06/11/2024
Ирэх 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн автомашины дугаар олголттой холбоотой хэрэгжүүлэх шийдвэрийн саналын тодруулгыг хүргэж байна. Үүнд:
✅️ Анх баталсан 730 мянган автомашины тоо өнөөдрийн байдлаар 782 мянга гарсан тул дахин “У” серитэй автомашины шинэ дугаар олгохгүй, мөн дахин шинэ сери задлахгүй.
✅️ АТҮТ-д шинэ автомашины дугаар олголт хийхгүй, зөвхөн орон нутгын дугаар олголт хийгдэнэ, нэр шилжүүлнэ.
✅️ 3 жил болон түүнээс дээш хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, татвар торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг автотээврийн хэрэгслийн улсын дугаар олгох журмын дагуу автомашины дугаарыг хураан авч, дугаарын шалгуур үзүүлэлт хангасан автотээврийн хэрэгсэлд шилжүүлэхээр системд байршуулна.
Дээрх журмыг хуульчлахаар Хууль зүйн яаманд хүлээлгэн өгсөн ба хяналт, саналынхаа түвшинд явагдаж байгаа ажээ.
✅️ Олон нийтэд дугаар олголтын журам хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн зориулсан дугаарын захиалга хүлээн авах систем ашиглалтад орж хэрэгжүүлнэ.
✅️ Систем нь дугаарын хүсэлтийг дараах шалгууруудаас алиныг сонгосноор нь хүсэлт гаргагчид тус бүр ноогдуулсан оноог өгөх ба өндөр оноотой хэрэглэгч дугаар авах эрх нь үүснэ. Үүнд
* Эхний машин/ 2 дахь машин /3 дахь машин
* Зүүн/Баруун жолооны хүрд
* 0-3, 4-6, 7-10 жилийн насжилт
* Цахилгаан/ ус төрөгч/ хийн/ хосолмол/бензин/ дизель
* Евро4/ Евро5 хөдөлгүүр
* Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгийн бичигтэй
* Өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх
* Зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх.
* Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх
Дээрх шалгууруудаар өмчлөгчид оноо өгч 100 оноог бүрдүүлсэн хэрэглэгчийн дугаарыг хүсэлтийг хүлээн авна. Тус хүсэлт нь 30 хоног /1 сар/ хүчинтэй байна. Дугаарын хүсэлтэд 100 оноог бүрдүүлсэн өмчлөгчийн хүсэлт илгээсэн цаг хугацааг нарийн хэмжиж дарааллаар нь олгоно. Жишээ: Хэрэглэгч Эхний машин+Зүүн жолооны хүрд+0-3 жилийн насжилт+
Цахилгаан/хосолмол+ Евро 5 гэсэн үзүүлэлттэй сонголтууд хийхэд өндөр оноог
цуглуулах болно. Үзүүлэлт буурах тусам ноогдож буй оноо буурна.
АТҮТ-ийн одоогийн 20 байршлыг цөөлж дараах 11 байршилд өгнө.
✅️ Мотоцикль, Механизм, Зүтгүүр, Чиргүүл, Цистерн, Тусгай зориулалтын автомашин, Автобус зэрэг тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно.
✅️ Суудлын болон Портер, Бонго автомашинуудад хамаарна.
✅️ Арилжааны банкнууд болон банк бусын байгууллагуудад энэхүү журамтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.
Гишүүн байгууллагуудад:
* Энэ сарын 11 сарын 8 хүртэл боломжоороо дугаар авах эрх нь нээлттэй байгаа. Түүнээс хойш боломжгүй.
* Цаашид шинэ сери задрахгүй тул албан ёсны дистрибьютер болон хэрэглэгчид дугаарын хүсэлтийг 30 хоногт шийдвэрлэх тул үйл ажиллагаандаа зохицуулалт хийх нь зүйтэй.
* Хэрэглэгч албан ёсны дистрибьютерээс автомашин худалдаж авахдаа өөрөө дугаартай ирэх, эсвэл дистрибьютерээс дугаараа худалдаж авах боломжтой.