Зэвсэгт хүчний Агаарын цэрэг Mongolian Air Force

Website

Зэвсэгт хүчний Агаарын цэрэг Mongolian Air Force Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл

28/10/2026

📝ЗААХ АРГЫН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

📍Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 2026-2027 оны сургуулийн жилийн Цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу “Тайван цагт цэргийг удирдах нь” сэдэвт заах аргын цугларалтыг 2026 оны 10 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд ангийн материаллаг баазыг түшиглэн амжилттай зохион байгууллаа.

📍Цугларалтад ангийн удирдлага, захирагчийн орлогч, офицерууд, тусгай салбарын захирагч, материал хангалтын нярав-жолооч, ахлах механик-жолооч нар хамрагдаж, цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах, боловсронгуй болгох, удирдан зохион байгуулах мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх чиглэлээр онол, дадлагын сургалтад хамрагдав.

📍Сургалтын хүрээнд нийт бүрэлдэхүүний бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тогтоож, буудлагын тэмцээн зохиож, газар оронд дадлагын хичээлийн таван цэгийг байгуулан, оролцогчдыг сурган дадлагажуулсан нь сургалтын үр өгөөжийг нэмэгдүүллээ.

📍Ангийн захирагч, хурандаа Ш.Аюурзана бүрэлдэхүүнд хандан:
Цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах зааврын дагуу сургалтыг төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүнг бодитой тооцох, хүн нэг бүртэй тулж ажиллах, бие даан суралцаж хөгжих боломжийг бүрдүүлэх, эрүүл, аюулгүй орчинд сургалт явуулахад онцгой анхаарч ажиллах үүрэг, чиглэл өгөв.

📍Заах аргын цугларалт нь офицер, ахлагч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургалт бэлтгэлийг удирдан зохион байгуулах арга барилыг сайжруулах, ангийн бэлэн байдлыг хангахад чиглэсэн чухал ач холбогдолтой цогц сургалт боллоо.

МОНГОЛД ГАНЦ БҮРТГЭГДСЭН "ТА ТААЛДАА" НЭРТЭЙ АЛБА ХААГЧ🛩️Агаарын цэрэгт  хугацаат цэргийн алба хааж буй "Түмэнцогт овогт...
27/10/2026

МОНГОЛД ГАНЦ БҮРТГЭГДСЭН
"ТА ТААЛДАА" НЭРТЭЙ АЛБА ХААГЧ

🛩️Агаарын цэрэгт хугацаат цэргийн алба хааж буй "Түмэнцогт овогтой Та таалдаа" хэмээх өвөрмөц нэртэй алба хаагчийг онцолж байна.
Түүний хувьд Дорноговь аймгийн Сайншанд сумаас цэргийн албанд татагдсан бөгөөд малчин айлын ууган хүү юм. Багаасаа гэр бүлдээ туслан өссөн тэрээр эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, цэргийн эрдэмд суралцан, эр зориг, тэсвэр хатуужлаа сорьж явна.
Т.Та таалдаа чөлөөт бөх, холимог тулааны спортоор хичээллэдэг.
Өвөрмөц нэртэй, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй залуу дайчин Т.Та таалдаа алба хаагчдаа цэргийн албандаа амжилт гаргаж, эрүүл энх, эрдэм чадалтай, эх оронч иргэн болон төлөвшихийг хүсэн ерөөе! 🫡🇲🇳

🛩️33 ЖИЛИЙН ДАРААХ АГААРЫН ЦЭРЭГТ ИХЭР ДАЙЧИД ЖАГСАЖ БАЙНА 🇲🇳Эх орноо хамгаалах эрхэм үүрэгт ихэр хоёр залуу мөр зэрэгцэ...
26/10/2026

🛩️33 ЖИЛИЙН ДАРААХ АГААРЫН ЦЭРЭГТ ИХЭР ДАЙЧИД ЖАГСАЖ БАЙНА

🇲🇳Эх орноо хамгаалах эрхэм үүрэгт ихэр хоёр залуу мөр зэрэгцэн жагслаа!
🛩️Агаарын цэрэгт 33 жилийн дараа хугацаат цэргийн алба хаагчдыг дахин татан авч буй энэ түүхэн цаг үед Баянзүрх дүүргээс татагдсан Ганболд овогтой Гантөгөлдөр, Гантөмөр хэмээх ихэр ахан дүүс хамтдаа цэргийн албанд татагдан ирэв.

👬 Нэг өдөр мэндэлж, нэг сургуульд суралцсан, одоо нэг эгнээнд жагсаж буй ихэр дайчид!
2008 онд төрж, Нийслэлийн 79 дүгээр сургуулийг төгссөн тэд эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Монгол Улсынхаа агаарын орон зайг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахаар ийнхүү цэргийн амьдралын гараагаа эхлүүлж байгаа нь энэ юм.

Тэд Спортод авьяастай, сагсан бөмбөгөөр хичээллэдэг, гитар тоглож, дуулах дуртай эдгээр залуус аав А.Ганболд, ээж А.Энхсайхан, эгч болон хоёр дүүгийнхээ хамт өнөр өтгөн гэр бүлд өсөж торнижээ

Хүүхэд наснаасаа хамт өссөн ихрүүдийн хувьд амьдралын нэгэн шинэ бүлгийг хамтдаа эхлүүлж, ижил дүрэмт хувцас өмсөн, эх орныхоо төлөө мөр зэрэгцэн зүтгэх нь мартагдашгүй дурсамж болон үлдэх нь гарцаагүй.

🛩️Агаарын цэргийн түүхэн таталтын нэгэн онцгой дүр төрх болсон ихэр байлдагчдадаа эрүүл энх, эрдэм чадал, эр зориг дүүрэн албаа хаахыг хүсэн ерөөе!

24/10/2026

🇲🇳 ДАРХАН-УУЛ АЙМАГТ ОРШИН СУУДАГ АХМАД ДАЙЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

✅Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн удирдлага, Ахмадын зөвлөл хамтран эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

✅Тус арга хэмжээг 065 дугаар ангийн 322 дугаар тусгай салбарыг түшиглэн амжилттай зохион байгуулж, 134, 028 дугаар ангиудад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан, Дархан-Уул аймагт оршин суудаг үе үеийн ахмад дайчидтайгаа уулзан золгож, хүндэтгэл илэрхийлэв.

✅Энэ үеэр ахмад дайчдынхаа үнэт сургаал, дурсамж яриаг сонсож, халуун дулаан яриа өрнүүлэн, дурсгалын зүйл гардууллаа.

✅Эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж, хойч үедээ эх оронч үзэл, цэрэг хүний ёс жудаг, бахархалт уламжлалаа өвлүүлэн үлдээж буй эрхэм ахмад дайчдадаа эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 🇲🇳

АХМАД ҮЕЭ ХҮНДЭТГЭЖ, БАХАРХАЛТ ТҮҮХЭЭ ДЭЭДЭЛЬЕ!

#ЗэвсэгтХүчин #АхмадДайчид #АхмадҮеэХүндэтгэе #ЭхОрончҮзэл

24/10/2026
🇲🇳ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 065 ДУГААР АНГИД ШТАБЫН БЭЛТГЭЛИЙН АРГАЧИЛСАН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА📍Зэвсэгт хүчний Жанжин...
24/10/2026

🇲🇳ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 065 ДУГААР АНГИД ШТАБЫН БЭЛТГЭЛИЙН АРГАЧИЛСАН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

📍Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар батлагдсан Штабын бэлтгэлийн сургалтын хөдөлгөөнт бүлэг 2026 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 065 дугаар ангид штабын бэлтгэлийн аргачилсан сургалт, дадлагыг амжилттай зохион байгууллаа.

📍Сургалтыг онолын хичээл, бататгах дадлага, сэдвийн хэсэгчилсэн болон мэргэжлийн дадлага гэсэн хэлбэрээр зохион байгуулж, штабын албан тушаалтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ажил, арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах, нөхцөл байдлыг зөв үнэлж, шуурхай, үндэслэлтэй шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлэв.

📍Сургалтын хүрээнд онолын мэдлэгийг практик дадлагаар бататган, хэсэгчилсэн болон нэгдсэн дадлага, сургуулилалтыг явуулснаар штабын ажлын уялдаа холбоо, харилцан ажиллагаа, багаар ажиллах ур чадварыг сайжруулах, штабын бэлтгэлжилтийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт боллоо.

🇲🇳ЦЭРГИЙН АЛБАНД ДАСГАХ СУРГАЛТ, ДАДЛАГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА⭐️Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 281 дүгээр тусгай батальон ху...
23/10/2026

🇲🇳ЦЭРГИЙН АЛБАНД ДАСГАХ СУРГАЛТ, ДАДЛАГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
⭐️Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 281 дүгээр тусгай батальон хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн албанд дасгах сургалт, цэргийн хэргийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, сахилга бат, зохион байгуулалтыг төлөвшүүлэх сургалт бэлтгэл амжилттай үргэлжилж байна.
⭐️Сургалтын үеэр алба хаагчид жагсаалын бэлтгэл хийж, цэргийн дүрэм, журмыг судлан, онолын мэдлэгээ бататгаж, салааны захирагч нарын удирдлага дор цэргийн албаны анхан шатны мэдлэг, дадал, ур чадвараа хөгжүүлж байна.
⭐️Энэхүү сургалт нь залуу дайчдад цэргийн албаны үнэ цэн, үүрэг хариуцлагыг ухамсарлуулахын зэрэгцээ тэсвэр хатуужил, сахилга бат, багаар ажиллах чадвар, эх оронч үзлийг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой юм.
🇲🇳Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд хөл тавьж буй залуу дайчид маань өдөр бүр суралцаж, өөрийгөө хөгжүүлэн, жинхэнэ цэргийн хүн болж төлөвших замдаа итгэл дүүрэн урагшилж байна💯
💪 МЭДЛЭГЭЭР ХҮЧИРХЭГЖИЖ, САХИЛГААР ТӨЛӨВШИЖ, ЭР ЗОРИГООР ХАТУУЖИНА!

🇲🇳 ЗЭВСЭГЛЭЛ, ТЕХНИКИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХАД САЛААНЫ ЗАХИРАГЧ НАРЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЦАХИМ ЦУГЛАРАЛТ ЗОХИОН БАЙГУУ...
23/10/2026

🇲🇳 ЗЭВСЭГЛЭЛ, ТЕХНИКИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХАД САЛААНЫ ЗАХИРАГЧ НАРЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЦАХИМ ЦУГЛАРАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

📝Мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлага, удирдан зохион байгуулах арга барилыг дээшлүүлэх нь зэвсэглэл, техникийн бэлэн байдлыг хангах чухал үндэс юм.
🛩️Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа анги, салбаруудын мэдээ боловсруулах болон радиолокацын станцын салааны захирагч нарын “Анги, салбаруудын зэвсэглэл, техникийн бэлэн байдлыг хангахад салааны захирагч нарын оролцоо” сэдэвт мэргэжил, арга зүйн цугларалтыг 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан хөтөлбөрийн дагуу цахимаар зохион байгууллаа.
📝Цугларалтад нийт 37 цэргийн алба хаагч хамрагдаж, зэвсэглэл, техникийн бэлэн байдлыг хангах, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, хяналт тавих чиглэлээр мэргэжил, арга зүйн мэдлэгээ бататган, албан үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг өгсөн.
📝Түүнчлэн салааны захирагч нарын удирдан зохион байгуулах ур чадвар, манлайлал, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, зэвсэглэл, техникийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангах, бэлэн байдалд тавих хяналтыг сайжруулахад чиглэсэн асуудлуудыг онцлон авч үзэв.
🪖Зэвсэглэл, техникийн бэлэн байдал нь цэргийн анги, салбарын үүрэг гүйцэтгэх чадавхын чухал үзүүлэлт юм. Иймд салааны захирагч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд хариуцлага, хяналтыг бэхжүүлэх нь анги, салбарын бэлэн байдлыг тогтвортой хангахад чухал ач холбогдолтой юм.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР — БЭЛЭН БАЙДЛЫН ҮНДЭС! 🇲🇳

АХЛАГЧИЙН СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛХЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ✅Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ахла...
22/10/2026

АХЛАГЧИЙН СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛХЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

✅Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн политехник коллеж болон Зэвсэгт хүчний Агаарын цэргийн Ахлагчийн хөгжлийн төв хоорондын сургалтын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор холбогдох албаны төлөөллүүд 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ахлагчийн хөгжлийн төвд ажиллалаа.
✅Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
Агаарын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Н.Баттөмөр,
Ахлагчийн политехник коллежийн захирал, доктор (Ph.D), тэргүүн ахлагч Ц.Оюунчимэг,
Ахлагчийн политехник коллежийн Албан тушаалын тэнхмийн дарга, сургагч ахлагч Т.Батболд болон багш нарын төлөөлөл оролцов.
✅Энэ үеэр тус төвд анх удаа зохион байгуулагдаж буй “Салааны ахлагчийн дамжаа”-ны сургалтын үйл явц, хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын орчин, суралцагчдын идэвх оролцоо болон багш нарын заах арга зүйтэй танилцсан юм.
✅Хамтын ажиллагаа ба цаашдын зорилт:
Уулзалт, ярилцлагын хүрээнд хоёр байгууллага дараах үндсэн чиглэлүүдээр санал солилцон, цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцов. Үүнд:
📍Цэргийн командлалын онцлогийг тусгах;
Сургалтын хөтөлбөрт төрлийн цэргийн командлалуудын онцлог, шаардлагыг нарийвчлан тусгах;
📍Гадаадын сайн туршлагыг нэвтрүүлэх: Гадаад улс орнуудын Агаарын цэрэгт ахлагч, ялангуяа удирдах албан тушаалын ахлагчдыг шаталсан сургалтаар бэлтгэдэг тэргүүн туршлагыг судлан, үндэсний онцлогт тохируулан нэвтрүүлэх;
📍Харилцан суралцах, санал бодол солилцох: Ахлагчийн хөгжлийн төвийн багшлах бүрэлдэхүүн болон “Салааны ахлагчийн дамжаа”-нд суралцаж буй алба хаагчидтай уулзаж, сургалтын үр дүн, онцлог болон цаашид анхаарах асуудлын талаар нээлттэй ярилцав.
✅Ахлагчийн боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, манлайлагч ахлагчдыг бэлтгэхэд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, сургалтын чанар болон туршлага солилцоо чухал ач холбогдолтой юм.

21/10/2026

ЦЭРЭГ ХҮН ЗӨВ ЁСОЛЖ СУРАХААС ЭХЛЭДЭГ🫡

🇲🇳2026 оны II ээлжээр цэрэгт татагдан Агаарын цэргийн эгнээнд нэгдсэн шинэ цэргүүд маань зөв ёслож сурах, зөв жагсаж сурах гээд өдөр бүрийг завгүй өнгөрүүлсээр⭐️
🪖Шинэ дайчид өдөр бүрийн сургалтаар ёсолгоогоо давтаж, хөдөлгөөнөө засаж, командын хэмнэлд дасахын хэрээр өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж байгаа билээ.
🫡Цэргийн албаны эхний өдрүүдэд эзэмшсэн зөв ёсолгоо, жагсаалын алхаа нь ирээдүйд хариуцлагатай, сахилга баттай, үүргээ ухамсарладаг цэрэг болон төлөвших эхний алхам юм.
⭐️Сурсан юм бүхэн эрдэм болдог шиг алхам бүртээ шинэ зүйлсийг сурсаар л...

Address

Монгол Улс
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Зэвсэгт хүчний Агаарын цэрэг Mongolian Air Force posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share