28/08/2026
🌍COP17 | Amplifying the voices of Mongolian civil society organizations
On 27 August 2026, representatives of the COP17 Civil Society Organizations Network had the opportunity to sit down with H.E. Ms. Ina Marčiulionytė, EU Ambassador to Mongolia, for an open and meaningful conversation about what the network has built together over the past five months, accomplishments made during COP17, and plans for future progress.
The meeting began with Tricia Turbold, Country Director of People in Need Mongolia, thanking the European Union for its support through the Twin Transition-Civil Society Drives Mongolia’s Green and Digital Future project, which has helped create space for Mongolian CSOs to connect, collaborate, and bring their perspectives into the COP17 process.
Enkhuun B, Co-Founder of Breathe Mongolia reflected on the network's journey leading up to COP17 and key achievements, while Bayarsaikhan N, Chair of SWB shared the key priorities of the Mongolian Civil Society Joint Advocacy Statement and formally presented it to the Ambassador. She also thanked People in Need and Breathe Mongolia for supporting and coordinating the network, while stressing that CSOs want to keep working together and build on the momentum created during COP17.
A herder representative, Munkhchuluun D, from Dornogovi province also shared a simple yet important message: local voices must continue to be heard. She thanked partners for creating opportunities for herders and local communities to participate and encouraged continued support to bring their realities and perspectives into decision-making spaces.
Ambassador Marčiulionytė reaffirmed the EU’s commitment to inclusive participation by civil society and local communities, emphasizing that civil society is an essential part of democracy and that the EU will continue to support Mongolian CSOs.
🤝 The meeting was not only about reflecting on what has been achieved during COP17, but also about keeping these connections alive beyond it and continuing to make space for civil society and local communities to be part of the conversations that affect them.
🌍 КOП17 | Монголын иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг хүргэж байна.
КOП17 Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээний төлөөлөл 2026 оны 8-р сарын 27-ны өдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёнитетэй уулзаж, сүүлийн таван сарын хугацаанд ИНБ-ын сүлжээний хүрээнд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, КOП17-ын үеэр гаргасан амжилт, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар нээлттэй, үр өгөөжтэй санал солилцлоо.
Уулзалтыг Пипл ин Нийд ОУТББ-ын Суурин төлөөлөгч Тришиа Төрболд нээж, “Хос шилжилт - Иргэний нийгэм Монголын ногоон болон цахим шилжилтийг түүчээлэх нь” төслөөр дамжуулан Монголын ИНБ-ууд нэгдэж, хамтран ажиллах, өөрсдийн байр суурь, саналаа КOП17-ын үйл явцад хүргэх боломж бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Европын Холбоонд талархал илэрхийллээ.
Төслийн техникийн зөвлөх Агаарын харуул ТББ-ын Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Энхүүн КOП17-ыг угтан энэхүү сүлжээ хэрхэн бүрэлдэн хөгжсөн болон голлох үр дүнгийн талаар танилцуулсан бол Хил хязгааргүй алхам ТББ-ын Тэргүүн Н. Баярсайхан Монголын Иргэний нийгмийн байгууллагын бодлогын нөлөөллийн хамтарсан сүлжээний нэгдсэн байр суурийн гол зорилт, тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж, тус байр суурийн тунхаг бичгийг Элчин сайдад албан ёсоор гардууллаа. Тэрээр мөн сүлжээг дэмжин, зохион байгуулалтыг хариуцан ажилласан Пипл ин Нийд ОУТББ болон Агаарын харуул ТББ-дад талархал илэрхийлээд, ИНБ-ууд цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, КOП17-ын үеэр бий болсон ололт амжилт, хамтын ажиллагааны суурийг улам бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа онцоллоо.
Мөн Дорноговь аймгийн малчин Д.Мөнхчулуун орон нутгийн иргэдийн дуу хоолой цаашид ч бодлого, шийдвэр гаргалтад хүрч байх ёстой гэсэн чухал санааг онцоллоо.
Элчин сайд Ина Марчюлёните иргэний нийгэм болон орон нутгийн иргэдийн хүртээмжтэй оролцоог дэмжих Европын Холбооны байр суурь, амлалтыг дахин нотолж, иргэний нийгэм бол ардчиллын салшгүй хэсэг бөгөөд Европын Холбоо Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг цаашид ч дэмжин ажиллахаа онцоллоо.
🤝 Энэхүү уулзалт нь КOП17-ын үеэр бий болсон хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх чухал алхам болж, КOП17-ын хүрээнд хамтран ажиллаад зогсохгүй, иргэний нийгэм, малчид болон орон нутгийн иргэдийн дуу хоолойг бодлого, шийдвэр гаргалтын үйл явцад тогтмол хүргэх орон зайг бүрдүүлэхэд томоохон ахиц гаргалаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
EU Delegation to Mongolia
Breathe Mongolia - Clean Air Coalition NGO / Агаарын харуул ТББ