Wave Development NGO

  • Home
  • Wave Development NGO
Call

Wave Development NGO Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Wave Development NGO, Non-Governmental Organization (NGO), Dalanzadgad, .

22/05/2026

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ
ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН-5

Өмнөговь аймгийн ЗДТГ болон Австралийн Флиндерсийн их сургуулийн хамтарсан сургалтын төлбөрийн 75% тэтгэлэгтэй хөтөлбөрийн 4 дахь удаагийн сонгон шалгаруулалтын тайлан.
Нэг. Ерөнхий мэдээлэл
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Австралийн Flinders University-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй сургалтын төлбөрийн 75 хувийн тэтгэлэгт хөтөлбөрийн 3 болон 4 дэх удаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.
Нийт бүртгүүлсэн хүний тоо: 8
o Магистрын түвшинд суралцах сонирхолтой – 5 хүн
o Бакалаврын түвшинд суралцах сонирхолтой – 3 хүн
Насны ангилал: 17–46 нас
Бүртгүүлсэн оролцогчид
1. Гомбожавын Болортуяа (Ирланд улсад бакалавр хамгаалсан)
2. Анхбаярын Алтанзул (L-7 R-6.5 W-6.5 S-5.0 O-6.5)
3. Амарбаатарын Алтандөш (O-6, L-5.5, R-6.0 W-5.0 S-7.5)
4. Бямбаагийн Үүрийнтуяа (Хэлний шалгалтын оноо байхгүй)
5. Александарын Тайванбат (O-6 L-6 R-5.5 W-5.5 S-6.5 Канад улсад бакалаврын өмнөх бэлтгэлд 1,5 жил суралцсан)
6. Эрхэмбаатарын Насан-Өлзий (O-6.5 L-6.5 R-7 W-6 S-6.5)
7. Очирбатын Мөнхбаяр (O-6.5 L-6.5 R-6.5 W-5.5 S-6.5)
8. Галцогийн Шүр (O-4, L-4, R-4, W-4, S-4)
Хоёр. Урьдчилсан шалгаруулалтын дүн
Сонгон шалгаруулалтын эхний шатанд дараах үндэслэлээр зарим оролцогч хасагдсан болно. Үүнд:
• 12 дугаар ангид суралцаж буй 2 оролцогч нь бакалаврын түвшний элсэлтийн үндсэн шалгуурыг хангаагүй;
• Хэлний шалгалтын оноо хүрээгүй бөгөөд ойрын хугацаанд оноогоо ахиулах боломжгүй гэж мэдэгдсэн 3 оролцогч шаардлага хангаагүй;
• Нэг оролцогч нь бичгийн ур чадварын оноо шаардлагаас 0.5 оноогоор дутуу байсан бөгөөд Өмнөговь аймагт албан ёсоор шилжин ирээд 6 сар болоогүй тул түр хойшлуулсан.
Гурав. Мэргэжлийн чиглэлийн ангилал
• Компьютерийн шинжлэх ухаан хиймэл оюун ухаан
• Байгаль орчны инженер
• Цахилгааны инженер
• Тогтвортой хөгжил

3. Гол үнэлгээний үзүүлэлт
Үзүүлэлт Байдал Хэлний шаардлага шалгуур бүрэн хангасан Оноогоо ахиулах шаардлагатай
IELTS өгсөн 6 хүн 2 4
IELTS өгөхөөр төлөвлөсөн 1 хүн
Англи хэл дээр бакалаврын бэлтгэл, бакалавр зэрэгт Англи хэлтэй улсад суралцсан 2 хүн 2

Тав. Сонгон шалгаруулалтын явц, нэр дэвшигчдийн нөхцөл байдал
1. Гомбожавын Болортуяа
Ирланд улсад бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд хөтөлбөрийн бүх шаардлагыг бүрэн хангаж, 2 дугаар шатны ярилцлагад шалгарсан. Гэвч хувийн шалтгааны улмаас цааш үргэлжлүүлэх боломжгүй тухай мэдэгдэж, өөрийн хүсэлтээр тэтгэлгээс татгалзсан.
2. Анхбаярын Алтанзул
IELTS-ийн ярианы ур чадварын оноо сургуулийн шаардлагаас 0.5 оноогоор дутуу байсан. Мөн 12 дугаар ангид суралцаж байгаа тул Flinders University-ийн бакалаврын түвшний элсэлтийн шаардлагыг хангаагүй.
Тус сургууль нь Монгол Улсын 12 жилийн боловсролын гэрчилгээг шууд хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Монгол Улсад их, дээд сургуулийн 1–2 дугаар курст суралцсан байх, эсвэл дипломын зэрэг олгох нэг жилийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан байх шаардлагатай байдаг. Иймд эхний шатанд хасагдсан.
3. Амарбаатарын Алтандөш
Одоогоор Ханбогд сумын МСҮТ-ийн 1 дүгээр курст суралцаж байгаа бөгөөд бакалаврын түвшний элсэлтийн шалгуурыг хангаагүй. Мөн IELTS-ийн сонсох болон бичих чадварын оноо шаардлагаас 0.5–1.0 оноогоор доогуур байсан тул эхний шатанд хасагдсан.
4. Бямбаагийн Үүрийнтуяа
IELTS шалгалт өгсөн боловч шаардлага хангах оноо авч чадаагүй тул сонгон шалгаруулалтын эхний шатанд хасагдсан.
5. Александарын Тайванбат
Канад улсад бакалаврын өмнөх бэлтгэл хөтөлбөрт 1.5 жил суралцсан. Хэдийгээр IELTS-ийн зарим үзүүлэлт шаардлагаас 0.5 оноогоор дутуу байсан ч Flinders University-ийн “англи хэлтэй улсад сүүлийн 5 жилийн хугацаанд англи хэл дээр боловсрол эзэмшсэн бол хэлний оноо шаардахгүй” гэсэн нөхцөлийг хангаж байгаа тул дараагийн шатны ярилцлагад шалгарч, тэтгэлэгт хамрагдах боломжтой болсон.
6. Эрхэмбаатарын Насан-Өлзий
Хөтөлбөрийн бүх шаардлага, шалгуурыг бүрэн хангаж, 2 дугаар шатны ярилцлагад амжилттай оролцон тэтгэлэгт хамрагдах боломжтой болсон.
7. Очирбатын Мөнхбаяр
IELTS-ийн бичгийн ур чадварын оноо шаардлагаас 0.5 оноогоор дутуу байсан. Мөн Өмнөговь аймагт албан ёсоор 2026 оны 3 дугаар сард шилжин ирсэн тул тэтгэлэгт хөтөлбөрийн “аймагт шилжин ирээд 6 ба түүнээс дээш сар болсон байх” шалгуурыг хангаагүй. Иймд түр хойшлуулсан.
8. Галцогийн Шүр
IELTS-ийн оноо шаардлага хангаагүй, мөн холбогдох утасны дугаар, цахим шуудангийн хаяг тодорхойгүй, бүрдүүлэх материал дутуу байсан тул эхний шатанд хасагдсан.
Зургаа. Бодит боломжтой элсэгчид
(2026 оны 2 дугаар семестр)
1. Эрхэмбаатарын Насан-Өлзий (O-6.5 L-6.5 R-7 W-6 S-6.5) - Компъютерийн ухаан (Хиймэл оюун) - Магистр
2. Александарын Тайванбат (O-6 L-6 R-5.5 W-5.5 S-6.5) - Хиймэл оюун ухаан, компьютерын шинжлэх ухаан - бакалавр
3 дахь удаагийн шалгаруулалтад оролцож шаардлагаа хангаж орж ирэх боломжтой болсон оролцогчид
1) Сайнбуянгийн Амарцэцэг (L-6.5 R-6.5 W-6.0 S-6.5 O-6.5) – Цахилгааны инженер – Магистр - Тус хөтөлбөрийн 3 дахь удаагийн шалгаруулалтад оролцож байсан бөгөөд тухайн үед хэлний оноо нь шаардлагад хүрээгүй. Харин 2026 оны 4 дүгээр сард IELTS-ийн оноогоо ахиулж шаардлага хангасан тул 2 дугаар шатны ярилцлагад оролцон тэнцэж, тэтгэлэгт хамрагдах боломжтой болсон.
2) Батхуягийн Жавхланбаяр (L-7.5 R-7.0 W-6.5 S-6.5 O-7) – Нийгмийн эрүүл мэндийн бакалавр
3) Баярзоригийн Буянхишиг (L-6.5 R-6, W-6.0 S-6.5 O-6.5) - Компьютерын шинжлэх ухаан- бакалавр
Долоо. Тоон дүн шинжилгээ
Аймгийн шийдвэр:
2026 онд 7 оюутныг тэтгэлгээр суралцуулах
Одоогийн бодит нөхцөл:
• Шууд боломжтой – 5
• 2026 оны 03 дугаар сард элссэн – 2
• Нийт боломжит – 7
Ингэснээр аймгийн батлагдсан квотыг бүрэн хангах боломж бүрдсэн байна.

08/05/2026
08/05/2026
✨ Харилцагчийн маань Австралийн виза амжилттай гарсан сайхан мэдээтэй өдөр байна аа 🇦🇺✈️Аялалын болон оюутны виз мэдүүлэ...
08/05/2026

✨ Харилцагчийн маань Австралийн виза амжилттай гарсан сайхан мэдээтэй өдөр байна аа 🇦🇺✈️
Аялалын болон оюутны виз мэдүүлэг тогтмол авч байгаа шүү.
🎓 Хэрвээ Австралийн Флиндерсийн Ир сургуульд суралцахаар төлөвлөж байгаа бол Wave Development NGO -оос ҮНЭГҮЙ зуучлалын үйлчилгээ үзүүлж байна 🥰
📌 Флиндерсийн их сургуулийн албан ёсны төлөөлөгчийн газар

Тэтгэлэг горилогчид ярилцлагад орлоо. Ажлын хэсгийн өгсөн оноог удахгүй танилцуулж, 2026 оны 7 сард хэн хэн тэтгэлэгт тэ...
27/04/2026

Тэтгэлэг горилогчид ярилцлагад орлоо. Ажлын хэсгийн өгсөн оноог удахгүй танилцуулж, 2026 оны 7 сард хэн хэн тэтгэлэгт тэнцэж, Австралийн Флиндерсийн их сургуульд сурах болсон талаар мэдээлэл хүргэнэ.

21/04/2026

Тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага шалгуур хангасан дараахи тэтгэлэг горилгочдыг 2026-04-27-ы 10:00 цагт ярилцлагад оруулахаар боллоо.
1. Александрын Тайванбат - Бакалавр IT Ai
2, Эрхэмбаатарын Насан-Өлзий - Магистр IT Ai
3, Очирбатын Мөнхбаяр - Магистр - Тогтвортой хөгжил
4, Сайнбуянгийн Аминцэцэг - Магистр - Цахилгаан болон электроникийн инженер

02/04/2026

МЭДЭГДЭЛ
2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан тэтгэлэг горилогчдын материалыг шалгаж, боловсруулж дууслаа.
Flinders University-аас зарим асуудлаар тодруулга, нэмэлт мэдээлэл авах шаардлага үүссэн тул одоогоор имэйлийн хариуг хүлээж байна.
Австрали улсад Улаан өндөгний баяр тохиож буйтай холбоотойгоор 4 дүгээр сарын 7-ноос хойш хариу ирэхээр байна.
Иймд дараагийн шатны ярилцлагын товыг 4 дүгээр сарын 8-ны өдөр гаргаж, тэтгэлэг горилогчидтой утсаар холбогдох болно.
Талархал илэрхийлье. Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

20/03/2026

Америкийн засгийн газраас зохион байгуулдаг "Ахлах ангийн сурагч солилцоо 2026-2027" хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдэд зуучлах гэрээ хийгдсээр байна.

АНУ-д хичээлийн 1 жил Америк айлд амьдарч, сургуульд сураад ирэх боломж 15-18 насны хүүхдүүдэд байгаа нь үнэхээр гоё боломж юм шүү 👍

Мэдээлэл авахыг хүсвэл 88118130 дугаарт залгаарай, бид танд дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.

Address

Dalanzadgad

46087

Telephone

+97688018484

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Wave Development NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your organization to be the top-listed non profit organization?

Share