23/04/2026
🚀STARTUP 2026🚀 - ШИЛДЭГ СТАРТАП БОЛОН ЗАЛУУЧУУДЫН БАГТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
📌УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлэн, дараагийн шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь улсын хэмжээнд сурталчлан таниулах
📌ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
Санаачлагч: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Зохион байгуулагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, JCI Монгол ТББ
📌 УРАЛДААНЫ БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:
2026 оны 04-р сарын 20-ны өдрөөс 2026 оны 05-р сарын 04-ний өдөр хүртэл бүртгэнэ.
📌ШАГНАЛЫН САН:
Улсын аваргад шалгарсан эхний 6 багт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас 50 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр нийт 99,000,000 төгрөгийн санхүүжилт олгоно.
✔️1-р байр 1 баг: 20,000,000 төгрөг
✔️2-р байр 2 баг: 17,000,000 төгрөг /баг тус бүр/
✔️3-р байр 3 баг: 15,000,000 төгрөг /баг тус бүр/
✔️ШИЛДЭГ 3 БАГ Ази, Номхон далайн бүсийн CYE уралдаанд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрх
📌БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:
https://forms.gle/b5pR9vo7XRaN2PpB9
📌МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР:
9903-8711