13/03/2026
ГАЛДАН БОШГОТ ХААНЫ НАМТРЫН ТООЛОЛ.
1644 он. - Дөрвөн Ойрадын чуулганы зүүн гарын хунтайж Эрдэнэбаатарын 6-р хөвүүн болж Торгуудын Шүхэр дайчины охин Юм-Ага хатнаас мэндэлжээ.
1946/1647 он - Төвөдийн Энса (Бэнса) хутагтын хувилгаанаар тодорсон.
1648/1649 он - Хийдэд шавилж эхэлсэн
1655 он - Ойрадаас Төвөд рүү хөдөлсөн
1656 он - 13 насандаа Төвдөд Дашлхүмбэ хийдэд Банчэн ламын
шавь болсон.
1662 он - Банчэн лам нас нөгчсөн тул Лхаст ирж V Далай ламын шавь болов.
1666 он. - Галдан Ойрад руу буцсан
1667 он - Ойрадад шашны хэргээр ирэв.
1669 он - Төвдөд буцсан.
1670.11 сар - Ах Сэнгэ тайж алагдсан тул сахилаа Банчэн эрдэнэд өргөөд Ойрадад буцав.
1671 он - Ойрадын чуулганы Зүүнгарын тайж болсон.
1671.12 сар - Оросод анхны элчээ илгээсэн нь Красноярскт очив.
1672.01 сар - Манж чин улсад анхны элч нь очсон
1672/06.1/2 - Энэ үеэс эхлэн “V Далай ламын намтар”-т ГАЛДАН ХУН ТАЙЖ хэмээн тэмдэглэх болов.
1676 он - Зүүнгар Улсыг үндэслэв.
1676/1678 - Монгол-Ойрадын их цааз-д 3 удаа нэмэлт оруулжээ.
1678.05 сар - V Далай лам Галданд “Данжин хошууч бошгот хаан” буюу “Шашныг баригч хаан” цол олгов.
1679.09 сар - Манж сурвалжид Галдан бошгот хаан хэмээн тэмдэглэж эхлэв.
1679 он. - Хами, Турфан мөн Яркендыг байлдан дагуулжээ.
1680 он. - Кашгер, Яркендийг эзлэв.
1681 он. - Самарканд, Бухарыг эзлэв.
1684 он. - Өмнөд Казакстан, Сайрамыг байлдан дагуулжээ.
1685/1686 он- Ховд, Улангомын газар тариалан эрхэлж, суурин газар үүсгэв.
1688.08-28/30- Олгой нуурт Галдан Халхын Түшээт хан нартай гурван өдөр байлдаж ялснаар Халхыг эзлэн авав.
1688/1689. - Ач дүү Цэвээнравдантай эвдрэлцэж, Зүүнгар Улсыг хоёр хуваан захирахаар тохиролцожээ.
1690.06.21. - Өвөрлөгч болон Халхын хил болох Улахуй гол дээр Манж Чин улсын цэргийг ялав.
1690.09.03. - Улаан бутанд Чин Улсын цэрэгтэй байлдаж ухарчээ.
1690/1691. - Галдан Халхын нутаг онон голын орчимд өвөлжиж хаваржижээ.
1691/1695 он. Алтайн нурууны Сагил, Тэс болон Тагны нурууны Хэм, Хэмчигт байв.
1695/1696. - Алтайгаас хөдөлж, Тамираар дамжин Хэнтийн нурууны Баян ууланд ирж өвөлжив.
1696.06.12. - Туул, Тэрэлж голын Зуун модны газарт Манжийн цэрэгт ялагдажээ.
1696.06.28. - Тамирын голын Тай хүрээ (Тайхал чулуу)-нд чуулган нийлж, цаашид хэрхэхээ шийдвэрлэжээ.
1696.07. - Онгийн голд байх манжийн баруун замын цэргийн суурин руу довтлов.
1696.08. - Хүрэн билчирт саатав.
1696.10 сар. - Бэгэрийн Цагаан нуурт намаржив.
1696/1697 - Алтайн нурууны Харангуй, Гэгээтэд өвөлжив.
1697.03. - Сагсай, Төгрөгөөс Чацран, Шаргын говиор дамжин Ацын гол, Амттай нуурт очив.
1697.04.04. - Ацын гол, Амттай нуур (Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт буй)-хэмээх газар 53 насандаа таалал болов.