Daily Gobi

Daily Gobi Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Daily Gobi, Nonprofit Organization, Sain-Shand.

Нэр дэвшигч Л.Мөнхбаясгалан үхэхдээ үхэр буугаа тавина гэгч болжээНэр дэвшигч Л.Мөнбаясгалан хэдэн залуучуудаар үймээн д...
28/06/2024

Нэр дэвшигч Л.Мөнхбаясгалан үхэхдээ үхэр буугаа тавина гэгч болжээ

Нэр дэвшигч Л.Мөнбаясгалан хэдэн залуучуудаар үймээн дэгдээлгээд цагдаа ирмэгц гэнэт гарч ирээд л миний машин намайг шалгалаа гээд жүжиг тавив. Уг үймээн тарьсан залуу нь түүнээс сурвалжилга аваад л,түүний медиа багт ажилдаг нь тодорхоы бхйв. Уг машин нь СЕХ-нд бүртгэлтгүй машин байсан бөгөөд худал жүжиг тавьсан нь ийнхүү баригджээ

Өнөөдөр 13:00-15:00 цагийн орчимд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай бороо орно
19/06/2024

Өнөөдөр 13:00-15:00 цагийн орчимд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай бороо орно

ГАЛ УНТРААХ РОБОТТОЙ БОЛЛООХан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах...
13/06/2024

ГАЛ УНТРААХ РОБОТТОЙ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангид Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн Гал унтраах зориулалт бүхий дэвшилтэт “Firefighting robot”-ыг хүлээлгэн өглөө.

RXR-M40D гал унтраах робот нь утасгүй алсын удирдлагатай, 2.5 цаг тасралтгүй ажиллах горимтой, нийт жин 250 кг бөгөөд

Хурд-1.8м/сек

Саадыг туулах өндөр-150мм

Авирах чадвар-47%(25°)

Эргэх диаметр-1360мм зэрэг техник үзүүлэлттэй.

Судалгаагаар 1,200 хүүхэд морин уралдаанд оролцдог гэх дүн гарчээ. Морины уралдаан хүүхдийн эрүүл мэндэд маш аюултай бай...
12/06/2024

Судалгаагаар 1,200 хүүхэд морин уралдаанд оролцдог гэх дүн гарчээ. Морины уралдаан хүүхдийн эрүүл мэндэд маш аюултай байдаг учраас 18-аас доош насны хүүхдийг оролцуулахгүй байх уриалгыг олон улсын байгууллагаас зөвлөгөөний үеэр гаргав.

2020 онд АНУ-ын Төрийн Департамент болон Монгол Улсын Засгийн Газар хооронд байгуулсан хүүхэд хамгааллын компакт түншлэлийн гэрээний хүрээнд "Хүүхэд хамгааллын компакт хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" гэх төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Энэ төслийн хүрээнд хүүхдийн бэлгийн мөлжлөг болон хөдөлмөрийн мөлжлөгийг устгахад чиглэсэн ажлуудыг хийж байгаа юм байна.

Н.Төгсцогт хоёр жилийн дараа мэргэжлийн рингэндээ эргэн ирлээСонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, ...
07/06/2024

Н.Төгсцогт хоёр жилийн дараа мэргэжлийн рингэндээ эргэн ирлээ

Сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавиад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Долоон жилийн хугацаанд тэр 15 тулаан хийхдээ 12 ялж, хоёр ялагдан, нэг тэнцсэн байдаг. Тэр хамгийн сүүлд 2022 онд хийснээс хойш дахин рингэнд гараагүй бөгөөд мэргэжлийн спортоос завсарлага аваад байсан юм. Тэгвэл тэр хоёр жилийн дараа дахин рингэнд гарах нь ээ.

Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын карьерынхаа 16 дахь тулааныг Колумбийн боксчин Оскар Эскандонтой хийхээр болжээ. Уг тулааныг ирэх долдугаар сарын Миссисипи мужийн “Билокси”-д зохион байгуулах бөгөөд “FOX Sport” телевизийн нэгдүгээр сувгаар шууд дамжуулах юм.

Буруу хоололтоос болж залуу хүмүүс бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилж байнаЗалуусын дунд бүдүүн гэдэсний хорт хавдар н...
05/06/2024

Буруу хоололтоос болж залуу хүмүүс бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилж байна

Залуусын дунд бүдүүн гэдэсний хорт хавдар нэмэгдэж байгааг эрдэмтэд өөх тос ихтэй, эслэг багатай хоол хүнс ихээр хэрэглэж, улмаар энэ нь хоол боловсруулах тогтолцооны өөрчлөлт бий болгож, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаатай холбон тайлбарлаж байна.
Охайо мужийн их сургуулийн судлаачид “Барууны хоолны дэглэм” нь ходоод гэдэсний зам дахь нянгийн нарийн тэнцвэрийг алдагдуулж, улмаар үрэвслийг үүсгэж, эсийг хурдан хөгшрүүлж, хорт хавдарт өртөмтгий болгодог гэж мэдэгджээ. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Чикаго хотод болсон Америкийн Клиникийн Хавдар судлалын нийгэмлэгийн жил тутмын хурал дээр өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулсан байна.
OSU-ийн эрдэмтэд бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилсөн хүмүүс биологийн хувьд наснаасаа дунджаар 15 насаар илүү байгааг тогтоожээ. Биологийн нас гэдэг нь таны эс, эд, эрхтнүүд хэдэн настай хүнийх шиг байгааг илтгэнэ.
Америкийн Хавдрын Нийгэмлэгийн мэдээлснээр 2019 онд бүдүүн гэдэсний хорт хавдрын шинэ тохиолдлын 20 хувь нь 55-аас доош насны хүмүүс байна. Хоолны эслэгийг их хэмжээгээр хэрэглэх нь улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс, шулуун гэдэсний хорт хавдар зэрэг хэд хэдэн төрлийн хорт хавдрын эрсдtлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Эслэг нь гэдэсний эрүүл бактерийг "тэжээдэг" гэж үздэг бөгөөд мэргэжилтнүүд жүрж, алим, үр тариа, самар, үр зэрэг жимс жимсгэнэ нь хорт хавдрын эрсдлийг бууруулж чадна гэж үздэг. Ихэнх америкууд хангалттай хэмжээний эслэг иддэггүй. Эмэгтэйчүүд өдөрт 25 грамм эслэг авахыг зөвлөж байна, харин эрэгтэйчүүд 38 грамм эслэг авах ёстой аж.

Автобуснууд 05:40 цагаас явж эхэлнэНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой...
03/06/2024

Автобуснууд 05:40 цагаас явж эхэлнэ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан маргааш буюу зургаадугаар сарын 3-ны өдрөөс М1,М2,М3,Ч79,Ч80,Ч81 чиглэлийн үйлчилгээ 05:40 цагаас эхлүүлэхээр болжээ.

2024 оны зургаадугаар сарын 3-ны өдрөөс:

М:1 5 шар-Офицеруулын ордон,
М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай,
М:3 Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай,
Ч:79 Монгол хьюндай киа компани-Яармагийн 1-р буудал,
Ч:80 ХӨСҮТ-Яармагийн 1-р буудал,
Ч:81 3,4-р хороолол Яармагийн 1-р буудал чиглэлүүдийн үйлчилгээг 05:40 цагаас эхлүүлэх юм байна.

01/05/2024

Address

Sain-Shand

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Daily Gobi posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share