Дорноговь аймгийн Хүүхдийн Зөвлөл

Call Directions Contact the organization

Дорноговь аймгийн Хүүхдийн Зөвлөл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дорноговь аймгийн Хүүхдийн Зөвлөл, Non-Governmental Organization (NGO), Sain-Shand.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх,эвлэлдэн нэгдэж шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр
оролцох, тэдний утга учиртай оролцоог бий болгоход оршино.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ, БУСАН ХОТЫН ЗАХИРГААТАЙ ХАМТРАН 6 ШӨНӨ, 7 ӨДРИЙН "БОЛОМЖОО НЭЭЕ" СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗА...
12/03/2026

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ, БУСАН ХОТЫН ЗАХИРГААТАЙ ХАМТРАН 6 ШӨНӨ, 7 ӨДРИЙН "БОЛОМЖОО НЭЭЕ" СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДАЖ БАЙНА
Монголын Хүүхдийн Зөвлөл нь БНСУ-ын Бусан хотын захиргаатай хамтран соёлын солилцоо, аялалын хөтөлбөрийг 2 дахь удаагаа хэрэгжүүлэхээр боллоо
Бүх шатны хүүхдийн зөвлөлийн 9-12 дугаар ангийн сурагчдад нээлттэй.
Шалгаруулалт:
1-р шат: Бүртгэл 2026.03.16-ны өдрийг хүртэл
2-р шат: Шалгарсан хүүхдүүдтэй утсаар холбогдох болно
🔸ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА:
✅ 2026 оны 04 сарын 29 - 05 сарын 05-ны өдрийг хүртэл 6 шөнө, 7 өдөр
🔸ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:
✅ Богино хугацаанд Солонгос улсын соёлын талаар суралцах.
✅ Хэл сурах хүсэл эрмэлзэлтэй болно.
✅ Гадаадад тэтгэлгээр сурах хүсэл тэмүүлэлтэй болж арга замыг суралцана.
🔸ҮҮНЭЭС ГАДНА:
✅ Мөнгөтэй харьцах, зохицуулах
✅ Шинэ орчинд дасан зохицох
✅ Хүмүүстэй нээлттэй харилцах
✅ Өөрийгөө илэрхийлэх ур чадварууд сайжирна.
🔸ДЭЭРЭЭС НЬ НЭМЭЭД:
✅ Гайхалтай аяллын хөтөлбөрүүд
✅ Шинэ найз нөхөд
✅ Мартагдашгүй дурсамжууд
✅ Гайхамшигт 7 долоо хоног.
🔹ХӨТӨЛБӨРИЙН ЦАГ 🔹
Өглөө 10:00 - 12:00 Солонгос соёлын хичээл
Өдөр 13:00 – 17:00 Аялалын хөтөлбөр
🔹АЯЛАЛ🔹
Хөтөлбөрийн дагуу амралтын өдрүүдэд Бусан хотын аялал жуулчлалын бүсүүд болох Гвананли далай, Pukyong их сургууль, Бусан хотын үндэсний музей, Далайн тээврийн их сургууль, Усан далайн музей, Завьтай аялал, Хюинёоүр тосгон, Гамчон, Лотте ворлд тоглоомын парк гэх зэрэг газруудаар аялна.
🔸БАЙР🔸
Суралцагчид Бусан хотын төвд зочид буудалд нэг өрөөнд 2-4 сурагч байрлана.
🔸АЮУЛГҮЙ БАЙДАЛ:
Удирдагч багш болон бусад зохион байгуулалтын туслах багш нар суралцагчидтай хамт байрлах бөгөөд хөтөлбөрийн турш хараа хяналт тавьдаг.
🔸Хугацаа: 2026.04.29-2026.05.05 хүртэл
🔸Хөтөлбөрийн багц төлбөр: 4,300,000MNT (ойролцоогоор 1,770,000 KRW)
🔸Бүх шатны хүүхдийн зөвлөлийн гишүүдэд: 3,950,000MNT (ойролцоогоор 1,630,000 KRW)
🔸Хөтөлбөрт хамрагдах хүүхдийн тоо: 30
🔸Төлбөрт дараах зүйлс багтсан. Үүнд:
✔️Замын зардал /Онгоц, хурдан галт тэрэг/
✔️Сургалтын төлбөр
✔️Байр /зочид буудал/
✔️Өглөө, өдөр, оройн хоол
✔️Үзвэрийн төлбөр /Хөтөлбөрт орсон бүх үзвэр/
✔️Жигдрэлт
✔️Аялалын даатгал
🔹 ХӨТӨЛБӨРТ ХЭН ХАМРАГДАХ ВЭ?
✔️Ойр дотны хүн болон хамаарал бүхий иргэн нь БНСУ-д харлаагүй байх
✔️ Бүх шатны хүүхдийн зөвлөлийн 8-12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой
Бүртгэлийн холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSchTYNqD0In_ATsgwWcIa4qnNC3Rh9aRwwKnFtSfW3ujOV9VA/viewform

📞 9983-5253

🌟  САЙН УУ? НАЙЗУУДАА 🙋‍♀️🙋‍♂️ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮНДСЭН ГИШҮҮНИЙ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ! 🌟Өөрийгөө хөгжүүлэх, ...
11/03/2026

🌟 САЙН УУ? НАЙЗУУДАА 🙋‍♀️🙋‍♂️
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮНДСЭН ГИШҮҮНИЙ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ! 🌟

Өөрийгөө хөгжүүлэх, нийгэмдээ эерэг өөрчлөлт хийх хүсэлтэй сурагчдыг Хүүхдийн зөвлөлийн үндсэн гишүүнээр элсүүлж байна🎉.

✨ Бидэнтэй нэгдсэнээр:
• Манлайлал, багаар ажиллах ур чадвараа хөгжүүлнэ
• Олон нийтийн сайн дурын ажил, төсөл хөтөлбөрт оролцоно
• Үе тэнгийнхнийхээ дуу хоолойг хүргэх боломжтой болно
• Сургалт, арга хэмжээ, чуулганд оролцох боломжууд нээгдэх юм.

📌 Хэн хамрагдах боломжтой вэ?
• 7-11 ангийн санаачлагатай, идэвхтэй
• Бусдад эерэг нөлөө үзүүлэх хүсэлтэй
• Багаар ажиллах чадвартай сурагчид

⏰ Бүртгэлийн хугацаа:
•1-р шат: 3 сарын 11 – 18 (Анкет хүлээн авах)
•2-р шат: 3 сарын 19 – 20 (Ярилцлагын үе шат)

📝 Бүртгэлийн линк :
https://docs.google.com/forms/d/1YjsTmM811PNWzx0VDPTIk402iIdS0fSi4sbKZOx22Bc/viewform

Холбогдох утасны дугаар: 91191036
90864041

Сайн байцгаана уу?🙋‍♀️🙋‍♂️ Дорноговь аймгийн хүүхдийн зөвлөлөөс мэндчилж байна 👋!3 сарын 8-ны өдөр нь жил бүр тэмдэглэдэ...
08/03/2026

Сайн байцгаана уу?🙋‍♀️🙋‍♂️
Дорноговь аймгийн хүүхдийн зөвлөлөөс мэндчилж байна 👋!

3 сарын 8-ны өдөр нь жил бүр тэмдэглэдэг "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" юм. Энэ нь эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, улс төрийн ололт амжилтыг үнэлэх, эрхийг нь хамгаалах, хүндэтгэл үзүүлэх өдөр бөгөөд Монгол улсад бүх нийтээр амрах албан ёсны баярын өдөр.

Дорноговь аймаг даяар бүх охид, эмэгтэйчүүдэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе 💐💐💐

САЙН БАЙЦГААНА УУ ️🙋‍♀️🙋‍♂️🗨 : Дорноговь аймгийн хүүхдийн зөвлөлийн ҮНДСЭН гишүүдийн танилцуулгыг хүлээн авна уу 🤗
24/02/2026

САЙН БАЙЦГААНА УУ ️🙋‍♀️🙋‍♂️

🗨 : Дорноговь аймгийн хүүхдийн зөвлөлийн ҮНДСЭН гишүүдийн танилцуулгыг хүлээн авна уу 🤗

Цагаан сар гэж ямар баяр вэ?🤔 •Энэхүү баярын талаарх мэдээллүүдийг хүлээн авна уу 🤗
18/02/2026

Цагаан сар гэж ямар баяр вэ?🤔

•Энэхүү баярын талаарх мэдээллүүдийг хүлээн авна уу 🤗

"XVII" жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал морин жилийн Цагаан сарын  баярын мэндийгөргөн дэвшүүлье 🎉🌸.🌕 Учран золгож буй г...
18/02/2026

"XVII" жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал морин жилийн Цагаан сарын баярын мэндийг
өргөн дэвшүүлье 🎉🌸.

🌕 Учран золгож буй гал морин жилдээ буян заяа нь арвижиж, үйлс бүтээл нь дэлгэрч, юу санасан 9 цагаан хүсэл нь биелэн, эрүүл энх байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөе 🤗

Найман зууны түүхийг
Нар зөв хурайлсан
Намхан хүлэгээ унаж
Дэлхий зулайд омогшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь Могой жилээн үдэж
Настан буурлаан цэнгүүлэн Морь жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа
Сааршгуй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай Монгол түмэн минь элгээрээ энх амгалан,төрлөөрөө төвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.🌸🎉

📢📢📢Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!🌟Дорноговь аймгийн хүүхдийн зөвлөл маань тун удахгүй шинэ гишүүдийн элсэлтээ зарл...
16/02/2026

📢📢📢Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

🌟Дорноговь аймгийн хүүхдийн зөвлөл маань тун удахгүй шинэ гишүүдийн элсэлтээ зарлах гэж буйг дуулгахад таатай байна 🤗.
🌟Пэйж хуудастайгаа ойр байснаар мэдээллийг цаг алдалгүй харах боломжтой шүү 🤭.
~Тун удахгүй уулзацгаая!

Address

Sain-Shand

Telephone

+97692078880

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь аймгийн Хүүхдийн Зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Дорноговь аймгийн Хүүхдийн Зөвлөл:

Shortcuts

Share