Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation

Website

Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation, Non-Governmental Organization (NGO), Ulaanbaatar.

Монголын Байгалийн Өв Сан нь биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль хамгааллын тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийх бие даасан, хараат бус итгэлцлийн сан юм.

30/10/2026

[English Below] 👇

Б.Мөнхжаргал, Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч:
“Сүүлийн жилүүдэд байгаль хамгаалагчдын тоо нэмэгдэж, иргэд ч байгальдаа илүү хариуцлагатай хандах болсноор байгаль хамгааллын үйлсэд ахиц дэвшил гарч байна.”

Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газарт орших Хэрмэн цав нь олон сая жилийн түүхийг хадгалсан, палеонтологийн ховор олдвороор баялаг, байгалийн хосгүй үнэт өв юм.

Газрын гадарга нь 50 хэм хүртэл халж, элсэрхэг, бартаатай нөхцөлд ажиллах амаргүй ч байгаль хамгаалагчид энэхүү уудам нутгийн унаган төрхийг хадгалан хамгаалахын төлөө хүчин зүтгэсээр байна.

🌱 Эх орныхоо байгалийн өвийг хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө зүтгэж буй байгаль хамгаалагчид бидний бахархал юм.

Эх сурвалж: https://youtu.be/SoKrXMUNh20?si=CacMVRDWQaABJg4I

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
The Nature Conservancy in Mongolia

Говь Гурвансайхан БЦГ - Gobi Gurvansaikhan National Park
————————————————————————

B.Munkhjargal, Ranger at Gobi Gurvansaikhan National Park:
“Ranger numbers have increased, public awareness has grown, and things are much better than before.”

Located within Gobi Gurvansaikhan National Park, Khermen Tsav is a remarkable natural treasure, home to millions of years of geological history and rare paleontological discoveries.

Despite extreme conditions, with ground temperatures reaching 50°C and vast stretches of rugged, sandy terrain, dedicated rangers continue working tirelessly to preserve the Gobi's unique landscapes and natural heritage.

🌱 The rangers who devote themselves to protecting our country's natural heritage
and preserving it for future generations are a true source of national pride.

Source: https://youtu.be/SoKrXMUNh20?si=CacMVRDWQaABJg4I

“Өнө мөнхийн Монгол” C*D COP17 🌿10 дугаар сарын 27-ны өдөр Армени Улсын Ереван хотноо Байгаль орчин, уур амьсгалын өөрчл...
28/10/2026

“Өнө мөнхийн Монгол” C*D COP17 🌿

10 дугаар сарын 27-ны өдөр Армени Улсын Ереван хотноо Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын Байгалийн Өв Сан болон Дэ Нэйче Консерванси (TNC) хамтран "Өнө мөнхийн Монгол: Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн зураглал" сэдэвт зэрэгцээ арга хэмжээг Монгол Улсын павильонд амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Ц.Мөнхбат Монгол Улс 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах үндэсний зорилтыг онцлохын сацуу, дэлхий нийт "30х30" санаачилгыг дэвшүүлэхээс 30 гаруй жилийн өмнө буюу 1992 онд Монгол Улс энэхүү зорилтыг тодорхойлж байсныг дурдан, "Equilibrium Research" байгууллагын судлаач Найжел Дадли энэхүү 30 хувийн зорилтыг шинжлэх ухаанд суурилсан шийдвэр, хүртээмжтэй засаглал, тогтвортой санхүүжилт болгон хувиргах замнал болох "Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө"-г танилцууллаа.

Монголын Байгалийн Өв Сангийн Гүйцэтгэх захирал Э.Номиндарь “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн бүтцийг тайлбарлаж, Засгийн газар, TNC болон олон улсын доноруудын хамтын ажиллагааг нэгдсэн гэрээгээр баталгаажуулснаар 15 жилийн хугацаанд 197.8 сая ам.долларыг байгаль хамгаалал, бодлогын шинэчлэлд шууд чиглүүлэх баталгаатай механизм бүрдэж буйг онцоллоо.

Энэхүү 15 жилийн хугацаанд донорын санхүүжилт нь дотоодын тогтвортой эх үүсвэр рүү үе шаттайгаар солигдох ба үүнд ТХГН-ийн нэвтрэх хураамж, байгалийн нөөц ашигласны төлбөр, Сангийн яамтай хамтарсан үр дүнд суурилсан төсвийн санхүүжилт, Малчны ногоон шилжилтийн зээл болон биологийн олон янз байдлын кредит зэрэг эдийн засгийн бодит хөшүүргүүд багтаж байна.

Түүнчлэн, байнгын санхүүжилтийн загвар олон улсын туршлагад хэрхэн нийцэж буйг хэлэлцэх өндөр түвшний хэлэлцүүлгийг Монголын Байгалийн Өв Сангийн менежер Н.Ариунаа чиглүүлж, Жэффри Парриш (TNC), Зденка Пискулич (Enduring Earth), Стефани Ланг (Legacy Landscapes Fund), Анна Мария Гонзалез Велоса (Дэлхийн банк),Марианна Хаар (IAPB) болон Жастин Шанти Александер (Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөл, WCS Mongolia) нар оролцлоо.

🔷 БХБС нь зөвхөн санхүүжилтийн механизм биш юм. Энэ нь урт хугацааны санхүүжилт, Засгийн газрын амлалт болон олон талт түншлэлийг нэгтгэснээр байгаль орчин, эдийн засаг, нийгмийн тогтвортой үр дүнг бий болгодог.

🔷 Бид бие биенээсээ суралцах зүйл их бий. Улс орон бүрийн нөхцөл байдал өөр боловч дэлхий даяар өргөжиж буй БХБС хөтөлбөрийн түншлэлээр бидэнд ололт амжилт, сорилт бэрхшээлээ хуваалцах, нэгнийхээ туршлагаас суралцах боломжийг олгож байна.

🔷 Байгаль хамгааллын санхүүжилтийн дутагдлыг ганцхан шийдлээр нөхөх боломжгүй ба БХБС, урт хугацааны байгаль хамгааллын итгэлцлийн сангууд, болон хувийн хэвшлийнхэн бүгд хамтран ажиллах шаардлагатай байдаг.
"Өнө мөнхийн Монгол" хөтөлбөрийн хүрээнд LLF (Legacy Landscapes Fund)-ээс Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт хэрэгжиж буй 15 жилийн урт хугацааны хөтөлбөр үүний нэгэн тод жишээ болж байна.

🔷 Байгаль хамгаалал ба улсын хөгжил хоёр салшгүй холбоотой байдаг ба иргэдийн амьжиргаа байгаль дэлхийтэйгээ шууд холбогддог Монгол орны хувьд нутгийн иргэд, тэр дундаа малчид байгаль хамгааллын үйл хэргийн идэвхтэй түнш төдийгүй гол үр шимийг хүртэгчид байх нь зүй ёсны хэрэг билээ.

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн Бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, Найжел Дадли, нийт панелистүүд, хамтран зохион байгуулагч TNC, Enduring Earth, Монгол Улсын павильоны баг хамт олонд, мөн бидэнтэй нэгдсэн бүх оролцогч нартаа гүн талархал илэрхийлье! 🌿

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
The Nature Conservancy in Mongolia

[English Below] 👇Ц.Уранчимэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн Бодлогын...
28/10/2026

[English Below] 👇

Ц.Уранчимэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн Бодлогын газрын дарга:

“Ногоон санхүүжилтийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон тусгай хамгаалалттай газар нутгийн биологийн олон янз байдал, байгалийн экосистемийг хамгаалах үйл ажиллагаанд чиглүүлэх боломжтой.”

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
The Nature Conservancy in Mongolia
———————————————————————————

Uranchimeg Ts, Director General of Protected Areas Policy Department, Ministry of Environment and Climate Change:

“Green finance has the potential to support climate action while also advancing the conservation of protected areas, wildlife, plant species, and natural ecosystems.”

27/10/2026

🌳💰 Иргэд нь мод тарьж, байгалиа хамгаалсныхаа төлөө мөнгө авдаг улс байдаг гэвэл та итгэх үү?

🌍 Ихэнх улс орон эдийн засгаа өсгөхийн тулд байгаль руугаа “дайрдаг”.

🏭 Харин дараа нь ус нь бохирдож, хөрс нь доройтож, амьтан ургамал нь ховордоход эх байгалиа буцааж сэргээхийн тулд асар их хөрөнгө мөнгө зарцуулдаг бичигдээгүй дүрэм тогтжээ.

🇨🇷 Тэгвэл Төв Америкийн Коста Рика улс үүнээс өөр зам сонгожээ. Тэд ой мод, ус, амьтан ургамал, далайн эргээ хамгаалахыг улсынхаа хөгжлийн суурь гэж үзсэн юм.

🌱 Устсан ой модоо ургуулж, байгалиа тусгай хамгаалалтад авч чадсан Коста Рикагаас бид юу сурах вэ?

🌿 Өнөөдөр энэ улс байгальд түшиглэсэн аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч зэргээрээ Латин Америкийн жишиг орнуудын нэг болжээ.

27/10/2026

🌿 Карлос Альварадо: Монгол бол хүн төрөлхтөнд өгсөн бэлэг шиг л гайхалтай улс

“Энэ үзэсгэлэнт байгалиа тусгай хамгаалалтад авч, эко аялал жуулчлалаа хөгжүүлээрэй...”

🇨🇷 Коста Рика улс 5 сая орчим хүн амтай ч жилдээ 2 сая гаруй жуулчин хүлээн авдаг, эко аялал жуулчлалыг бодлогоороо тууштай хөгжүүлсэн улс юм.

🌏 Тогтвортой хөгжлийг дэмжигч Peak.mn сайт Коста Рика улсын Ерөнхийлөгч асан Карлос Альварадо Кесадатай байгаль орчин, биологийн олон янз байдлыг тусгай хамгаалалтад авахын ач тус, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

27/10/2026

♻️ “ҮНДЭСНИЙ НОГООН ЛАБ” платформыг хамтран хэрэгжүүлэгч "Монголын байгалийн өв сан" байгаль орчны төслүүдийг урт хугацааны санхүүжилттэй холбон ажиллаж байна.

Байгаль орчны ногоон санаачилга, төслүүдийг бодит хөрөнгө оруулалт болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас төр, хувийн хэвшлийн түншлэлийн “Үндэсний ногоон лаб” платформ санаачилсан.

Энэхүү платформыг амжилттай хэрэгжүүлэн, шалгарсан төслүүдийг COP17 хурлын үеэр олон улсын тавцанд танилцуулахад дэмжин хамтран ажилласан түншлэгч байгууллагуудад Ерөнхийлөгчийн Тамгын газраас Талархал илэрхийллээ.

Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation
National Green Lab / Үндэсний Ногоон Лаб

27/10/2026

Э.НОМИНДАРЬ: Япон, Бутан зэрэг улс аялал жуулчлалаа байгаль хамгаалалтай нягт уялдуулж, жуулчдаас 5-100 ам.долларын хураамж хараат бусаар төвлөрүүлэн байгалиа нөхөн сэргээхэд зарцуулдаг. Монгол Улс энэ жишгийг хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг багасгаж, байгаль өөрийгөө хамгаалах орлогын эх үүсвэрээ бодитоор нэмэгдүүлэх боломжтой.

[English Below]🌿 Байгаль хамгааллын санхүүжилтийг урт хугацаанд, бодитоор хэрэгжүүлэхэд Засгийн газрын манлайлал, зөв за...
27/10/2026

[English Below]

🌿 Байгаль хамгааллын санхүүжилтийг урт хугацаанд, бодитоор хэрэгжүүлэхэд Засгийн газрын манлайлал, зөв засаглалтай үндэсний байгууллагуудыг дэмжих нь чухал

Армени Улсын Ереван хотноо үргэлжилж буй НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (C*D COP17) 10 дугаар сарын 26-ны "Санхүүжилтийн өдөр"-өөр Монголын Байгалийн Өв Сангийн Гүйцэтгэх захирал Э.Номиндарь "Enduring Earth" түншлэлээс зохион байгуулсан өглөөний хэлэлцүүлэгт оролцлоо.

"Delivering the 2030 Targets: Lasting Results for Nature and People" сэдэвт энэхүү хэлэлцүүлгийн үеэр тэрбээр “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн эхний хоёр жилийн туршлага, сургамжаас хуваалцлаа юм.

Онцлох санаанууд:
🏛️ Байгаль хамгаалалд Засгийн газрын нэгдсэн бодлого, улс төрийн манлайлал чухал үүрэгтэй

“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь зөвхөн тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) үндэсний сүлжээг өргөжүүлэх бус, түүний менежментийг сайжруулж, нутгийн иргэдэд түшиглэсэн хамгааллын тогтолцоог хөгжүүлэхэд чиглэдэг. Мөн төсвийн хөрөнгийг илүү үр ашигтайгаар хуваарилах санхүүжилтийн шинэчлэлийг дэмждэг. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд 2027 оноос байгаль хамгааллын үр дүнд суурилсан төсвийн санхүүжилтийн тогтолцоог туршихаар бэлтгэж байна.

🌿 Үндэсний чадавхтай, зөв засаглалтайибайгууллага бол урт хугацааны бодит үр дүнгийн баталгаа

Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд санхүүжилтийг зөв удирддаг, бодит үр дүн гаргадаг, цаашлаад гадны нэмэлт хөрөнгө оруулалтыг татах чадвартай үндэсний байгууллага байх нь амин чухал. Тиймээс байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь зүгээр нэг захиргааны ажил биш, харин байгаль хамгааллын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх суурь алхам юм.

🌱 Байгаль хамгааллын санхүүжилт зөвхөн төр болон донорын мөнгөөр хязгаарлагдах ёсгүй

Байгаль хамгааллыг эдийн засгийн үр ашигтай уялдуулах зорилгоор бид малчны ногоон шилжилтийн зээл, биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалал, нүүрстөрөгчийн зах зээл зэрэг санхүүгийн шинэлэг хэрэгслүүдийг хөгжүүлж байна. Цаашлаад, хөрөнгө оруулалтын томоохон шийдвэрүүдэд байгаль орчны нөлөөг үндсэн шалгуур болгох чиглэлээр санхүүгийн салбартай түншлэлээ өргөжүүлэн ажиллаж байна.

💚 Монгол Улсын Засгийн газар, Дэ Нэйче Консерванси (TNC), “Enduring Earth” түншлэл болон “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн урт хугацааны амлалтыг хөрсөн дээрх бодит ажил хэрэг болгоход хамтран зүтгэж буй нийт донор, хэрэгжүүлэгч талууддаа гүн талархал илэрхийлье!

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
The Nature Conservancy in Mongolia

—

🌿 Ambitious conservation targets need more than funding. They require sustained political commitment, coordinated government action, strong national institutions and innovative financing to turn ambition into lasting results.

On Finance Day, 26 October, at C*D COP17 in Yerevan, Nomindari Enkhtur, CEO of MNLF, joined Enduring Earth’s Sustainable Finance Breakfast panel, “Delivering the 2030 Targets: Lasting Results for Nature and People,” to share lessons from two years of implementing the Eternal Mongolia Project Finance for Permanence (PFP).

Three lessons from Mongolia:

🏛️ Political leadership and a whole-of-government approach are critical. Beyond expanding protected areas, Eternal Mongolia supports policy and financing reforms for stronger management, community co-management and better use of public resources. Mongolia has developed a revised Protected Areas Law and is preparing to pilot results-based public financing for protected areas in 2027.

🌿 Strong national institutions are an investment in lasting impact. PFPs need capable, accountable institutions to manage long-term finance, deliver results and mobilize funding beyond the PFP. Building them is a core investment, not an administrative requirement.

🌱 Conservation finance must go beyond public and donor funding. Mongolia is exploring sustainable herder loans, biodiversity offsets and credits, high-quality carbon markets, and partnerships that bring nature into investment and business decisions.

💚 Our sincere thanks to the Government of Mongolia, The Nature Conservancy, Enduring Earth, and all donors and partners making Eternal Mongolia possible.

[English Below]👇 🌿 Бидний энгийн гэж үздэг уламжлал дэлхий нийтэд үлгэр дуурайлал болох үнэ цэнэтэйӨнөөдөр дэлхий нийтээ...
26/10/2026

[English Below]👇

🌿 Бидний энгийн гэж үздэг уламжлал дэлхий нийтэд үлгэр дуурайлал болох үнэ цэнэтэй

Өнөөдөр дэлхий нийтээрээ байгалийн нөөцийн хомсдол, хэт хэрэглээ, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх шинэ арга замыг эрэлхийлж байна. Эдгээр сорилтыг даван туулахад хэрэгтэй зарим шийдэл Монголын нүүдэлчдийн үеэс үед өвлүүлэн, өнөөдөр ч хадгалан хэрэгжүүлж буй амьдралын ухаанд оршиж байна.

Коста Рика Улсын Ерөнхийлөгч асан Карлос Альварадо Кесада Монголын нүүдлийн соёлыг тойрог эдийн засгийн бодит жишээ болгон онцолсон нь уламжлалт мэдлэг, өв соёл нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй, дэлхий дахины тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байна.

Энэхүү амьд өв соёлоо хадгалан хамгаалахын зэрэгцээ түүний үнэ цэнийг танин мэдэж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний хамтын хариуцлага юм.

Эх сурвалж: https://www.facebook.com/reel/1086516117362013

——————————————————

🌿 What we consider ordinary traditions may hold extraordinary lessons for the world

As the world searches for solutions to resource scarcity, overconsumption, and growing waste, some answers can be found in the wisdom that Mongolia’s nomadic communities have passed down through generations and continue to practice today.

Former President of Costa Rica, Carlos Alvarado Quesada, highlighted Mongolia’s nomadic culture as a living example of circular economy principles. His observation reminds us that traditional knowledge remains highly relevant today and can contribute valuable insights to global sustainable development.

Recognizing, protecting, and passing on this living cultural heritage is a shared responsibility, ensuring that its wisdom continues to inspire future generations.

Source: https://www.facebook.com/reel/1086516117362013

[English Below]Бид яагаад газар нутгийнхаа 30 хувийг хамгаалах ёстой вэ? 🌏Армени Улсын Ереван хотноо үргэлжилж буй НҮБ-ы...
26/10/2026

[English Below]

Бид яагаад газар нутгийнхаа 30 хувийг хамгаалах ёстой вэ? 🌏

Армени Улсын Ереван хотноо үргэлжилж буй НҮБ-ын Биологийн олон янз байдлын бага хурлын (C*D COP17) гол сэдвүүдийн нэг болох 2030 он гэхэд дэлхийн хуурай газар, усан мандлын 30 хувийг хамгаалах "30x30" буюу Куньмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын хүрээний 3 дугаар зорилт билээ.

Дэлхий нийт энэхүү зорилтыг дэвшүүлэхээс 30 жилийн өмнө буюу 1992 онд Монгол Улс нийт нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах алсын харааг тодорхойлж байв. Өнөөдрийн байдлаар манай улс 120 экологийн болон биологийн ач холбогдол бүхий газрыг улсын тусгай хамгаалалтад авсан нь нийт нутгийн 21 орчим хувийг эзэлж байна.

Тэгвэл "30х30" зорилт та бидний амьдралд ямар ач холбогдолтой вэ?

🌡️ Уур амьсгал: Ой, тал хээр, ус, намгархаг газар болон мөнх цэвдэг нь нүүрстөрөгчийг өөртөө шингээж, ган, зуд, цөлжилтийг сөрөн зогсох бамбай болдог.

🦌 Биологийн олон янз байдал: Онгон дагшин байгаль, амьтдын нүүдлийн замыг бүрэн бүтнээр нь авч үлдэх нь ховор ан амьтдаа устах эрсдэлээс хамгаалах хамгийн бодит алхам юм.

💧 Ус, хүнсний аюулгүй байдал: Бидний ундны ус, хүнсний хэрэгцээг хангадаг гол мөрнүүдийн дийлэнх нь тусгай хамгаалалттай газраас эх авдаг.

🏕️ Амьжиргаа ба ажлын байр: Унаган байгалиа хамгаалах нь хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлж, малчид, орон нутгийн иргэдийн амьжиргааг тогтвортой дэмждэг.

🛡️ Эрсдэлээс хамгаалах нь: Эрүүл экосистем нь байгалийн гамшгийг сааруулж, зэрлэг амьтнаас хүнд халдварлах өвчний тархалтаас урьдчилан сэргийлнэ.

Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн "Өнө мөнхийн Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын Байгалийн Өв Сан болон Дэ Нэйче Консерванси (TNC) C*D COP17 талуудын бага хуралд урт хугацааны санхүүжилтийн амлалтыг хөрсөн дээрх бодит үр дүн болгож буй туршлагаа олон улсад хуваалцахын зэрэгцээ дэлхийн шилдэг туршлагаас суралцаж байна.

🔗 luma.com/eternal-mongolia-cbd-cop
—
Why should we protect 30% of our land? 🌏

One of the central themes of the UN Biodiversity Conference (C*D COP17), now under way in Yerevan, Armenia, is “30x30”: Target 3 of the Kunming-Montreal Global Biodiversity Framework, which calls for protecting 30% of the world’s land and waters by 2030.

In 1992, three decades before the world agreed on this target, Mongolia set out its vision to protect 30% of its territory. Today, the country has 120 nationally protected areas of ecological and biological importance, covering about 21% of its territory.

So what does 30x30 mean for our everyday lives?

🌡️ Climate: Forests, steppe, wetlands and permafrost absorb carbon and act as a shield against drought, severe weather conditions and desertification.

🦌 Biodiversity: Keeping natural habitats and wildlife migration routes intact is the most practical step to protect rare species from extinction.

💧 Water and food security: Most of the rivers that supply our drinking water and food originate in protected areas.

🏕️ Livelihoods and jobs: Protecting our natural landscapes develops responsible tourism and sustainably supports the livelihoods of herders and local communities.

🛡️ Risk reduction: Healthy ecosystems reduce the impact of natural disasters and help prevent the spread of diseases among wildlife, livestock and people.

At C*D COP17, the Ministry of Environment and Climate Change, the Mongolian Nature’s Legacy Foundation and The Nature Conservancy (TNC), the partners implementing Eternal Mongolia PFP for nature conservation, are sharing how long-term finance commitments are becoming real results on the ground, while learning from best practices around the world.

🔗 luma.com/eternal-mongolia-cbd-cop

*DCOP17

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share