Rotaract Club of National University of Mongolia

Call Directions Website Contact the organization

Rotaract Club of National University of Mongolia Манай клуб нь Монголын анхны Их сургууль дээр түшиглэн байгуулагдсан Ротаракт клуб бөгөөд аль ч их сургуулийн оюутан залууст нээлттэй.

18/10/2026

"Exam? Ok..." төсөл маань хэрхэн өнгөрсөн талаарх дурсамж болон үлдсэн мөчүүд✨️🤗

“Exam? OK...” төсөл маань Багахангай дүүргийн Ерөнхий боловсролын 94 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд амжил...
18/10/2026

“Exam? OK...” төсөл маань Багахангай дүүргийн Ерөнхий боловсролын 94 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа. 💯✨

📚 Төслийн хүрээнд бид ахлах ангийн сурагчдадаа элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн үр дүнтэй бэлдэх арга барил, зөв стратеги, шалгалтын үеийн сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх, яаж стрессээ зөв удирдах арга зам болон мэргэжил сонголтын чиг баримжааны талаар мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

Бид өөрсдийн туршлага болон мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, арга зүйд тулгуурлан сурагчдад зөвхөн шалгалтад бэлтгэхэд нь бус, ирээдүйн зорилгоо тодорхойлж, өөртөө итгэлтэйгээр дараагийн алхмаа хийхэд нь дэмжлэг үзүүлэхийг зорьдог билээ. 🫶🏻

Энэхүү төслийг маань дэмжин, хамтран ажилласан Багахангай дүүргийн ерөнхий боловсролын 94 дүгээр сургуулийн хамт олонд чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлье. 💐

Мөн бидэнтэй хамт байсан нийт сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье✨️ Ирээдүйн зорилгодоо итгэлтэйгээр тэмүүлж, хүссэн үр дүндээ хүрээрэй. Та бүхэнтэйгээ ирэх зургаадугаар сард дахин уулзацгаая🫡💯

📍Next school, coming soon...👀

?ok

МУИС-Ротаракт клубийн “Be The Light” төслийн хүрээнд Багахангай дүүргийн Ерөнхий боловсролын 94 дүгээр сургуулийн эмчийн...
18/10/2026

МУИС-Ротаракт клубийн “Be The Light” төслийн хүрээнд Багахангай дүүргийн Ерөнхий боловсролын 94 дүгээр сургуулийн эмчийн өрөөг амжилттай тохижууллаа. 🩺💙

Биднийг халуун дотноор угтан авч, төслийг маань амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан 94 дүгээр сургуулийн захиргаа, багш, ажилчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье🤗

Мөн бидний санаачилгыг дэмжиж, төсөлд маань үнэтэй хувь нэмэр оруулсан Улаанбаатар Централ Ротари клуб болон Улаанбаатар Тэнгэр Ротари клубийн хамт олондоо гүн талархал илэрхийлье. Та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаа нь бидэнд илүү ихийг бүтээх урам зориг өгч, хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр боллоо❤️✨

11/10/2026

Joint Club Meeting #1 маань 10 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа✨

JCM-д хүрэлцэн ирж, өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцан, бидэнд үнэ цэнтэй мэдээлэл хүргэсэн эрхэм зочин илтгэгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.🤗

Энэхүү уулзалтад идэвхтэй оролцож, шинэ мэдлэг, шинэ санаа, нөхөрлөлийн хүрээгээ тэлсэн нийт гишүүддээ баярлалаа🩷

Мөн, JCM-г амжилттай зохион байгуулсан Rotaract club of Selbe 🇲🇳 болон rotaract_ufe нартаа баяр хүргэж талархсанаа илэрхийлье☺️

Багахангай дүүргийн ерөнхий боловсролын 94 дүгээр сургуулийн эмчийн өрөөг тохижуулах “Be The Light” төсөлд маань өөрийн ...
10/10/2026

Багахангай дүүргийн ерөнхий боловсролын 94 дүгээр сургуулийн эмчийн өрөөг тохижуулах “Be The Light” төсөлд маань өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, эмнэлгийн ор болон пульсоксиметр хандивласан Улаанбаатар Централ Ротари клубийн Ерөнхийлөгч Л. Төмөрсүх болон "Тод онош" эмнэлзүйн лабораторийн хамт олонд гүнээ талархал илэрхийлье.

Хүүхэд бүрийн төлөө асаасан гэрэл бүхэн ирээдүйг гэрэлтүүлэх болно. Бидний сайн үйлсийн аянд нэгдэж, гэрэл түгээж буй та бүхэнд баярлалаа.🤗

Мөнхөд үлдэх нөлөөг бүтээцгээе✨️

Өргөө Ротаракт клубтэй хамтарсан анхны хурал маань амжилттай болж өндөрлөлөө. Бид энэхүү хурлаараа өөрсдийн клубуудын та...
08/10/2026

Өргөө Ротаракт клубтэй хамтарсан анхны хурал маань амжилттай болж өндөрлөлөө. Бид энэхүү хурлаараа өөрсдийн клубуудын танилцуулга болон төсөл, арга хэмжээ зэргээ хоорондоо хуваалцан, танилцсан нэгэн сайхан туршлага болон үлдлээ🤗
Хүрэлцэн ирсэн Өргөө Ротаракт клубийн гишүүддээ талархсанаа илэрхийлье😇Төслүүдийнхээ дараа дахин хийх хамтарсан хурлаараа уулзацгаая🫡 Rotaract Club Of Urgoo

Ротари, Ротаракт, Интерактуудтайгаа хамт “End Polio” аянд нэгдэж, полиомиелит өвчнийг дэлхий дахинаас устгах эрхэм зорил...
27/09/2026

Ротари, Ротаракт, Интерактуудтайгаа хамт “End Polio” аянд нэгдэж, полиомиелит өвчнийг дэлхий дахинаас устгах эрхэм зорилгын төлөө өөрсдийн алхмыг нэмлээ. 🌍❤️

Энэхүү аян нь зөвхөн хамтдаа алхаж, хөдөлгөөн хийхээс илүүтэйгээр нэг зорилгын төлөө дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүмүүсийг холбож, полиогүй дэлхийн төлөөх бидний дуу хоолой, оролцоог нэгтгэж буй үйлс юм.

МУИС-РОТАРАКТ клубын гишүүд бид нэг өдрийг хамтдаа алхан өнгөрүүлж, инээд хөөр, дурсамжаар дүүрэн мөчүүдийг хуваалцангаа сайн үйлсийн аяны нэгэн хэсэг боллоо. ✨

Бидний хийсэн нэг алхам жижиг мэт боловч, олон хүний алхам нийлснээр илүү том өөрчлөлтийн эхлэл болж чадна. Нэг зорилгын төлөө хамтдаа алхаж, нэг дэлхийн төлөө хамтдаа нэгдье.🤗

16/09/2026

Ийнхүү манай клубийн шинэ элсэлтийн эхний шат өндөрлөлөө🤗 1-р шатандаа тэнцсэн оюутан та бүхэн лүүгээ холбогдож, ярилцлага авах газар болон шаардлагатай бусад мэдээллийг илгээсэн тул тун удахгүй ярилцлагын шатнаа уулзацгаая✨️🫡

Та арай бусдад тусалж, хамт олонтойгоо мартагдашгүй дурсамж бүтээмээр байгаа юм биш биз?🤗Тэгвэл МУИС-РОТАРАКТ клуб маань...
07/09/2026

Та арай бусдад тусалж, хамт олонтойгоо мартагдашгүй дурсамж бүтээмээр байгаа юм биш биз?🤗Тэгвэл МУИС-РОТАРАКТ клуб маань танд яг тохирно😉
🔻 Ротаракт нь Олон улсад НҮБ-ын дараа ордог сайн дурын байгууллага юм. МУИС Ротаракт клуб нь их сургуульд түшиглэсэн хамгийн анхны Ротаракт клуб бөгөөд анх 2005 оны 10 сарын 25нд Улаанбаатар Ротари клубын дэмжлэгтэйгээр байгуулагдсан билээ.

Бидэнтэй нэгдсэнээр⬇️
✨️Шинэ найз нөхөд, дотно хүрээлэлтэй болно
✨️Гадаадад тэтгэлгээр суралцахад маш том давуу тал болно
✨️Бусадтай багаар хамтран ажиллаж, удирдан чиглүүлэх гэх мэтчилэн soft skill-үүдийг өөртөө эзэмшинэ.
✨️Үеийн залуучуудаасаа суралцан, хамтдаа хөгжих боломжтой.
✨️Нийгэмд тустай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Шинэ гишүүдийн элсэлт маань 2 үе шаттайгаар явагдах бөгөөд эхний шатанд тэнцсэн та бүхэнд ярилцлагын хугацааг тухайн үед нь мэдэгдэх болно. Таныг халуун дулаан уур амьсгал хүлээж байна✨❤️
📌Доорх линк-ээр бүртгүүлнэ үү
https://forms.gle/QzcP9vii8pqKAjKP9

Address

Ulaanbaatar
976

Telephone

+97686122208

Alerts

Be the first to know and let us send you an email when Rotaract Club of National University of Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Rotaract Club of National University of Mongolia:

Shortcuts

Share