AMGEF - Association de la Mongolie du Grand-Est en France

Appeler Itinéraire Site Web Contacter l’organisation

AMGEF - Association de la Mongolie du Grand-Est en France Хамтдаа хүчтэй!

🇲🇳❤️ УНAГАЛДАЙ СУРГУУЛИЙН НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ, САЙХАН ӨНДӨРЛӨЛӨӨ! ❤️🇲🇳Өнөөдөр бидний хувьд баяр хөөр, догдлол, бахархла...
04/10/2026

🇲🇳❤️ УНAГАЛДАЙ СУРГУУЛИЙН НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ, САЙХАН ӨНДӨРЛӨЛӨӨ! ❤️🇲🇳

Өнөөдөр бидний хувьд баяр хөөр, догдлол, бахархлаар дүүрэн сайхан өдөр байлаа. 🥰

Унaгалдай сургуулийн нээлтэд нийт 23 хүүхэд хүрэлцэн ирж, эх хэл, өв соёлоо суралцах хүсэл эрмэлзлээр дүүрэн хичээлдээ идэвхтэй оролцлоо. 👧👦📚🇲🇳

Хүүхдүүдээ дэмжиж, Монгол гэсэн сэтгэлээр, эх хэл өв соёлоо хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх хүсэлтэйгээр хүрэлцэн ирсэн нийт эцэг эхчүүд та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. ❤️

Хүүхэд бүрийн эх хэлээ сурах хүсэл, эцэг эх бүрийн дэмжлэг, бидний хамтын хичээл зүтгэл Унгалдай сургуулийн цаашдын амжилтын хамгийн том түшиг байх болно. 🌱

Цаашдын зорилго, төлөвлөгөө маань биелж, Унгалдай сургуулийн бяцхан сурагчид маань эрдэм номдоо шамдан суралцаж, амжилт бүтээлээр дүүрэн өсөж хөгжих болтугай!

Амжилт хүсье!📚🌟

🇲🇳 Сайн байцгаана уу, хүндэт Гранд-Эст мужын Монголчууд аа!Та бүхнийг 10 дугаар сарын 11нд AMGEF холбооны нэгдсэн хуралд...
04/10/2026

🇲🇳 Сайн байцгаана уу, хүндэт Гранд-Эст мужын Монголчууд аа!

Та бүхнийг 10 дугаар сарын 11нд AMGEF холбооны нэгдсэн хуралд хүрэлцэн ирж, хамтдаа оролцохыг урьж байна.

Та бүхэнтэйгээ удахгүй уулзаж, санал бодлоо хуваалцан, хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүлэхийг хүсэж байна.

📌 Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон хөтөлбөртэй доорх холбоосоор нэвтэрч танилцана уу.

Баярлалаа!

Grand Est дахь Монголчуудыг холбож, дэмжиж, хамтдаа хөгжинө.

🇲🇳❤️ УНАГАЛДАЙ СУРГУУЛЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СЭРГЭЭН, ҮҮД ХААЛГАА НЭЭЖ БАЙНА! ❤️🇲🇳 Эх хэл, өв соёлоо хүүхэд багачууддаа өвлү...
20/09/2026

🇲🇳❤️ УНАГАЛДАЙ СУРГУУЛЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СЭРГЭЭН, ҮҮД ХААЛГАА НЭЭЖ БАЙНА! ❤️🇲🇳

Эх хэл, өв соёлоо хүүхэд багачууддаа өвлүүлэн үлдээх хүсэл, хэрэгцээ гадаадад суугаа Монголчууд бидний дунд байсаар ирсэн билээ.

Энэхүү хэрэгцээг бодит ажил болгохын төлөө “AMGEF холбооны” удирдлагын баг тууштай ажилласны үр дүнд “Унагалдай” сургуулиа дахин сэргээн байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлэх болсондоо бид бүхэн туйлын баяртай байна. 🥰

Бидний явуулсан судалгаанд 50 гаруй хүүхэд Монгол хэл, соёлын хичээлд хамрагдах хүсэлтэйгээ илэрхийлсэн нь хилийн чанадад өсөж буй үрсэд маань эх хэлээ сурах эрмэлзэл ямар их байгааг харууллаа. 🇲🇳

🎉 Тэгвэл бид бүхний хүсэн хүлээсэн “УНАГАЛДАЙ” СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА болох гэж байна! 🥳

🗓 Хэзээ: 10 дугаар сарын 4-нд
🕐 Хэдэн цагт: 13:00 - 16:00 цагийн хооронд
📍 Хаана: 19 Rue du Général de Gaulle, 67116 Reichstett, France

Эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхнийг нээлтийн үйл ажиллагаандаа өргөнөөр ирж оролцохыг урьж байна.

Сургуулийн зүгээс хүүхдүүдийг тань сурч хөгжих таатай орчноор хангаж, хамтдаа урагшлахад бүх хүчээ зориулах болно. 🌱

📝 ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ:

Та бүхэн манай сургуулийн албан ёсны "Унагалдай" пэйж хуудсаар зочлон, элсэлтийн бүртгэлийн формоо заавал бөглөөрэй.

Хүүхдийнхээ ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү аянд хамтдаа нэгдэцгээе! 🤝✨

Монгол хэл, соёлын Унагалдай амралтын өдрийн сургуулийн сурагчийн бүртгэлийн хуудсанд тавтай морилно уу. Эрхэм эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхний энэ өдрийн ....

Оройн мэнд.Консулын үйлчилгээ авах хүмүүс доорх холбоосоор орж цагаа авна уу? Цаг аваагүй хүмүүст үйлчилгээ үзүүлэхгүй.
26/03/2024

Оройн мэнд.

Консулын үйлчилгээ авах хүмүүс доорх холбоосоор орж цагаа авна уу? Цаг аваагүй хүмүүст үйлчилгээ үзүүлэхгүй.

Bienvenue sur le système de prise de rendez-vous en ligne de l'Ambassade de Mongolie

Өглөөний мэнд! Та бүхэндээ тэмцээний удирдамжийг танилцуулж байна. Хүлээн авна уу!Бүх багууддаа амжилт хүсэе!
26/03/2024

Өглөөний мэнд!

Та бүхэндээ тэмцээний удирдамжийг танилцуулж байна. Хүлээн авна уу!

Бүх багууддаа амжилт хүсэе!

25/03/2024

Тэмцээнд холоос ирж оролцох баг тамирчдад :

Тоглолт болох заалны хаяг: 31 Rue Charles Gounod, 67550 Vendenheim

Ойролцоох буудлууд:

- B&B hôtel Strasbourg Nord Artisans
хаяг: Rue des Artisans 67550 Vendenheim
(Заалнаас 1,5км 4 минутын зайтай)

- Hôtel Argos
хаяг: 2,Rue du Commerce 67550 Vendenheim
(Заалнаас 2,4км 6 минут)

- B&B HOTEL STRASBOURG Nord Industrie хаяг: 15 rue de l’industrie 67550 Vendenheim
(Заалнаас 1,7км 5минут)

- B&B Hotel
Хаяг: 4 rue Thomas Edison, 67450 Mundolsheim
( Заалнаас 4,3км 9минут)

Adresse

1 Place Des Orphelins
Strasbourg
67000

Téléphone

+33602070057

Notifications

Soyez le premier à savoir et laissez-nous vous envoyer un courriel lorsque AMGEF - Association de la Mongolie du Grand-Est en France publie des nouvelles et des promotions. Votre adresse e-mail ne sera pas utilisée à d'autres fins, et vous pouvez vous désabonner à tout moment.

Contacter L’organisation

Envoyer un message à AMGEF - Association de la Mongolie du Grand-Est en France:

Partager

Organisations à But Non Lucratif à proximité