Mongolian Buddhist Cultural Center

Call Directions Website Contact the organization

Mongolian Buddhist Cultural Center The Mongolian Buddhist Cultural Center is a community of spiritual friends in the DMV area.

Aimed to preserve and promote the rich heritage of Mongolian Buddhism, fostering spiritual growth, cultural appreciation, and community connection.

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр намрын адаг сарын хуучдын 22-нд буюу ирэх сарын 01- нд тохиож байна.
10/28/2026

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр намрын адаг сарын хуучдын 22-нд буюу ирэх сарын 01- нд тохиож байна.

10/13/2026
09/26/2026

ГАВЖ, ДОКТОР Д.ЛУВСАНЖАМЦАД МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Чикаго хотод ажиллах үеэр Монголын буддын шашин, соёл, боловсролын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, гавж, доктор Д.Лувсанжамцад Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээж, цол, тэмдгийг нь гардууллаа.

Д.Лувсанжамц Монголын буддын шашин, соёл, боловсролын салбарт 30 гаруй жил ажиллахдаа шашны байгууллагын хөгжил, сүм хийдийн зохион байгуулалт, лам хуврагуудын боловсрол, ёс зүйг дээшлүүлэх, үндэсний шашин, соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлжээ.

Тэрээр Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Удирдах зөвлөлд ажиллахдаа 3 хот, 21 аймаг, 200 гаруй сумын 190 гаруй сүм хийдэд судалгаа хийж, Тэргүүн лам нарын зөвлөлийг шинэчлэн байгуулах, холбогдох дүрэм, баримт бичгийг боловсронгуй болгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Мөн шашны байгууллагын үйл ажиллагаанд нэгдсэн шаардлага, хэм хэмжээ тогтоох зорилгоор “Бурханы шашны хийд оронд тавих шаардлага” стандартыг боловсруулжээ.

Түүнчлэн түүхэн дурсгалт сүм хийд, шашин, соёлын өвийг хамгаалах, уламжлалт хийдийн үйл ажиллагааг байгальд ээлтэй шийдэлтэй хослуулах зорилгоор нарны эрчим хүч ашигласан эко загвар хийдийг алслагдсан орон нутагт бий болгон хөгжүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм.

Гавж Д.Лувсанжамц Дээрхийн Гэгээн IX Богд Жавзандамба хутагтын чанзоваар ажиллаж, Хутагтыг Монголд залах, Монголын буддын шашны тэргүүнд өргөмжлөх түүхэн үйл хэрэгт оролцсон юм. Энэ хүрээнд Очирваань, Манзушири бурхдыг бүтээн залах, IX Богдын лагшин эрдэнийг шүтээнчлэн оршоох, намтар, түүхийн бүтээлүүдийг эрхлэн хэвлүүлэх зэрэг шашин, соёлын өвийг хадгалан хамгаалах ажлыг зохион байгуулсан.

Мөн буддын шашны уламжлалт мэдлэг, гүн ухаан, хүмүүнлэгийн үнэт зүйлсийг орчин үеийн хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор “Bodicast” подкаст, “Samsara” төслийг санаачлан үүсгэн байгуулж, буддын гүн ухаан, ёс суртахуун, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн асуудлаар 300 гаруй контент бэлтгэн олон нийтэд хүргэжээ.

Тэрээр АНУ-д Монголын Буддын соёлын төвийг үүсгэн байгуулж, хилийн чанад дахь монголчуудын шашин, соёл, үндэсний өв уламжлалыг хадгалан хөгжүүлэх, хүүхэд залуу үед өвлүүлэн уламжлуулахын зэрэгцээ олон улсын нэр хүндтэй буддын шашны багш, эрдэмтдийн номын айлдвар, сургалт, соёл, хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулж, Монголын буддын шашин, соёлыг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байна.

Гандантэгчэнлин Хийд
2026.09.26

BOOK LAUNCHThe launch of the first English edition of a remarkable memoir chronicling the life journey, personal recolle...
09/24/2026

BOOK LAUNCH

The launch of the first English edition of a remarkable memoir chronicling the life journey, personal recollections, and spiritual legacy of Venerable Nechung Kungo Kuten Thupten Ngodup-la, the medium of Tibet’s Chief State Oracle, who serves the sacred work of His Holiness the 14th Dalai Lama, took place today in Washington, D.C., the capital of the United States.

Previously published in German, French, and Spanish, this deeply moving memoir has now been translated into English for the first time, bringing His Eminence’s extraordinary life story and spiritual journey to a wider international readership.

At the book launch, organized by the Mongolian Buddhist Cultural Center, distinguished guests received copies of the first English edition personally signed by Venerable Nechung Kungo Kuten Thupten Ngodup-la.

To commemorate this special occasion, a copy of the newly published English edition was presented to the Library of Congress. During the visit, Library representatives also introduced Venerable Nechung Kungo Kuten Thupten Ngodup-la to selected works from the William Woodville Rockhill Collection, offering an opportunity to view materials of particular historical and cultural significance.

НОМЫН НЭЭЛТИЙН УРИЛГАДээрхийн Гэгээн XIV Далай Ламын номын үйл хэргийг тэтгэгч Найчүн сахиусны гүртэнбэ, Эрхэм хүндэт Тү...
09/20/2026

НОМЫН НЭЭЛТИЙН УРИЛГА

Дээрхийн Гэгээн XIV Далай Ламын номын үйл хэргийг тэтгэгч Найчүн сахиусны гүртэнбэ, Эрхэм хүндэт Түвдэн-Ойдүв ламтны амьдралын замнал, дурсамж, оюун санааны өвийг өгүүлсэн намтар, дурсамжийн бүтээлийн англи хэл дээрх анхны хэвлэлийн нээлтэд Та бүхнийг хүндэтгэн урьж байна.

Энэхүү сонирхолтой бүтээл нь өмнө нь герман, франц, испани хэлээр уншигчдын хүртээл болсон бөгөөд эдүгээ анх удаа англи хэлнээ орчуулагдан хэвлэгдэж, олон улсын уншигчдын хүртээл болох гэж байна.

Номын нээлтийн үеэр эрхэм зочид Та бүхэн англи хэл дээрх анхны хэвлэлийн дээжийг Найчүн сахиусны гүртэнбэ Түвдэн-Ойдүв ламтны мутраас гарын үсэгтэйгээр хүлээн авах ховор завшаан тохиож байна.

2026 оны 9 дүгээр сарын 23, Лхагва гараг
1:30 PM – 3:00 PM

Central Library
Barbara M. Donellan Auditorium
1015 N Quincy St
Arlington, VA 22201

BOOK LAUNCH INVITATION

You are cordially invited to the launch of a remarkable memoir chronicling the life journey, personal recollections, and spiritual legacy of His Eminence Nechung Kuten, Venerable Thupten Ngodup, the medium of the Nechung Oracle, who serves in support of the sacred work of His Holiness the 14th Dalai Lama.

Previously published in German, French, and Spanish, this compelling memoir has now been translated and published in English for the first time, bringing His Eminence’s extraordinary life story and spiritual journey to a wider international readership.

This special occasion offers you the rare opportunity to receive a copy of the first English edition personally signed and presented by H.E. Nechung Kuten himself.

Wednesday, September 23, 2026
1:30 PM – 3:00 PM

Central Library
Barbara M. Donellan Auditorium
1015 N Quincy St
Arlington, VA 22201

09/10/2026
Дээрхийн Гэгээн XIV Далай багшийн номын үйлийг тэтгэгч Найчүн сахиусны гүртэнбэ Түвдэн-Ойдүв ламтан бидний урилгаар 2026...
09/06/2026

Дээрхийн Гэгээн XIV Далай багшийн номын үйлийг тэтгэгч Найчүн сахиусны гүртэнбэ Түвдэн-Ойдүв ламтан бидний урилгаар 2026 оны 9-р сарын 25 ны 17 цагт Дрикун хийд дээр Найчүн сахиусны залбирал уншиж сургааль айлдан мөн "Пүрэв сахиусны гавга" буюу адистэд хүртээнэ.

Эрхэм номын нөхөд та бүхэн амь нас эрүүл мэнд, үр хүүхдээ даатган гадаад дотоод элдэв барцад саадаас хамгаалах тарни авшиг, пүрэвийн адистэт хүртэх боломжийг бүү алдаарай.

https://www.eventbrite.com/e/vajrakilaya-blessing-and-public-talk-tickets-1999028939370?lid=0znjf98q23mm&utm_source=braze&utm_medium=ebml&utm_campaign=clpo_ceex_lcm_fad_mec_mc_mum_0_0_eventpublished&utm_term=Variant%201_EventPublishedSubPaid_HeroSummary_other%20feature%20usage&utm_content=d83bc845-0544-4274-a9dd-e152eac1a1f7__6a9b80d365ae1eabc3b4032f922da31c__d9331cef-7c6c-4b09-a2dc-9bbb8baf82e5

08/26/2026

Хүн бүрт нээлттэй лекц сургалт: ⚡️ ХУРДТАЙ СУРАЛЦАХ УР ЧАДВАР 🧠

Монголын Оюун Ухааны Академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар багш МэмоКид сургалтын төвийн Виржиниа салбарт тусгай лекц-сургалтаа зохион байгуулах гэж байна! 🚀

Энэхүү сургалтаар:
• Ой тогтоолтыг хэрхэн хөгжүүлэх арга барил
• Анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх практик дадал
• Бүтээлчээр болон хурдтайгаар суралцах техник

📌 Сургалтын онцлог:
• Сургалт танхимаар, монгол хэл дээр явагдана.
• Оюутан залуус, эцэг эхчүүд болон сонирхсон хүн бүрт нээлттэй.
• Оролцогчдод зориулсан цай, кофе болон хөнгөн зууш (light refreshments) багтсан.

🗓 Хэзээ: 8 сарын 30 (Ням гараг) | 16:00 – 17:30
📍 Хаяг: MemoKid (7777 Leesburg Pike, Suite 101 N, Falls Church, VA 22043)
🎟 Суудал баталгаажуулах төлбөр: $25

📞 Холбоо барих дугаар:
• 🇲🇳 Монгол хэлээр: (571) 850-5132
• 🇺🇸 English: (571) 663-4082

⚠️ Танхимын суудлын тоо хязгаартай тул Та амжиж суудлаа баталгаажуулаарай!

#ОйТогтоолт #ХХатанбаатар #МэмоКид #Сургалт

Буддын соёлын төвөөс хэрэгжүүлж буй нэг төсөл бол монгол дахь зуны богино сургалт юм. Гадаад орноос зуны амралтаар монго...
06/27/2026

Буддын соёлын төвөөс хэрэгжүүлж буй нэг төсөл бол монгол дахь зуны богино сургалт юм. Гадаад орноос зуны амралтаар монгол орондоо очиж амарч буй хүүхдүүд монгол орондоо сурч буй хүүхдүүдтэй хамт хэл, соёл, мэдлэг чадвараа өндөрсгөх зорилгоор энэ сургалтад хамрагдана.

Монголын буддын соёлын төвийн 2026 оны зуны сургалт эхэлж байна. Эмори их сургуулийн SEELearning хөтөлбөрийн багш голлон заах энэхүү сургалтыг дэмжээрэй. Монгол ахуй соёлыг хүүхдүүд өөрсдийн оролцоогоор мэдрэх болно.
Сургалтанд хамрагдах хүүхдүүд даруй холбогдоорой.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг https://drive.google.com/file/d/19VyIInyskvyfVMvZzFkP3wGljmJJFQOX/view?usp=sharing холбоосоор

Бүртгэлийг https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSca6IkC2KobGn4c_Sktq8wxhzibOoBepAqRPfb6M6MMKt6s-Q/viewform?usp=preview холбоосоор

Нэмэлт мэдээлэлийг [email protected]

Address

7225 Clifton Road
Clifton, VA
20124

Opening Hours

Monday 10am - 3pm
Tuesday 10am - 3pm
Wednesday 10am - 5pm
Thursday 10am - 3pm
Friday 10am - 3pm
Saturday 10am - 5pm
Sunday 10am - 5pm

Telephone

+12027503940

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Buddhist Cultural Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Mongolian Buddhist Cultural Center:

Shortcuts

Share

Nearby non profit organizations