Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл Хилийн чанадад байгуулсан Монголчуудын төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны нэгдэл- Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл НҮТББ

Хилийн чанад дахь Монголчуудын Нэгдсэн Чуулга уулзалт 2026 болон Diaspora Festival  арга хэмжээнд сэтгэл зүрх, цаг зав, ...
11/08/2026

Хилийн чанад дахь Монголчуудын Нэгдсэн Чуулга уулзалт 2026 болон Diaspora Festival арга хэмжээнд сэтгэл зүрх, цаг зав, эрч хүчээ зориулан сайн дурын ажилтнаар оролцсон нийт оюутан, залуустаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.🤗

Та бүхний хариуцлага, идэвх санаачилга, хамтын ажиллагаа энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр орууллаа.

Цаашдын сурлага, эрдэм боловсрол, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын чуулга уулзалт-MSYOC

08/08/2026

Эх орондоо эргэн ирэх хэрэгтэй юу?
ГЭРТЭЭ ХАРИХ ЗАМ ПОДКАСТ ДУГААР - 8
Диаспора форум, фестивалийн үеэр IOM Mongolia Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага -с зохион байгуулсан Диаспора сэдэвт илтгэлүүд болон Эх орондоо эргэн ирэх хэрэгтэй юу? сэдэвт панел хэлэлцүүлгээс бэлтгэсэн тусгай дугаарыг та бүхэн хүлээн авч үзнэ үү
YuYaY

#хилийнчанаддахьмонголчуудынзөвлөл

03/08/2026

Mongolian Diaspora Festival 2026 амжилттай болж өнгөрлөө.
Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан болон дэмжин оролцсон төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, ивээн тэтгэгчид, хамтран ажиллагч байгууллагууд, урлаг, соёлын уран бүтээлчид, мөн хилийн чанадаас зорин ирж оролцсон нийт төлөөлөгчид, гишүүд, дэмжигч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье
IOM Mongolia Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Гурван гал эмнэлэг Gurvan Gal Hospital
Golomt Bank
Инвескор Лизинг / ilease.mn
Нийгмийн даатгалын ерөнхий газар
Zangia.mn
ЦАГААН АСГАТ ХХК
UA PROPERTIES LLC
"ЮМ МЭЭРЭН" БРЭНД
Зүймэл урлалын төв ТББ
Бэлэг дурсгал, гэр ахуйн Модон эдлэл
ХУЖИРТ ЦАГААН ХХК
Vision Property Arcus Agency
Aravt property WEPRO
Одь тань ХХК-ны Dr.Baatar brand
СОНДОРМЕД
СКАЙ ТРИП НИСЛЭГИЙН ТИЙЗ ЗАХИАЛГА
HAKUNA MATATA MGL
NEW WORLD TRANS CARGO
ҮЖИН БРЭНД ВВЕЕС ХХК
ШИМКО БРЭНД
MONDAMOUR BRAND
GOBIDARA BRAND MONGOLIAN WILD SCENT
UGSAATAN FASHION
MUSLIMDEEL TSEENEE
MANGAL RESTAURANT
BEVERAGE

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо"Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" НҮТББ-аас хоёр жи...
03/08/2026

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо

"Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" НҮТББ-аас хоёр жил тутам зохион байгуулдаг **Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт** болон **Diaspora Festival 2026** арга хэмжээ 2026 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд Гадаад харилцааны яам, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-тай хамтран амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулга уулзалтад дэлхийн 22 улсад ажиллаж, амьдарч буй 200 гаруй монгол иргэн оролцсон бөгөөд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, ОУШХБ-ын Монгол дахь салбарын захирал Фүжимура Ёко, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон төр, олон улсын байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж оролцов.

Энэ удаагийн чуулганаар **"Хилийн чанад дахь иргэд, гэр бүл, залуучуудын нийгмийн асуудал"** сэдвийн хүрээнд Монгол Улсын диаспорагийн хөгжлийн чиг хандлага, өв хэл, соёл, боловсрол, соёл, урлаг, спортын хамтын ажиллагаа, гадаадад суралцаж буй оюутан, залуучуудын асуудал зэрэг олон чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцов.

Чуулганы хоёр дахь өдөр "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" НҮТББ-ын Бүх гишүүдийн хурал болж, 2024–2026 оны үйл ажиллагааны тайланг танилцуулан, байгууллагын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталлаа.

Мөн хурлын үеэр гишүүдийн санал хураалтын дүнгээр "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" НҮТББ-ын шинэ тэргүүнээр ОХУ дахь төлөөлөл Д.Амарбаясгаланг олонхын саналаар сонгон баталлаа. Түүнчлэн 2026–2028 оны Удирдах зөвлөлийн гишүүдийг дөрвөн тивийн төлөөллийн квотын дагуу нэр дэвшүүлэн, санал хураалтаар сонгож батлав.

Чуулганы хүрээнд 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Чойжин ламын сүм музейн талбайд **Diaspora Festival 2026** зохион байгуулагдав.

**"Монголдоо уулзацгаая"** уриан дор болсон тус фестиваль нь дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй монголчууд, эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж буй иргэд, мөн гадаадад суралцах, ажиллах сонирхолтой залуусыг нэгтгэсэн соёл, мэдээлэл, бизнес, хамтын ажиллагааны нээлттэй арга хэмжээ боллоо.

Фестиваль нь диаспорагийн асуудлаарх илтгэлүүд болон **"Эх орондоо эргэн ирэх хэрэгтэй юу?"** сэдэвт панел хэлэлцүүлгээр эхэлж, орон орны зөвлөл, холбоодын танилцуулга, үндэсний тугтай парадаар үргэлжилсэн юм.

Фестивалийн үеэр соёл, урлагийн тоглолт, мэдээлэл, зөвлөгөө, боловсрол, аялал жуулчлал, бизнесийн байгууллагуудын үзэсгэлэн, тусгай хөтөлбөрүүд зохион байгуулагдаж, оролцогчид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн монголчуудтай танилцан, шинэ түншлэл, хамтын ажиллагаа, хөгжлийн боломжуудыг бий болгосноороо онцлог байлаа.

Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан болон дэмжин оролцсон төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, ивээн тэтгэгчид, хамтран ажиллагч байгууллагууд, урлаг, соёлын уран бүтээлчид, мөн хилийн чанадаас зорин ирж оролцсон нийт төлөөлөгчид, гишүүд, дэмжигч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний оролцоо, дэмжлэг нь дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй монголчуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эх оронтойгоо харилцах холбоог улам гүнзгийрүүлэх, Монгол Улсын диаспорагийн хөгжлийг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр орууллаа.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
IOM Mongolia Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага

Address

Sukhbaatar District 1' Khoroo , Olympic Street 10, DBYEG Building 103 , 14-220 , Index, Ulaanbaatar City
Ulaanbaatar
14210

Alerts

Be the first to know and let us send you an email when Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл:

Shortcuts

Share