01/26/2026
Home Buyer Workshop – Амжилттай зохион байгуулагдлаа!
Энэхүү workshop нь анх удаа орон сууц худалдан авах гэж буй иргэд, мөн үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой оролцогчдод зориулсан мэдлэг, мэдээлэл олгох зорилготой байв.
Арга хэмжээнд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэргэжлийн зочин илтгэгчид оролцож дараах үндсэн сэдвүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүнд:
• Bayanmunkh Dash Mortgage Loan Officer NMLS NO 2666206 – орон сууцны зээлийн төрөл, зээл авахад тавигдах шаардлага, санхүүжилтийн боломжууд
• Batsukh CPA (Certified Public Accountant) – татварын зохицуулалт, үл хөдлөх хөрөнгийн татварын нөлөөлөл, хөрөнгө оруулалтын татварын төлөвлөлт
• Duka Baatarchuluun Хуульч – үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой хууль эрх зүйн асуудал, гэрээ хэлцлийн онцлог
• Realtor Yuna Johnson Nora Locklear, Realtor – зах зээлийн бодит нөхцөл байдал, байршил сонголт, худалдан авалтын үеийн практик зөвлөмж, хэлцэл хийх стратеги
• ALT Insurance Agency, Bolor Lochingalsan & Associates Inc- American Family Insurance – орон сууц болон хөрөнгийн даатгалын төрөл, ач холбогдол, эрсдэлийн хамгаалалт
Эдгээр илтгэл, танилцуулгаар дамжуулан оролцогчид үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой санхүү, татвар, хууль, даатгал болон зах зээлийн бодит мэдээллийг нэг дороос цогцоор нь авах боломж бүрдсэн юм. Мөн асуулт, хариултын хэсэгт оролцогчид өөрсдийн бодит нөхцөлд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авч, цаашдын худалдан авалт болон хөрөнгө оруулалтын шийдвэрээ илүү тодорхой, бодитой төлөвлөх нөхцөл бүрдлээ.
Үл хөдлөх хөрөнгө авах дараагийн алхмаа хийхээр зорьж буй хэн бүхэнд энэхүү workshop бодит дэмжлэг болсон гэдэгт итгэлтэй байна.
Хэрэв танд нэмэлт зөвлөгөө, туслалцаа хэрэгтэй бол энэхүү арга хэмжээнд оролцсон Монгол мэргэжилтнүүдтэй холбогдон, нүүр тулан уулзаж, өөрийн нөхцөлд тохирсон шийдлийг хамтдаа олохыг урьж байна. Бидний хамтын мэдлэг, туршлага таны зөв шийдвэрийн бат бөх суурь болно гэдэгт итгэлтэй байна.
Зохион байгуулагч:
Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөл
(Mongolian Business Council of Chicago) MBCC