Чех улс дахь Монгол төв

Trasa Web

Чех улс дахь Монгол төв Монголын соёл, оюун санааны төв, ТББ

02/11/2026

Чех улс ❄️🥶❄️Sněžka❄️🥶❄️(01.11.26)

МЭДЭГДЭЛ  Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийн улмаас байгаль ...
28/10/2026

МЭДЭГДЭЛ

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийн улмаас байгаль орчинд хохирол учирсанд Чех улс дахь Монгол төвийн зүгээс гүнээ харамсаж байна.

Чех улс дахь Монгол төвийн хамт олон түймэрт өртсөн экосистемийг нөхөн сэргээх, цаашид ижил төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж байна.

Монгол орны онгон дагшин байгаль, экологийн үнэт өвийг хамгаалж, нөхөн сэргээх үйлсэд хамтын хүчээр хувь нэмрээ оруулцгаая.

“Монгол Төв” – Гадаадад буй Монголчуудын дэргэдэх итгэлтэй түнш Праг хот 2026 оны Аравдугаар сарын 28,

28/10/2026

Монгол Улсын нутаг дэвсгэр хаанаас хаана хүртэл үргэлжилдэг вэ?
📍 Баруун: Мааньт уул, Монгол Алтай (48°58′ х.ө., 87°44′ д.у.)
📍 Хойд: Монгол Шарын даваа, Их Саяан (52°09′ х.ө., 98°57′ д.у.)
📍 Зүүн: Модот хамар, хилийн 539-р тэмдэг (46°53′ х.ө., 119°56′ д.у.)
📍 Өмнөд: Орвог гашууны бор толгой (41°35′ х.ө., 105°00′ д.у.)
🎯 Төв цэг (хүйс): Өвөрхангайн Бүрд сумын Өвөр хөшөөтийн булаг (46°52′ х.ө., 103°50′ д.у.). Проф. Ш.Шагдар 1979 онд анх тогтоосон.
Баруунаас зүүн тийш 2392 км, хойдоос урагш 1259 км үргэлжилдэг.
Та эдгээр цэгийн алинд нь очиж үзсэн бэ? Сэтгэгдэл хэсэгт бичээрэй!
#Монгол #газарзүй #захынцэг #төвцэг #МонголУлс

20/10/2026

Монгол төв дээр CERMAT 9-р ангийн Чех хэлний шалгалтын бэлтгэл хичээл амжилттай үргэлжилж байна. 📝🇨🇿

Манай төв сургалтын чанарт онцгойлон анхаардаг тул нэг ангид ердөө 4 хүүхэдтэйгээр хичээллэж байна.
Энэ нь:
👉 Багш хүүхэд бүрт тулж ажиллах

👉 Ойлгомжгүй зүйлсийг газар дээр нь асууж шийдвэрлэх

👉 Илүү тухтай, анхаарал төвлөрөх орчныг бүрдүүлж байгаагаараа маш том давуу талтай юм.

Ирээдүйн том зорилгынхоо төлөө хичээнгүйлэн суралцаж буй бүх хүүхдүүддээ амжилт хүсье! 💪🎒

#МонголТөв #ЧехХэл #Боловсрол #ЧанартайСургалт

20/10/2026

Чех улс Праг хот 20.10.2026

17/10/2026

“Монгол Төв” – Гадаадад буй Монголчуудын дэргэдэх итгэлтэй түнш.
Танд манай явуулж байгаа үйл ажиллагааны товч мэдээлэл хүргүүлж байна.
✅Гадаад паспорт, төрсний гэрчилгээ, жолооны үнэмлэх, улсын лавлагаа, тодорхойлолт.
✅Улсын бүртгэл дээр овог нэр солиулах.
✅Та итгэмжлэл /E.NOTARY/ систем дээр эх бэлдүүлэх.
✅Долоо хоног бүрийн Баасан гаригт Улаанбаатар хотоос Чех улс руу бичиг баримтын тусгай нислэг гарч байна.
✅Та гэрийн нөхцөлд цээж зургаа дараад Монгол болон Чех бичиг баримтын стандартаар зургийг зохих шаардлагын дагуу, түргэн шуурхай бэлэн болгоно.
✅Бүх шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх, орчуулах
✅Элчин сайдын яаманд цаг захиалах Гэр бүл нэгтнэл
✅Чех хэлний “Trvalý pobyt A2” шалгалтад бэлтгэх оройн online анги
✅Чех - Улаанбаатар - Чех агаарын карго тогтмол хүлээн авч байна.
Та дээрх болон өөр үйчилгээг манайхаас тогтмол цахимаар хүлээн авах боломжтой.
Манайх хэрэглэгч нарын хүсэл хэрэгцээнд тааруулан өдөр болгон шинээр үйлчилгээ санаачилж хүргэж байна. Танд дээрх үйчилгээнээс өөр шаардлагатай үйлчилгээ байгаа бол та манайд саналаа явуулаарай.

Adresa

Na Příkopě 853/12
Praha
11000

Upozornění

Buďte informováni jako první: pošleme vám e-mail, když Чех улс дахь Монгол төв zveřejní novinky a akce. Vaši e-mailovou adresu nepoužijeme k žádnému jinému účelu a odběr můžete kdykoli zrušit.

Odkazy

Sdílet