31/10/2026
Халуун баяр хүргэе! 🇲🇳❤️
🇩🇪Германд төрж, өсөж буй 🇲🇳монгол хүүхдүүдэд үндэснийхээ бүжиг, өв соёл, уламжлалыг өвлүүлэн таниулахын төлөө сэтгэл зүрх, цаг заваа зориулан тууштай хөдөлмөрлөж ирсэн Энхчимэг Болд багшдаа төрийн шагнал хүртсэнд нь GER e.V. / ГЭР ТББ-ынхаа хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэе!
Тууштай хөдөлмөр, чин сэтгэл, даруу зангийн сайхан жишээ болсон эрхэм уран бүтээлч танд үнэхээр их баярлаж, бахархаж байна.
Оросын балетын нэр хүндтэй сургууль болон Монголын үндэсний бүжгийн сургуулийг төгсөж, мэргэжлийн өндөр боловсрол эзэмшсэн тэрээр Монголдоо ирээд үндэсний бүжгийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, томоохон чуулгад ажиллаж явсан чадварлаг уран бүтээлч билээ. Гэсэн хэдий ч өөрийн авьяас, мэдлэг, туршлагаа хэзээ ч дөвийлгөж, гайхуулж явсангүй. Харин ч даруу төлөв зангаараа, чимээгүйхэн хөдөлмөрлөж, уран бүтээлээ туурвисаар ирсэн хүн.
Жинхэнэ эрдэмтэй, чадвартай хүн даруу байдаг гэдгийн сайхан жишээ юм даа. Өнөөдөр олон жилийн хөдөлмөр, зүтгэл тань үнэлэгдэж, төрийн шагнал хүртсэнд тань чин сэтгэлээсээ баяртай байна. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! ❤️
Мөн Германд төрж, өсөж буй монгол хүүхдүүддээ эх хэлээ зааж, монгол хэл, соёлоо өвлүүлэн үлдээхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж яваа монгол хэлний багш Л. Мөнхцэцэг, Oyuntulkhuur Ulzii, Sara Sara нартаа халуун баяр хүргэе! ❤️🇲🇳
Хилийн чанадад эх орныхоо өв соёлын галыг бөхөөлгүй авч явах, дараагийн үедээ өвлүүлэн үлдээх нь үнэхээр үнэ цэнтэй үйлс билээ.
Та бүхний хөдөлмөр, зүтгэл ийнхүү үнэлэгдэж байгаад бид бүхэн баяртай байна. Цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! ❤️