Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо Mr. Bolor-Erdene Baatar is President & Chairman of Mongolian Walking Association.
(6)

Монголын Явган алхалтын холбоо
☎️Утас: 9909-2286, 9000-3868

Алхалт үнэ цэнийг бүтээнэ | 걷기가 가치를 만든다 | chůze má hodnotu | Прогулка имеет ценность | 歩くことが価値を生む | Walking makes value | 行走創造價值
www.walking.mn "Монголын явган алхалтын холбоо" нь явган алхалтаар дамжуулан нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын хөгжилд хувь нэмрээ оруулах, иргэдэд байгаль орчны боловсрол олгох, хүн хоорондын харилца

а холбоог хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний төрийн бус байгууллага юм. "Mongolian Walking Association" is a national non-governmental organization that contributes to the development of public health and physical education through hiking, provides environmental education to citizens, and develops interpersonal relationships.

21/07/2026
ЭМГЭНЭЛЖУРААГИЙН БАТСҮХМонголын Явган Алхалтын Холбооны ууган гишүүдийн нэг, холбооны “Тугтан” гишүүн, “Туг хадгалагч” Ж...
16/07/2026

ЭМГЭНЭЛ

ЖУРААГИЙН БАТСҮХ

Монголын Явган Алхалтын Холбооны ууган гишүүдийн нэг, холбооны “Тугтан” гишүүн, “Туг хадгалагч” Жураагийн Батсүх хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

Ж.Батсүх нь Монгол Улсад явган алхалтын хөдөлгөөнийг хөгжүүлэх, алхалтын соёл, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, алхалтын зам, жимийг хөгжүүлэх, явган алхалтыг олон нийтэд сурталчлан таниулах үйлсэд хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулсан манай холбооны анхдагчдын нэг, шилдэг алхагч байлаа.

Тэрээр явган алхалтын олон удаагийн хөтөлбөр, аяллыг удирдан зохион байгуулж, мэдлэг, туршлагаа бусадтай харамгүй хуваалцан, олон хүнийг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, эрүүл зөв амьдралын хэв маягийг эрхэмлэх үйлсэд уриалан манлайлсан билээ.

Монголын Явган Алхалтын Холбооны тугийг нэр төртэй өргөн, холбооныхоо үйл ажиллагааг орон нутаг болон олон нийтэд сурталчлан таниулахад идэвх санаачилгатай оролцож, алхалтын зам, тэмдэглэгээг бий болгох, сэргээн засварлах ажилд биечлэн хүчин зүтгэдэг байв.

Байгаль хамгаалах үйлсэд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн “Идэвхтэн байгаль хамгаалагч”-ийн үнэмлэх олгож, явган алхалтын соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Жуух бичиг”, “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнаж байлаа.

Таны гэгээн дүр, хүнлэг, тусч, нөхөрсөг зан чанар, уйгагүй хөдөлмөрч байдал, алхагчдаа гэсэн чин сэтгэл, наргианч хөгжилтэй яриа, сайхан сэтгэл, бидний сэтгэл зүрхэнд мөнхөд оршиж, үүрд дурсагдан үлдэх болно.

Таны бүтээсэн үйл хэрэг, туулсан зам, үлдээсэн мөр тань Монголын явган алхалтын түүхэнд мөнхөд хадгалагдан үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, дотнын бүх хүмүүст нь дахин гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛЫН ЯВГАН АЛХАЛТЫН ХОЛБОО

16/07/2026

Баяр хүргэе!

Address

Mongolian Walking Association/Монголын Явган Алхалтын Холбоо, УБ хот, БЗД, Сансарын колонкын автобусны буудлын ар талын 6 давхар цагаан байрны 2 давхарт
Ulaanbaatar
10000

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо:

Shortcuts

Share