Өмнөговь аймгийн Хүүхдийн зөвлөл

Өмнөговь аймгийн Хүүхдийн зөвлөл Өмнөговь аймгийн хүүхдийн зөвлөл нь 15 сумд салбартай Өмнөговь аймгийн хүүхдийн өөрөө удирдлагын дээд байгууллага юм.

09/07/2026
ГАДААДАД АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХ НЬ🇲🇳✅Магистр, доктор, баклаврын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцмаар байна уу?✅Гадаадад суралцах...
28/06/2026

ГАДААДАД АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХ НЬ🇲🇳

✅Магистр, доктор, баклаврын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцмаар байна уу?

✅Гадаадад суралцах мөрөөдөлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?

✅Гадаадын их, дээд сургуулиудад хэрхэн элсэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, суралцах хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх, төгсөөд хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх талаар бодит туршлагаас суралцах боломжийг хүүхэд, залуучууддаа олгож байна.

✅Гадаадад боловсрол эзэмшсэн төгсөгчид, тэтгэлэг хүртэгчид, топ сургуульд амжилттай элсэгчид, салбартаа амжилттай ажиллаж буй мэргэжилтнүүд, топ 100 сургуульд амжилттай бэлдсэн эцэг эхчүүд, компанийн хүний нөөцийн удирдлагуудын туршлага, зөвлөгөөг хуваалцана.

📅 2026.07.04
🕑 13:00-19 цагийн хооронд
📌Тусгаар тогтнолын ордон

Арга хэмжээний үеэр:
✅ Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл
✅ Элсэлтэд эртлэн бэлтгэх зөвлөмж
✅ Суралцах хугацаанд амжилт гаргах туршлага
✅ Төгсөөд ажил, карьераа хөгжүүлэх боломжууд
✅ Асуулт, хариулт болон нетворкинг

Зорилтот оролцогчид:

• Ахлах ангийн сурагчид
• Их, дээд сургуулийн оюутнууд
• Магистр, доктор, баклаврын түвшинд суралцах хүсэлтэй иргэд
• Эцэг эх, асран хамгаалагчид
• Багш, боловсролын зөвлөхүүд
• Гадаадад төгсөгчид
• Боловсролын байгууллагуудын төлөөлөл

🎯Та дэлхийн хаана нэгтээ боловсрол эзэмших хүсэлтэй бол энэ арга хэмжээг бүү алдаарай.

ТӨЛБӨР: 15,000₮
/Монголын Хүүхдийн Зөвлөлийн бүх шатны гишүүдэд үнэ төлбөргүй/

БҮРТГЭЛ:
Монголын Хүүхдийн Зөвлөлийн гишүүдийн бүртгэлийн холбоос:
https://forms.gle/RioGj1F45cAwYHbh9

Нийт хүүхэд, залуучуудын бүртгэлийн холбоос:
https://forms.gle/uSSZsW7StqGupMdy8

Суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлээрэй.✌️

01/06/2026

🎉 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ 🎉

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Хотын хүүхдүүд” хүүхдийн баярын нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Баярын арга хэмжээ Даян хааны талбайгаас 5 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай хүртэл үргэлжилсэн 900 хүүхдийн парад жагсаалаар эхэлж, ерөнхий боловсролын сургуулиуд болон хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөлөл болсон хүүхэд багачууд, эцэг эхчүүд өргөнөөр оролцов.

🤝 “Хүүхдийн төлөө за гэж хэлсэн бол заавал хийцгээе.”

Өмнөговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар
Даланзадгад Хот

01/06/2026

“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ӨМНӨГОВЬ АЙМАГ”🙋‍♂️🙋‍♀️❤️

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд🙌🌎

Хүүхэд бидний аюулгүй, аз жаргалтай амьдрах, чанартай боловсрол эзэмших, хөгжих, оролцох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө үргэлж анхаарч, дэмжин ажилладаг төр, байгууллага, эцэг эхчүүд, хамтран ажиллагч бүх хүмүүстээ талархал илэрхийлье👏🏻👏🏻

"ТЭГШ ОРОЛЦОО-ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ"🙆🏻‍♂️🙆‍♀️

31/05/2026

“ЯРЬДАГ ФУТБОЛК-2026” ЭРХЭЭРЭЭ ГАНГАРЪЯ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА

Хүн бүр өөрийн эрх, үзэл бодлоо тайван замаар илэрхийлж, хүний эрхийн талаарх дуу хоолойгоо бүтээлчээр хүргэх боломжийг олгох зорилготой “ЯРЬДАГ ФУТБОЛК-2026” ЭРХЭЭРЭЭ ГАНГАРЪЯ арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.

🗓 Хэзээ: 2026 оны 06 дугаар сарын 01
📍 Хаана: 5-р сургуулийн хөлбөмбөгийн талбай
👥 Хэн оролцох вэ: Сонирхсон хүн бүр

Энэхүү арга хэмжээ нь хүний эрхийн зөрчил, шударга бус явдлын эсрэг байр сууриа илэрхийлэх, хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагааг дэмжих, эв санааны нэгдлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

👕 “ШИЛДЭГ ФУТБОЛК” УРАЛДААН
📌Шалгаруулах үзүүлэлтүүд:
- Хүний эрхийн утга агуулга, уриалга оновчтой илэрхийлсэн байдал – 30%
- Футболкны өнгө, дизайн – 30%
- Шинэлэг санаа, бүтээлч байдал – 20%
- Илэрхийлэмж, танилцуулга – 20%

🏆 Шагналын сан:
Эхний 3 байрыг шалгаруулж шагнана.

⚠️ Анхаарах зүйл:
Оролцогчид өөрсдийн бүтээсэн футболкоо өмсөж ирэн танилцуулна.

30/05/2026

Нэгхэн мод жилдээ 100-120 кг хүчилтөрөгч ялгаруулж, 2 хүний бүтэн жилийн хэрэгцээг хангадаг гэдгийг та мэдэх үү?🌱🌱

Мод тарих нь ердөө л нэг өдрийн ажил биш, тасралтгүй арчилгаа шаарддаг хариуцлага юм. Бичлэгийг дуустал нь үзээд модны тухай сонирхолтой баримтуудтай танилцаарай.

"ТЭГШ ОРОЛЦОО-ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ" 🙆‍♀️🙆🏻‍♂️

29/05/2026

🌱 ӨМНӨГОВЬ ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ “МОД ТАРИХ АЯН”-Д НЭГДЛЭЭ

“Бидний орчин – Ногоон төгөл” уриан дор Өмнөговь аймгийн Хүүхдийн зөвлөлөөс 2026 оны 5 сарын 29-ний өдөр аймгийн төв цэцэрлэгт хүрээлэнд “Хүүхдийн зөвлөлийн төгөл”-ийг байгуулж, голт бор мод тарилаа.

Тус үйл ажиллагаанд Хүүхдийн зөвлөлийн гишүүд идэвхтэй оролцож, өөрсдийн гараар мод тарин ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах зөв дадлыг түгээхэд хувь нэмрээ орууллаа.

Мөн энэхүү санаачилга нь хүүхэд, залуусын экологийн боловсролыг нэмэгдүүлэх, хамтын оролцоог дэмжих, эрүүл аюулгүй ногоон орчныг бий болгоход чиглэгдэж буйгаараа онцлогтой юм.

💚 Байгаль дэлхийгээ хайрлая,
🌿 Ногоон ирээдүйгээ хамтдаа бүтээе.

"ТЭГШ ОРОЛЦОО — ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ" 🙆‍♀️🙆🏻‍♂️
Өмнөговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар

22/05/2026

🎙️📚 ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛӨӨС МЭНДЧИЛЖ БАЙНА.

“Илүү их уншъя – Эх дэлхийгээ хайрлая” уриатай 39 дэх удаагийн Номын баярын хүрээнд

-“Говийн яргуй” цомын эзэн
-“Хүрэл тулга – Өмнөговь” тэргүүн байр
- “Хүрэл тулга 2026” цомын эзэн
✍️ Анхны уран бүтээл “Заяа атгасан говь”-ийн зохиогч Ууганбямба Наранбаяртай хийсэн подкастыг та бүхэндээ хүргэж байна.

Уншихын үнэ цэнэ, уран бүтээлийн эхлэл, хүсэл мөрөөдөл, говийн өнгө аясыг мэдрүүлэх энэхүү дугаарыг хамтдаа сонсоорой. 🎧📖

“ТЭГШ ОРОЛЦОО – ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” 🙆🏻‍♂️🙆‍♀️
Өмнөговь Номын Сан

17/05/2026

📚 ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ НОМЫН САНД НОМ ХАНДИВЛАЛАА 📚

ТЭГШ ОРОЛЦОО – ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ 🙆‍♀️🙆🏻‍♂️

Address

Dalandzadgad

Telephone

+97689936865

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмнөговь аймгийн Хүүхдийн зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share