Army.mn

Army.mn Монгол ЭХ ОРОН минь мандан бадартугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ, Бүгд найрамдах Финланд улс, Бүгд найрамдах Беларус улсуудад хийсэн төрийн ...
30/10/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ, Бүгд найрамдах Финланд улс, Бүгд найрамдах Беларус улсуудад хийсэн төрийн айлчлалаар 95 сая 500 мянган долларын гэрээг хувийн хэвшлүүд байгуулав.

1. Герман-Монголын бизнес форумын хүрээнд 6 баримт байгуулж, 35.5 сая ам. долларыг гэрээг хувийн хэвшлүүд маань байгууллаа.

2. Финланд-Монголын бизнес форумын хүрээнд нийт 6 баримт байгуулав. Бизнесийн салбарын гэрээний үнийн дүн нь 10 сая ам. доллар болов.

3. Беларусь-Монголын бизнес форумын хүрээнд нийт 17 баримт бичигт гарын үсэг зурлаа. Нийт хувийн хэвшлийн гэрээний үнийн дүн нь 50 сая ам.доллар боллоо…

"Ерөнхийлөгчийн" гэж нэрлэгдсэн Бага тэнгэрийн амны хаусуудын хоёр нь Ерөнхий сайл асан С.Баярын эхнэр хүүхдийн нэр дээр...
28/10/2026

"Ерөнхийлөгчийн" гэж нэрлэгдсэн Бага тэнгэрийн амны хаусуудын хоёр нь Ерөнхий сайл асан С.Баярын эхнэр хүүхдийн нэр дээр байдаг гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр энэ мэдээлэлд дараах тайлбарыг хийв.

Тэрбээр: Тийм тал бий. Гэхдээ миний хувьд энэ бол дурсгалт газар. Би энд өссөн. Ээжийн маань ажиллаж байсан Багшийн дээд сургуулийн зуслан Бага тэнгэрийн зүүн энгэрт нь байдаг байв. 2021 оны зун "аавынхаас" гарахад дүү нар маань "Та энэ байшинд нүүж орно шүү" гэсэн. Тэрнээс хойш 5 жил болж.

Х.НЯМБААТАРЫН ГҮТГЭЛГҮҮДЭД НЯЦААЛТ1. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Австрали улсад хувийн хаустай мэтээр гүтгэсэн. Түүний а...
27/10/2026

Х.НЯМБААТАРЫН ГҮТГЭЛГҮҮДЭД НЯЦААЛТ

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Австрали улсад хувийн хаустай мэтээр гүтгэсэн.

Түүний араас цахим орчинд тодорхой байшингийн зураг тарсан байдаг. Нягталж үзэхэд тус зураг нь Австралийн property.com,au сайт дээрх зарын зургийг ашиглан хуурамч мэдээлэл түгээсэн болох нь тогтоогдсон.

2. Ерөнхийлөгчийг хувьдаа Андууд тауэр хэмээх олон давхар барилгын эзэн гэж гүтгэсэн.

Шалгаад үзтэл тус барилга нь Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн ЗДТГазрын эзэмшлийн барилга буюу Нийслэлийн өмчид бүртгэлтэй байна. Концессын гэрээгээр барилга барьж буй компани нь Асар өргөө ХХК. Эзэмшигч нь Ардчилсан намаас НИТХ-н төлөөлөгч болж байсан иргэн Лхамсүрэнгийн Наранбаатар болон түүний ах дүү нар болох иргэн Лхамсүрэнгийн Ганзориг, Лхамсүрэнгийн Зоригт нар болохыг opendata.mn сайт дээрээс харж болно.

3. Ерөнхийлөгчийг United mall гэх хувийн их дэлгүүртэй гэж гүтгэсэн.

Шалгаж үзэхэд тус их дэлгүүр нь 6147291 тоот регистрийн дугаартай Юнайтед молл ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө байна. Компанийг эзэмшигч нь Б.Даваадорж, захирал нь Сосорбурамын Ганбаатар гэж хүн болохыг мөн opendata.mn сайт дээрээс харж болно.

4. Гачууртад олон зочид буудлуудтай гэж гүтгэсэн.

Ерөнхийлөгчид ийм зочид буудлууд байхгүй. Харин Тэрэлжид байршилтай 10 дүнзэн байшин, 10 гэр бүхий жуулчны бааз ажиллуулдаг “Илт хан” ХХК -ийн 58 хувийг эзэмшдэг. Тус компани нь 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг хувь эзэмшил нь Ерөнхийлөгчийн Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр сүүлийн 10 жилийн туршид тогтмол тэмдэглэгдэж ирсэн байдаг.

5. Бага тэнгэрт 30-40 сая доллар буюу тус бүр 140 тэрбумаар үнэлэгдэх хаусууд бүхий хороолол, хотхонтой гэж гүтгэсэн.

Тараасан бичлэг дээрх хаусууд нь Грийн ресурс ХХК болон иргэн Г овогтой С, С овогтой Б нарын байшингууд байна.
Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхийлөгч нь Бага тэнгэрийн байршилд 1 амины орон сууц захиалсан байдаг. Үүний мөнгөн дүн Ерөнхийлөгчийн Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр хасагдаж бүртгэгдсэн байгаа. Бага тэнгэр орчимд 164 айлын амины орон сууц, 280 орчим айлын нийтийн орон сууц байдаг юм байна. Үүнийг мушгин гуйвуулж гүтгэсэн байна.

6. Тансаг машины цуглуулгатай гэж дахин гүтгэсэн.

Энэ худал мэдээллийг цахим орчинд түгээсэн Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан Г.Золзаяа нь хуулийн байгууллагаар тогтоогдож БНХАУ-руу оргон зайлсан байдаг. Тэрээр Х.Нямбаатарын захиалгаар хуурамч мэдээлэл түгээсэн тухай хэргээ хүлээж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас уучлал гуйсан байдаг.

7. Хувийн нисдэг тэрэгтэй гэж гүтгэсэн.

Ерөнхийлөгчид хувийн нисдэг тэрэг байхгүй. Монгол улсад хувийн хэвшлийн нийт 18 нисдэг тэрэг байдаг байна. Эдгээр нисдэг тэргүүд нь бүгд ИНЕГ-т бүртгэлтэй байдаг байна. Харин Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд зэвсэгт хүчний жанжин штабын нисдэг тэрэг буюу 303 дугаар ангийн нисдэг тэрэг шаардлагатай тохиолдолд үйлчилдэг.

8. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудыг бүгд G Class унадаг гэж гүтгэсэн.

Тамгын газрын ажилтнууд дунд G Class унадаг албан тушаалтан нэг ч байдаггүй. Цалингаа аваад ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг хүртэл ийнхүү гүтгэж байгаад харамсаж байна.


9. Х.Нямбаатарын хувьд Ерөнхийлөгчийг гүтгэж байгаа энэ үйлдэл бол Канад улсад улс төрийн орогнолд хамрагдах нотлох баримт бүрлүүлэх зорилготой үйлдэл юм. Канад улс нь гэмт хэрэгтэнд улс төрийн орогнол олгодоггүй. Тэрээр ийнхүү бичлэг үлдээж, улс төрийн тэмцэгч болж харагдах гэсэн зальжин оролдлого хийх гэж үзэж байна.

20/10/2026

🇲🇳 🛬 🇩🇪
Герман улс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын тусгай үүргийн онгоцыг Eurofighter Typhoon сөнөөгч онгоцоор дагалдан угтаж, Берлин-Бранденбургийн нисэх буудалд хүргэлээ.

Үүнийг олон улсын практикт Fighter Jet Es**rt буюу сөнөөгч онгоцны хүндэт дагалдан нислэг гэдэг бөгөөд олон улсын дипломат ёслолын өндөр түвшний хүндэтгэлийн нэг хэлбэр юм.

Монгол Улсын төрийн тэргүүн ХБНГУ-д 14 жилийн дараа төрийн айлчлал хийж байна.

18/10/2026

🇲🇳 БНСУ-д зохиогдож байгаа ОУ-ын хөгжмийн наадамд оролцож буй Монгол улсын ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн политехник коллежийн сонсогчид болон ҮБХИС-ийн Тэмүүжин-Өрлөг сургуулийн сурагчид.

18/10/2026

Найзыгаа гадаадруу сургуульд гаргаж буй багын андууд....

1986 онд эх орондоо тангараг өргөж, сургуулийнхаа босгыг алхсан залуу сонсогч дөчин жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөг...
16/10/2026

1986 онд эх орондоо тангараг өргөж, сургуулийнхаа босгыг алхсан залуу сонсогч дөчин жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар төрөлх сургуульдаа “Монгол Улсын Баатар” цол хүртээх түүхэн мөч

Үндэсний батлан хамгаалах их сургуулиас төрөн гарсан анхны Монгол Улсын Ерөнхийлөгч - Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч

08/10/2026

“НАДТАЙ ГЭРЛЭЭЧ…”
Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн энхийг сахиулагч, ахлагч Л.Даваагал хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьж, эргэн уулзах мөчөө амьдралынх нь хамгийн нандин дурсамж болголоо.

Залуу хосод аз жаргал хүсье!

Дамбын Батлут
Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ

 #ШУУРХАЙ: БЗД-т баавгай айлын гэр эвдэж, нэг хүүхдийн аминд хүрсэн гэх газарт НБОГ-аас ажиллаж байна. БЗД-ийн Улиастай ...
08/10/2026

#ШУУРХАЙ: БЗД-т баавгай айлын гэр эвдэж, нэг хүүхдийн аминд хүрсэн гэх газарт НБОГ-аас ажиллаж байна.

БЗД-ийн Улиастай орчимд баавгай айлын гэр эвдэж нэг хүүхдийн аминд хүрч, нэг хүүхдийг хүнд гэмтээсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна

03/10/2026

The president of Mongolia

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Army.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share