12/03/2026
3 сарын 27-нд Тусгаар тогтнолын ордонд уулзацгаана шүү. Мэдээллийн технологи, Хиймэл оюун ухаан AI сонирхдог найзуудыгаа урьж байна шүү.
2022 онд Монгол улсаас хамгийн эхний Women in Tech APAC Award шагналыг Өмнөговь аймгийн Цахим говь ТББ / Digital Gobi NGO маань авч, Ази номхон далайн орнуудаас шилдэг нь болж байсан билээ. Дотуур байрны охидод роботын сургалтыг санаачлан орж, олон хүүхдийн ирээдүйд гэрэл асаасан Erdenesuvd Enkhtaivanдаа баярлалаа.
Энэ жил Women in AI | All About AI арга хэмжээний хамгийн гоё хэсэг 🌟 Women in Tech Mongolia 2026
💛 Салбарын онцлох эмэгтэй - Мэдээллийн технологийн ур чадвар, түүнийг ашиглан хийж бүтээж буй зүйл, санал санаачлага нь бусдад сайн сайхан амьдрах боломжийг олгож чадсан, хамт олон, хүүхэд залуустаа жинхэнэ үлгэр дуурайлал болсон эмэгтэйг бид онцолно.
🧡 Шилдэг санаачлага - Энэ салбарт охид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, бодит үр дүнгээ өгч буй төсөл, хөтөлбөрийг бид онцлох болно.
❤️ Шилдэг дэмжигч /эрэгтэй, эмэгтэй, байгууллага - Мэдээллийн технологийн салбарт хүйсийн тэгш байдлыг ханган ажиллахад онцгой дэмжлэг үзүүлэг ажиллаж, хамтран оролцож байгаа нэг хүнийг бид энэ удаад онцолно.
💜 Бүтээлч охин - Санаачлан хийж буй зүйл нь жижигхэн ч гэсэн бодит амьдралд биеллээ олохдоо бусдыгаа мөн уриалан дуудаж, эерэгээр нөлөөлж чадсан нэг охиныг бид онцлох хүсэлтэй байна.
🖤 Шилдэг Start up гэсэн шагналууд эзнээ хүлээж байна.
Эмэгтэй санаачлагч, удирдлагатай Start Up төслийг бид дэмжин, онцлох болно.
Та өөрийгөө, хамт олноо, найзыгаа, байгууллагаа нэр дэвшүүлээрэй.
Нэр дэвшүүлэх холбоос: https://forms.office.com/r/BDBTmnkTcc
📆 2026 оны 3 сарын 27, 09:00-13:00
📍 Тусгаар тогтнолын ордон
🔖 Тасалбар 50.000₮ https://forms.gle/Cw4HKh4QFUaAjJrL7
Тун удахгүй уулзацгаая!