Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо

  • Home
  • Mongolia
  • Sain-Shand
  • Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо

Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Non-Governmental Organization (NGO), Sain-Shand.
(1)

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг мэргэшүүлэх сургалт үргэлжилсээр байна. Өнөөдрийн хичээлээр эрсдэлийн ү...
28/11/2024

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг мэргэшүүлэх сургалт үргэлжилсээр байна.
Өнөөдрийн хичээлээр эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх тухай болон "Сайншанд салхин парк" ХХК, "Чандмань-Илч" ОНӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулав.

"ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН БАГШ АРГА ЗҮЙЧ БЭЛТГЭХ МОДУЛЬ 1 СУРГАЛТ" ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. “Насанд хүрэгчдэд хичээл заах,...
28/11/2024

"ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН БАГШ АРГА ЗҮЙЧ БЭЛТГЭХ МОДУЛЬ 1 СУРГАЛТ" ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

“Насанд хүрэгчдэд хичээл заах, сургалт зохион байгуулах арга зүй, ур чадвар эзэмшүүлэх” сургалтыг Европын холбооны санхүүжилтээр ОУХБ-тай хамтран МҮЭХ-ны сургалтын төвөөс 2024.11.27-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Сургалтыг нээж МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Рагчаа, ЕНБ-ийн дарга Х.Буянжаргал нар үг хэллээ.

Сургалтад аймгийн ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, Сайншанд сумын хүүхдийн 6-р цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны дарга С.Алтантуяа оролцож байна.

Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал хамтын гэрээний хугацаа нь дууссан гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн хороодын дарга...
27/11/2024

Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал хамтын гэрээний хугацаа нь дууссан гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн хороодын дарга нарт хамтын гэрээ хэрхэн боловсруулах болон захиргаатайгаа хэрхэн хийх тухай зөвлөгөө өгч ажиллалаа.

Сайншанд хотын Захирагчийн ажлын албаны ҮЭ-ийн хорооны даргын сонгуулийн хурал боллоо. Тус хуралд аймгийн ҮЭ-ийн холбоон...
26/11/2024

Сайншанд хотын Захирагчийн ажлын албаны ҮЭ-ийн хорооны даргын сонгуулийн хурал боллоо. Тус хуралд аймгийн ҮЭ-ийн холбооны нягтлан бодогч Л.Норжмаа оролцож аймгийн ҮЭ-ийн холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хүргэлээ. Хуралд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар архив, бичиг хэргийн ажилтан Б.Сувд-Эрдэнэ ҮЭ-ийн хорооны даргаар сонгогдлоо. Танд амжилт хүсье.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг мэргэшүүлэх сургалт эхэллээ. Амжилт хүсье Та бүхэндээ.
24/11/2024

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг мэргэшүүлэх сургалт эхэллээ. Амжилт хүсье Та бүхэндээ.

🏐"ШИДЭТ БӨМБӨГ" ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН, "ЦЭЦЭН БЭРИЙН НҮҮДЭЛ" ШАТРЫН ТЭМЦЭЭНҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.Аймгийн ҮЭ-ийн холбооны...
11/11/2024

🏐"ШИДЭТ БӨМБӨГ" ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН, "ЦЭЦЭН БЭРИЙН НҮҮДЭЛ" ШАТРЫН ТЭМЦЭЭНҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Аймгийн ҮЭ-ийн холбооны нэрэмжит "Шидэт бөмбөг" волейболын тэмцээн, "Цэцэн бэрийн нүүдэл" шатрын тэмцээнүүд 2024.11.08-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнүүдэд 38 хороо, холбооноос 49 багийн 400 гаруй тамирчид оролцож 3 хоногийн турш эвлэлдэн нэгдэж хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан аваргуудаа шалгарууллаа.
Волейболын эрэгтэй төрөлд:
🥇Тэргүүн байр- Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Дорноговь аймгийн газрын ҮЭ-ийн хорооны баг тамирчид
🥈Дэд байр- Сайншанд сумын ЕБ-ын 5-р сургуулийн ҮЭ-ийн хорооны баг тамирчид
🥉Гутгаар байр- Цахилгаан түгээх сүлжээ салбарын ҮЭ-ийн хорооны баг тамирчид
Волейболын эмэгтэй төрөлд:
🥇Тэргүүн байр- Сайншанд сумын ЕБ-ын 6-р сургуулийн ҮЭ-ийн хорооны баг тамирчид
🥈Дэд байр- Сайншанд сумын ЕБ-ын 5-р сургуулийн баг тамирчид
🥉Улаанбадрах сумын ҮЭ-ийн холбооны баг тамирчид
Шатрын эрэгтэй:
🥇Тэргүүн байр- Д.Идэрмөнх-Сайншанд Нэгдсэн эмнэлгийн уламжлалтын эмч
🥈Дэд байр- Т.Азбаяр-Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга
🥉Гутгаар байр- Сайханжаргал-Мандах сумын Соёлын төвийн галч
Шатрын эмэгтэй:
🥇Тэргүүн байр- А.Энхдэлгэр-Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Дорноговь аймгийн газрын салбарын ажилтан
🥉Гутгаар байр- Б.Үүрцайх-Сайншанд сумын ЕБ-ын 1-р сургуулийн биологийн багш
Эрэгтэй шилдэг тоглогчоор:
🏐Төмөрхуяг- Биеийн тамир спортын газрын волейболын дасгалжуулагч
Эмэгтэй шилдэг тоглогчоор:
🏐Г.Сийриймаа-Сайншанд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч
Спортыг дэмжигч ҮЭ-ийн холбоогоор:
🎉Хөвсгөл сумын ҮЭ-ийн холбоо
Спортыг дэмжигч анхан шатны ҮЭ-ийн хороогоор:
🎉Цахилгаан түгээх сүлжээ салбарын ҮЭ-ийн хороо
🎉Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ҮЭ-ийн хороо
🏆Аваргын цомын эзнээр:
Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн Дорноговь аймгийн газрын ҮЭ-ийн хороо шалгарсан юм.

Тэмцээндээ идэвхтэй оролцсон ҮЭ-ийн хороо, холбооны баг тамирчиддаа баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье.

Сайншанд сумын ЕБ-ын 6-р сургуулийн ҮЭ-ийн хорооны тайлан, сонгуулийн хурал зохион байгуулагдлаа. Тус хурлаар ҮЭ-ийн хор...
05/11/2024

Сайншанд сумын ЕБ-ын 6-р сургуулийн ҮЭ-ийн хорооны тайлан, сонгуулийн хурал зохион байгуулагдлаа. Тус хурлаар ҮЭ-ийн хорооны дарга А.Буянтогтох сонгуульт ажлаа өөрийн хүсэлтээр өгч дараагийн даргаа сонгосон юм. ҮЭ-ийн хорооны даргаар монгол хэлний багш Ц.Болортуяа нийт гишүүдийн олонхийн саналаар соногдлоо. Танд баяр хүргэе.

Дэлгэрэх сумын ҮЭ-ийн холбооны тайлан, сонгуулийн хурал 2024.10.31-ний өдөр боллоо. Хурлаар ҮЭ-ийн холбооны даргын сонгу...
01/11/2024

Дэлгэрэх сумын ҮЭ-ийн холбооны тайлан, сонгуулийн хурал 2024.10.31-ний өдөр боллоо. Хурлаар ҮЭ-ийн холбооны даргын сонгууль явагдаж сумын ҮЭ-ийн холбооны дарга Г.Оролзод бүх гишүүдийн олонхийн саналаар гишүүдийнхээ итгэлийг хүлээн улиран соногдлоо. Танд баяр хүргэж амжилт хүсье.
Хурлын эхэнд аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал "ХАБЭА-н тухай хуулийн ерөнхий ойлголт" сэдвээр сургалт зохион байгуулж гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

29/10/2024
Зүүнбаянгийн хүүхдийн 7-р цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны даргын тайлан, сонгуулийн хурал 2024.10.21-ний өдөр зохион байгуула...
28/10/2024

Зүүнбаянгийн хүүхдийн 7-р цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны даргын тайлан, сонгуулийн хурал 2024.10.21-ний өдөр зохион байгуулагдлаа. ҮЭ-ийн хорооны дарга Б.Батхүрэл нь өөр байгууллага руу шилжиж байгаа тул хурлаар ҮЭ-ийн хорооны даргын сонгууль болж бүлгийн багш С.Бямбажав гишүүдийнхээ итгэлийг хүлээн сонгогдов. Танд баяр хүргэе.

Алтанширээ сумын ҮЭ-ийн холбооны даргын тайлан, сонгуулийн хурал 2024.10.24-ний өдөр боллоо. Тус хурлаар ҮЭ-ийн холбооны...
28/10/2024

Алтанширээ сумын ҮЭ-ийн холбооны даргын тайлан, сонгуулийн хурал 2024.10.24-ний өдөр боллоо. Тус хурлаар ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтантуяа үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа гишүүддээ танилцуулав. Түүний дараагаар ҮЭ-ийн холбооны даргын сонгууль болж Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн А.Мядагмаа нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдов. Танд ажил хөдөлмөрийн амжилт хүсч баяр хүргэе.

🤩YULP-2024 АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. #Фридрих-Эбертийн_сан, МҮЭХ-ны Залуучуудын хороотой хамтран 5 дах жилдээ   хэрэгжү...
25/10/2024

🤩YULP-2024 АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
#Фридрих-Эбертийн_сан, МҮЭХ-ны Залуучуудын хороотой хамтран 5 дах жилдээ хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөр жил бүр бодлого шийдлийн ХАКАТОН уралдаанд суурилж зохион байгуулагддаг байсан бол энэ жил МҮЭХ-ны Хөгжлийн хөтөлбөрт залуучууд өөрсдийн саналаа тусгахаар дүн шинжилгээ хийж, сайжруулахаар ажиллаж байна. Тэд оролцогч талуудыг тодорхойлж хөгжлийн хөтөлбөрт гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, нийгмийн шударга ёсыг дэмжих, тэгш хуваарилалтыг бий болгоход манлайлах зэргээр томьёолж хамтдаа суралцаж байна. Мөн түүнчлэн зохистой хөдөлмөр эрхлэлт буюу цалин, ажлын байрны баталгаа, ХАБЭА, хамтын гэрээ, хэлэлцээрийг шинэ түвшинд гаргах зэрэг агуулгыг бодлогын баримт бичигт тэгш хамруулах, тэгш байдал, оролцоог тусгахаар санал гарлаа.
Тус сургалтад аймгийн ҮЭ-ийн холбооны ажлын албаны ажилтнууд хамрагдаж байна.

"Петровис" нефть хангамжийн салбарын харъяа Дорноговь аймгийн НИК-н ажилтнуудад Нийгмийн даатгалын шинэчилсэн хууль боло...
22/10/2024

"Петровис" нефть хангамжийн салбарын харъяа Дорноговь аймгийн НИК-н ажилтнуудад Нийгмийн даатгалын шинэчилсэн хууль болон анхны тусламжийн сургалтыг 2024.10.21-ний өдөр зохион байгууллаа.

Аймгийн ҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу анхан шатны ҮЭ-ийн хороо, холбоодын дарга нарын тайлан, сонгуулийн хурлыг 2 жил ту...
19/10/2024

Аймгийн ҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу анхан шатны ҮЭ-ийн хороо, холбоодын дарга нарын тайлан, сонгуулийн хурлыг 2 жил тутамд зохион байгуулдаг. Хуваарийн дагуу Сайншанд сумын хүүхдийн 6-р цэцэрлэгийн ҮЭ-ийн хорооны тайлан, сонгуулийн хурал 2024.10.18-ны өдөр боллоо. Тус хурлаар ҮЭ-ийн хорооны дарга С.Алтантуяа бүх гишүүдийн 100 хувийн саналаар улиран сонгогдсон юм. Танд баяр хүргэе.

Замын-Үүдийн дулааны станц ТӨҮГ-ын ҮЭ-ийн хорооны даргын сонгуулийн хурал 2024.10.08-ны өдөр 69,4 хувийн ирцтэйгээр зохи...
09/10/2024

Замын-Үүдийн дулааны станц ТӨҮГ-ын ҮЭ-ийн хорооны даргын сонгуулийн хурал 2024.10.08-ны өдөр 69,4 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдаж дараах асуудлуудыг хэлэлцэв. Хурлын эхэнд аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал мэдээ, мэдээлэл хүргэж гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авч сонслоо. ҮЭ-ийн хорооны даргад 7 хүн дэвшүүлснээс 3 хүн нэрээ татаж 4 хүн өрсөлдлөө. Тус 4 хүнээс ус хангамжийн оператор Д.Тогосмаа нийт гишүүдийн 40 хувийн саналаар ҮЭ-ийн хорооны даргаар сонгогдлоо. Мөн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч гишүүд болон хянан шалгах комиссын гишүүд шинээр сонгогдож тасаг,цех,хэлтэс бүрээс төлөөлөл сонгогдов. Гишүүдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

Address

Sain-Shand

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97699005844

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Nearby non profit organizations


Other Non-Governmental Organizations (NGOs) in Sain-Shand

Show All