйчүүд маань утасны дугаараа бүртгэл дээрээ бичээгүй учир танд зар хүргэж чадахгүй байгааг анхаарна уу. Бүртгүүлэхдээ дугаараа бичээгүй хүмүүс бидэнтэй чатаар холбогдоорой.

Address

Darkhan

Alerts

Be the first to know and let us send you an email when Дархан-Уул аймгийн Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share