Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Архангай аймаг дахь салбар

  • Home
  • Mongolia
  • Tsetserleg
  • Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Архангай аймаг дахь салбар
Call Directions Website

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Архангай аймаг дахь салбар Бид ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ зөв бодол, зөв үг, зөв үйлдэлтэй, эрүүл зөв амьдралыг уриална.

БУНДАН 💝 Зүрхээ сонсож, өөрийгөө хайрлаж, амьдралынхаа завгүй хэмнэлээс түрхэн зуур холдон өөртөө цаг гаргах нэгэн сайха...
11/11/2026

БУНДАН 💝 Зүрхээ сонсож, өөрийгөө хайрлаж, амьдралынхаа завгүй хэмнэлээс түрхэн зуур холдон өөртөө цаг гаргах нэгэн сайхан өглөөг бид танд бүтээж өгнө 💞
🌸 Өөртөө хайртай
🌸 Өөртөө цаг гаргадаг
🌸 Сэтгэлээ цэнэглэж, сайхан мэдрэмжээр дүүрэхийг хүсдэг бүх эмэгтэйчүүдэд нээлттэй 💐
Амралтын өдрийг өөртөө зориулсан бяцхан баяр болгон хамтдаа бүтээе💖
Уулзалт;
📅 11 дүгээр сарын 21-ний Бямба гарагт
⏰ 10:00 цагт
📍 БУМАН ресторан-д болно.
💡Такс 39 к. Хаан банк 5041018844 Ц. Өнөрцэцэг дансанд 39 к, гүйлгээний утга дээр нэр, утсаа бичиж гүйлгээ хийснээр суудал баталгаажна.Суудлын тоо хязгаартай
💃Хувцаслалт: Даашинз
💖 Өөрийгөө хайрлах нь өөрчлөлтийн хамгийн сайхан эхлэл.

🩷 10 ДУГААР САР, ЯГААН САРНамрын шаргал өдрүүдтэй зэрэгцэн энэрэл хайр, эрүүл энхийн бэлгэдэл болсон "ДЭЛХИЙН ХӨХНИЙ ХАВ...
29/10/2026

🩷 10 ДУГААР САР, ЯГААН САР
Намрын шаргал өдрүүдтэй зэрэгцэн энэрэл хайр, эрүүл энхийн бэлгэдэл болсон "ДЭЛХИЙН ХӨХНИЙ ХАВДРЫН ЭСРЭГ НЭГДЭХ ЯГААН САР" тохиож байна.
Эмэгтэй хүн эрүүл энх, саруул сайхан байх нь амьдралын хамгийн том аз жаргал юм. Иймд бүсгүй та "ЯГААН САР"-ыг тохиолдуулан өөрийн болон хайртай ээж, эгч, охин, найз нөхдийнхөө төлөө яг одоо цаг гаргаж, эрт илрүүлэгт хамрагдаарай.

🌸 ӨСВӨР НАСНЫ ОХИДОД ЗОРИУЛСАН “НАНДИН” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛААМонголын Эмэгтэйчүүдийн Холбооны Архангай салбар зөвлөл...
27/10/2026

🌸 ӨСВӨР НАСНЫ ОХИДОД ЗОРИУЛСАН “НАНДИН” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Архангай салбар зөвлөлөөс өсвөр насны охидын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өөрийгөө хайрлан хамгаалах зөв дадал хэвшилд сургах зорилгоор “НАНДИН” сургалтыг Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд зохион байгууллаа.

Сургалтаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор Н.Пүрэвдулам “Өсвөр үеийн эрүүл мэнд” сэдвээр мэдээлэл хүргэж, өсвөр насны охидын эрүүл мэнд, бие махбодын өөрчлөлт болон хувийн ариун цэврээ зөв сахихын ач холбогдлын талаар мэдлэг, ойлголт өглөө.

Тус сургалтад ариун цэврийн хэрэглэлийн Oxeye брэнд хамтран ажиллаж, өсвөр насны охидын эрүүл мэндийн боловсролыг дэмжих үйлсэд хувь нэмрээ орууллаа. Тус брэндийн сургагч багш нар "Ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш" сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэн, хүрэлцэн ирсэн бүх охидод бүтээгдэхүүний дээжээ өглөө. 💗
Сургалтад Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн өсвөр насны 250 охин хамрагдаж, Oxeye брэнд, Эрдэнэбулган сумын ЗДТГ, 2 дугаар сургуулийн Нийгмийн ажилтнууд хамтран ажиллалаа.
Охид бүр эрүүл, өөртөө итгэлтэй, зөв мэдлэгтэй өсөж торних болтугай!

#НАНДИН #ӨсвөрҮеийнЭрүүлМэнд #ОхидынЭрүүлМэнд

26/10/2026
🎀”ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” төслийн хүрээнд ХӨХНИЙ ХАВДАР-ЫН ЧИГЛЭЛЭЭР Архангай Нэгдсэн эмнэлэг-ын ХАВДАР СУДЛААЧ ЭМЧ С....
19/10/2026

🎀”ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” төслийн хүрээнд ХӨХНИЙ ХАВДАР-ЫН ЧИГЛЭЛЭЭР Архангай Нэгдсэн эмнэлэг-ын ХАВДАР СУДЛААЧ ЭМЧ С.ЧАНЦАЛДУЛАМ СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА.
Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Бээжингийн Хавдар Судлалын Хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд “ХӨХНИЙ ХАВДАР”-ын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний орчин үеийн арга технологи, Маммографи, Хөхний хэт авиан шинжилгээ болон хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны сургалт 30 эмчийн бүрэлдэхүүнтэй Хавдар судлалын үндэсний төвийн Хөхний мэс заслын тасгийн эрхлэгч, мэс засалч эмч П.Батсүх ахлан БНХАУ-ын БЭЭЖИН хотод 2026.10.18-24-ний эдгээр өдрүүдэд үргэжилнэ.

🎀 Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэрэгжүүлж буй энэхүү хамтын ажиллагаа нь АРХАНГАЙ аймгийн эмэгтэйчүүдийн дунд тулгамдаж буй хөхний хавдрын чиглэлээр мэргэшсэн эмчтэй болох ач холбогдолтой юм.
Батнасангийн Оюунгэрэл Bayartsetseg Ganbat

🔹Тус сургалтанд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт "Хөхний хавдар"-ын эмч нарыг бэлтгэх сертификат олгох сургалт 7 хоногий...
19/10/2026

🔹Тус сургалтанд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт "Хөхний хавдар"-ын эмч нарыг бэлтгэх сертификат олгох сургалт 7 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 30 эмч хамрагдаж байна.

🎀 Монголын эмэгтэйчүүдийн холбоо Бээжингийн Хавдар Судлалын Хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд “ХӨХНИЙ ХАВДАР”-ын эр...
19/10/2026

🎀 Монголын эмэгтэйчүүдийн холбоо Бээжингийн Хавдар Судлалын Хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд “ХӨХНИЙ ХАВДАР”-ын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний орчин үеийн арга технологи, Маммографи, Хөхний хэт авиан шинжилгээ болон хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны сургалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тус сургалтын нээлтэнд:
🔹МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл,
🔹ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Загарсүрэн,
🔹МЭХ-ны УЗГ Т.Уранчимэг нар оролцсон бол
🔹Хятадын талаас Дасин дүүргийн Засгийн газрын дэд дарга
🔹Бээжин хотын Эрүүл мэндийн хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга
🔹Ма Сяньин - Био-эмийн үйлдвэрлэлийн баазын захиргааны хорооны намын хорооны нарийн бичгийн дарга, захирал
🔹Профессор Ма Фэй - Үндэсний Хавдрын Төвийн удирдлага
🔹Профессор Лян Жүньчин - Өвөр Монголын Хөхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх нийгэмлэгийн дарга нар нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
🎀 Мөн үүнээс гадна 30 эмчийн бүрэлдэхүүнтэй багийг Хавдар судлалын үндэсний төвийн Хөхний мэс заслын тасгийн эрхлэгч, мэс засалч эмч П.Батсүх ахлан ирсэн бөгөөд тус сургалт БНХАУ-ын БЭЭЖИН хотод 2026.10.18-24-ний эдгээр өдрүүдэд үргэжилнэ.
🎀 Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэрэгжүүлж буй энэхүү хамтын ажиллагаа нь манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, ялангуяа эмэгтэйчүүдийн дунд тулгамдаж буй хөхний хавдрын эрт илрүүлгийг олон улсын түвшинд хүргэн сайжруулахад чухал ач холбогдолтой юм

🌸 "Нандин” сургалтаа Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн дотуур байрны охидод зориулан зохион байгууллаа 🥰Олон улсын ...
12/10/2026

🌸 "Нандин” сургалтаа Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн дотуур байрны охидод зориулан зохион байгууллаа 🥰

Олон улсын Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын эмэгтэйчүүдийн холбооны Архангай аймаг дахь салбар, Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төв хамтран “Нандин" сургалтыг Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн дотуур байрны охидод зориулан зохион байгууллаа.
Сургалтаар Эерэг хүмүүжил төлөвшлийн талаар “Нандин” сургалтыг Насан туршийн суралцахуйн төвийн менежер Б.Ганчимэг,
“Эерэг харилцаа ба эерэг хандлага” сэдвээр Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбарын тэргүүлэгч А.Жавзандулам, “Цахим орчинд эерэг байя” сэдвээр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Архангай аймаг дахь салбарын тэргүүлэгч Ц. Өнөрцэцэг нар мэдээлэл хүргэв.

Address

Tsetserleg

Telephone

+97699339230

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Архангай аймаг дахь салбар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Nearby non profit organizations