Өмнөговь Улаан Загалмай Хороо /Umnugovi redcross branch//

Call Website Contact the organization

Өмнөговь Улаан Загалмай Хороо /Umnugovi redcross branch// Өмнөговь аймаг Улаан Загалмай Хорооны албан ёсны Фэйсбүүк хуудас.

12/09/2026

Анхны тусламжийн дэлхийн өдөр-НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа.

ДЭЛХИЙН АНХНЫ ТУСЛАМЖИЙН ӨДӨР 🌍 🚑❤️‍🩹Дэлхийн Анхны тусламжийн өдрийг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэ...
11/09/2026

ДЭЛХИЙН АНХНЫ ТУСЛАМЖИЙН ӨДӨР 🌍 🚑❤️‍🩹
Дэлхийн Анхны тусламжийн өдрийг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт тэмдэглэж ирсэн уламжлалтай.
🚑 Энэ жилийн дэлхийн анхны тусламжийн өдөр маргааш буюу 09 дүгээр сарын 12-ны өдөр тохиож байна. Энэ жилийг “Шилжилт хөдөлгөөний нөхцөл дэх анхны тусламж” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр дүрвэгсэд, цагаачид болон шилжилт хөдөлгөөнд явж буй хүмүүсийн зам зуур тулгардаг эрүүл мэндийн болон сэтгэл зүйн хүндрэл, эрсдэлийн үед анхны тусламжийг хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалтгүйгээр үзүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэсэн байна.
Монголын улаан загалмай нийгэмлэг нь олон нийтэд болон аж ахуйн нэгжид төлбөртэй Анхны тусламжийн сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Анхны тусламжийн сургалтыг Танилцуулах сургалт, Суурь сургалт, Үндсэн сургалт гэсэн 3 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг.
Осол, гамшиг тохиолдсон үед гэмтэж бэртсэн иргэдийн 90 хувийг аврах ажиллагааг гэр бүлийн гишүүд болон эргэн тойрныхон хүмүүс туслах боломжтой гэсэн судалгаа бий. Монголын улаан загалмай нийгэмлэг анхны тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг иргэн бүрт олгох үйл ажиллагааг Монголын улаан загалмай нийгэмлэг эрчимжүүлэн ажиллаж байна.

11/09/2026
9 сарын 10-ны өдөр  Дэлхийн амиа хорлолтын эсрэг өдөр тохиож байна. World Su***de Prevention Day 🌎‼️ Дэлхий даяар жилдээ...
10/09/2026

9 сарын 10-ны өдөр Дэлхийн амиа хорлолтын эсрэг өдөр тохиож байна.

World Su***de Prevention Day 🌎

‼️ Дэлхий даяар жилдээ 720,000 гаруй хүмүүс амиа хорлодог ба түүний 58% нь 50 наснаас доош насны хүмүүс байдаг. Харин Монголд, 2025 оны 7 дугаар сар хүртэлх байдлаар нийтдээ 115 хүн амиа хорлосон гэх статистик байгаа юм.

Амиа хорлолтын талаар ярих нь сэтгэл гутралтай хүмүүсийг улам өөхшүүлнэ гэж ихэнх хүмүүс буруу ойлгох байдал ажиглагддаг. Дэлхийн аль ч улсад хийгдсэн судалгаагаар амиа хорлолт болон бусад сэтгэл зүйн асуудлын талаар нээлттэй ярих тусам хүмүүс мэргэжлийн хүнээс тусламж хүсэж, улмаар эмчлэгдэх байдал нь өсдөг гэсэн үзүүлэлт байдаг.

Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр нь:

👉Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг ойлгуулах
👉Амиа хорлолтын тухай үнэн бодит мэдлэгийг түгээх
👉Амиа хорлолтыг тойрсон гутаан доромжлолыг багасгах зорилготой.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газраас зохион байгуулж буй "Нийгэм сэтгэл зүйн дэмжлэгийн давтан сургалт болон хүүхдэд чиглэсэн нийгэм сэтгэл зүйн дэмжлэгийн сургалт”-ын оролцогчид "Чи ганцаараа биш, Ярилцъя, Сонсъё, Хамтдаа давъя, Асуудал бол сорилт-Сорилт амиар шийдэгдэх ёсгүй, Хоёр амь байхгүй тул Хоёулаа хамтдаа ярилцъя” гэх мэт уриатайгаар бүлгийн ажил хийж, амиа хорлолтын эсрэг өдөрт нэгдлээ.

10/09/2026
НОЁН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД БАЙГУУЛСАН "ХҮМҮҮНЛЭГИЙН ТАНХИМ"-Д ЗОЧЛОВ"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицо...
01/09/2026

НОЁН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД БАЙГУУЛСАН "ХҮМҮҮНЛЭГИЙН ТАНХИМ"-Д ЗОЧЛОВ

"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" туршилтын төсөл хөтөлбөрт Өмнөговь аймгийн Баяндалай, Ноён сум хамрагдаж байна.

Төслийн баг өнөөдөр Ноён суманд ажиллаж байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Цогоо Улаан загалмайн Анхан шатны хорооны үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ.

Мөн төслийн хүрээнд сумын Ерөнхий боловсролын сургуульд байгуулсан "Хүмүүнлэгийн танхим"-тай танилцаж, сургуулийн өсвөрийн улаан загалмайчидтай уулзалт хийв.

"Хүмүүнлэгийн танхим"-аар дамжуулан сурагчдад гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, түүнд дасан зохицох талаархи мэдлэг, ойлголт олгох ач холбогдолтой байгааг сургуулийн удирдлага онцолж байлаа.

БАЯНДАЛАЙ СУМЫН МАЛЧНЫ БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛААМонголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай,...
01/09/2026

БАЯНДАЛАЙ СУМЫН МАЛЧНЫ БҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж, ОУУЗУХСНХ-ны Зүүн Азийн болон Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчид Өмнөговь аймагт ажиллаж байна.

Төслийн баг өнөөдөр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Дунд шатны хорооны төсөлд хамрагдаж буй Баяндалай сумын Баянгийн гол багийн Малчны бүлгийн хэрэгжүүлж буй тариалалтын талбайтай танилцлаа. Г.Буянхүү ахмад малчны ахалсан энэхүү малчны бүлэг нь сум, багаас түр олгосон усалгаажуулалттай талбайд хүнсний ногоо болон малын тэжээл овьёос, олон наст ургамал тариалж байна. Төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч сумдад овьёосны үр олгосон бөгөөд энэ намрын анхны ургацаа авч байлаа.

Мөн төслийн баг Баяндалай сумын Иргэдийн хурлын дарга Б.Нармандах, Засаг дарга Ц.Буянхүү нартай уулзалт хийж, Улаан загалмайн Анхан шатны хорооны үйл ажиллагаатай танилцаж, төслийн хүрээнд зохион байгуулсан сургалтанд хамрагдсан сайн дурын идэвхтнүүдтэй уулзлаа.

📚🎓 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🎓📚Эрдэм номын их өргөө үүд хаалга нээж, шинэ мэдлэг, шинэ мөрөөдөл, шинэ амжилтын ...
01/09/2026

📚🎓 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🎓📚

Эрдэм номын их өргөө үүд хаалга нээж, шинэ мэдлэг, шинэ мөрөөдөл, шинэ амжилтын эхлэл болсон энэ сайхан өдөр нийт багш, сурагч, оюутан, эцэг эхчүүд Та бүхэндээ Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!

✨ Хүүхэд багачуудын маань эрдмийн их зам дардан,
📖 Хичээл ном нь амжилт бүтээлээр дүүрэн,
🌱 Ирээдүй нь гэрэл гэгээтэй байх болтугай!

📚🎓 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🎓📚Эрдэм номын их өргөө үүд хаалга нээж, шинэ мэдлэг, шинэ мөрөөдөл, шинэ амжилтын ...
01/09/2026

📚🎓 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🎓📚
Эрдэм номын их өргөө үүд хаалга нээж, шинэ мэдлэг, шинэ мөрөөдөл, шинэ амжилтын эхлэл болсон энэ сайхан өдөр нийт багш, сурагч, оюутан, эцэг эхчүүд Та бүхэндээ Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
✨ Хүүхэд багачуудын маань эрдмийн их зам дардан,
📖 Хичээл ном нь амжилт бүтээлээр дүүрэн,
🌱 Ирээдүй нь гэрэл гэгээтэй байх болтугай!

📚🎓 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🎓📚

Эрдэм номын их өргөө үүд хаалга нээж, шинэ мэдлэг, шинэ мөрөөдөл, шинэ амжилтын эхлэл болсон энэ сайхан өдөр нийт багш, сурагч, оюутан, эцэг эхчүүд Та бүхэндээ Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!

✨ Хүүхэд багачуудын маань эрдмийн их зам дардан,
📖 Хичээл ном нь амжилт бүтээлээр дүүрэн,
🌱 Ирээдүй нь гэрэл гэгээтэй байх болтугай!

1 September 2026THANKS GIVING  DAY LEADERS of JulyМонголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/-ийн үй...
01/09/2026

1 September 2026
THANKS GIVING DAY LEADERS of July
Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/-ийн үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 1-ний өдрийг Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд Манлайлан оролцсон Сайн дурын идэвхтэнүүдэд ТАЛАРХАЛ илэрхийлэх өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.
8-дугаар сард Хүмүүнлэг үйлст зарцуулсан цагаараа Манлайлан ажилласан та бүхэндээ талархал илэрхийлж, Та нараараа БАХАРХАЖ байна.

THANKS GIVING DAY LEADERS of the months
Within the framework of the activities of the Mongolian Red Cross Society, the 1st day of every month has been observed as a day to express gratitude to volunteers who have taken a leading role in humanitarian activities.
We sincerely express our appreciation to those who led the humanitarian efforts through the number of hours devoted in August.
We are truly proud of all of you for your dedication and contribution

Address

Өмнөговь аймаг Даланзадгад хот, 3-р баг/хуучнаар музейн байр/
Dalandzadgad

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмнөговь Улаан Загалмай Хороо /Umnugovi redcross branch// posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Өмнөговь Улаан Загалмай Хороо /Umnugovi redcross branch//:

Shortcuts

Share