Toimnews.mn

Toimnews.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Toimnews.mn, Community Organization, Erdem tower, Ulaanbaatar.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна
14/04/2026

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна

Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд эрх мэдэл нэмэгдүүлэх, гишүүнийг шууд эгүүлэн татах зохицуулалт ба...
14/04/2026

Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд эрх мэдэл нэмэгдүүлэх, гишүүнийг шууд эгүүлэн татах зохицуулалт байхгүй

-Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг парламентын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар гарч буй ташаа ойлголтуудад тайлбар өглөө.

Уг хуулийн төсөлд дараах агуулгууд огт тусгагдаагүй байна.

10/04/2026

Иргэд: УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай, эргэх холбоотой баймаар байна...

13/03/2026

Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна

НАЙРУУЛАГЧ Ж.СЭНГЭДОРЖИЙН БҮТЭЭЛ ФРИБУРЫН ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН УРАЛДААНТ ХЭСЭГТ ӨРСӨЛДӨНӨ         Швейцар улсын Фрибу...
13/03/2026

НАЙРУУЛАГЧ Ж.СЭНГЭДОРЖИЙН БҮТЭЭЛ ФРИБУРЫН ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН УРАЛДААНТ ХЭСЭГТ ӨРСӨЛДӨНӨ

Швейцар улсын Фрибур хотноо 2026 оны 3-р сарын 20-29-ны хооронд зохион байгуулагдах Фрибурын олон улсын кино наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” уран сайхны кино “Long Films” олон улсын уралдаант хэсэгт шалгарч, наадмын хүрээнд үзэгчдэд хүрэхээр товлогджээ.

“The Muralist” уран сайхны КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САН гийн 2024 оны сонгон шалгаруулалтаар шалгарч бүтээлийн тодорхой хувьд санхүүжилт авсан юм.

Мөн 29 дэх удаагийн Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсэгт шалгарч, NETPAC шагналын эзэн болсон.

Уран бүтээлийн баг, хамт олонд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ

АНУ-д сурдаг 6 настай Монгол охин сургуульдаа улсынхаа далбаагаа мандууллааДоктор М.Саруул-Эрдэнэ: Ач охин нэг өдөр сург...
13/03/2026

АНУ-д сурдаг 6 настай Монгол охин сургуульдаа улсынхаа далбаагаа мандууллаа

Доктор М.Саруул-Эрдэнэ: Ач охин нэг өдөр сургууль дээрээсээ цаасаар ийм нэгэн бугуйвч хийж ирсэн юм. Яагаад ийм бугуйвч хийв гэж асуутал, хичээл дээр нь дэлхийн олон орны туг далбаа үзсэн гэнэ. Олон улс, үндэстний хүүхдүүд сурдаг сургууль болохоор бүгдийнх нь туг өлгөөтэй байсан ч Монголынх алга байжээ.

Ач охин тэгээд “Манай улсынх алга байна. Ийм байх ёстой” хэмээн өөрийн ойд тогтоосноор бугуйвч хийж, багшдаа үзүүлсэн байна.Хоёр хоногийн дараа багш нь “Бид ач охиноор чинь бахархаж байна. Өөрийн улсынхаа далбаа байхгүйг анзаарч, бидэнд мэдэгдэж, бүр зурж үзүүлсэн. Одоо бид Монголын далбаатай болсон” гэж хэлсэн байна.

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТАТВАРЫН АЧААЛЛЫГ 2.7 ИХ НАЯДААР БУУРУУЛНАСангийн яам, Татв...
13/03/2026

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТАТВАРЫН АЧААЛЛЫГ 2.7 ИХ НАЯДААР БУУРУУЛНА

Сангийн яам, Татварын ерөнхий газраас хамтран “Татварын багц хуулийн шинэчлэл”-ийг сэтгүүлчдэд танилцууллаа. /2026.03.13/

Татварын багц хуулийн шинэчлэлээр нийт 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулна. Үүнд иргэдийн татварын ачааллыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон.

Аж ахуйн нэгж:
• ААН-ийн орлогын татварын шатлал шинэчлэгдэж, 6–10 тэрбум төгрөгийн орлогод 15%, 10 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25% татвар ногдуулна.
• Жижиг, бичил бизнесийн хялбаршуулсан татварын босго 400 сая төгрөг болж, 1% татвар төлөх боломж бүрдэнэ.
• ЖДААН-ийн татварын 90% буцаалт авах босго 2.5 тэрбум төгрөг болно.
• Өртэй байгууллагын банкны дансанд ирээдүйд орох орлогын 20%-ийг битүүмжлэхгүй үлдээнэ.
• Гааль дээр НӨАТ-ыг 2 сар хүртэл хойшлуулж төлөх боломжтой.
• Тайлан залруулах хугацааг 1 жилээс 2 жил болгон сунгасан.
Иргэдэд:
• Сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100%,
500 мянга–1 сая төгрөгт 50%, 1 саяас дээш хэсэгт 20% тус тус буцаан олгоно.
• Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100% хөнгөлнө.
• Орон нутагт анх удаа орон сууц худалдан авсан болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авсан иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт олгоно.

13/03/2026
13/03/2026

Ерөнхийлөгч “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй уулзлаа.

О.Адьяадолгор япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Хувийн хэвшилд ажиллаж байгаад 2023 онд сургалтад хамрагдан ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эхэлжээ.

2025 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 15 сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл авч тоног төхөөрөмж, түүхий эдийн нөөцөө бүрдүүлэн цэвэр ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. #ЦагаанАлт

13/03/2026

Ерөнхийлөгч: “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ.

Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч А.Чимгээ Нийтийн аж ахуйн үйлчилгээний Техник, мэргэжлийн сургууль төгссөн. 42 жил монгол гутал хийж байгаа бөгөөд 2025 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас найман сая төгрөгийн зээл авч, тоног төхөөрөмж, хээ, угалзны хэвээ шинэчилсэн байна.

Ингэснээр таван хүнийг байнгын ажилтай болгожээ.
Иргэдийг ажлын байраар ханган, татвараа төлж байгаа баялаг бүтээгч, аж ахуйн нэгжүүд, ялангуяа өрхийн үйлдвэрлэгч нарыг төрийн бодлогоор дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгч хэлж, талархал илэрхийллээ. #Цагааналт

НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа.https://president.mn/35840/
10/03/2026

НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа.

https://president.mn/35840/

Address

Erdem Tower
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Toimnews.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Toimnews.mn:

Share