Монголын Сүсэгтний Холбоо ТББ/ Mongoliin Susegtnii Kholboo NGO

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монголын Сүсэгтний Холбоо ТББ/ Mongoliin Susegtnii Kholboo NGO
Call Website Contact the organization

Монголын Сүсэгтний Холбоо ТББ/ Mongoliin Susegtnii Kholboo NGO Нийгмийн ёс суртахууныг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болно.
(1)

29/10/2026
“МЭГЖИД ЖАНРАЙСИГ БУРХАН ШҮТЭЭН” МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ,  ЭВ НЭГДЛИЙН БЭЛГЭДЭЛ ЮМ  Монголчууд тусгаар тогтнолоо сэ...
28/10/2026

“МЭГЖИД ЖАНРАЙСИГ БУРХАН ШҮТЭЭН” МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЛИЙН БЭЛГЭДЭЛ ЮМ

Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт Богд хаант Монгол улсыг дэлхий нийтэд зарлан тунхагласан түүхэн үйл явдал 1911 оны 12 дугаар сарын 29-нд тохиосон бөгөөд энэхүү түүхэн өдөр бол өнөөдрийн бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол улсын эхлэл бөгөөд 1990 оны ардчилсан хувьсгалын суурийг тавьсан билээ.

Тухайн үед буюу 1911 онд, мөн 1990 оны ардчилсан хувьсгалын дараахан бүх монголчууд нэгдэн энэрэл нигүүлсэнгүйн мөн чанарт Мэгжид Жанрайсиг (Мэлмийгээр болгоогч) бурханыг хоёронтаа бүтээн залсан нь зүгээр нэг тохиолдол биш бөгөөд төрийн мэлмийг тунгалаг байхын тухайтад бэлгэдэн бүтээсэн гэдгийг эрдэмтэн судлаачид онцолдог юм.

Богд Жэвзүндамба хутагт 1911 оны хавар Түшээт хан аймгийн жанжин Ханддоржийн хүрээний Хамба номун хан, Эрдэнэ Шанзов нарт өөрийн хараа муудсаныг дуулгажээ. Чин ван Ханддорж ямар авралаар түргэн эдгэрэх тухай асуухад Богд гэгээнтэн Мэгжид Жанрайсиг бурханыг наян тохой хэмжээтэй бүтээвээс нэн сайн хэмээн айлджээ. Энэ нь гэгээнтний мэлмийн асуудал гэхээсээ илүүтэй ёгт утгандаа шинээр тусгаар тогтнолоо зарлан тунхаглах Монгол төрийн мэлмий тунгалаг, өлмий бат оршин, ард иргэд нь зовлон зүдгүүр үгүй урт удаан амар амгалан байхын тухайд зарлигласан юм.

Тухайн үед Мэгжид Жанрайсиг шүтээнийг дуганы хамт бүтээхэд монголчууд бүгд нийтээрээ хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөн оролцож байсан гэдэг. Барилгын ажилд шаардлагатай усыг гэхэд л Туул голоос Гандангийн дэнж хүртэл цувран зогсож тасралтгүй зөөж байсан түүхтэй.

Гэвч Монгол улсад 1930-аад онд Коментерний заавраар үйлдсэн их хядлагын үеэр олон сүм хийд, түүх дурсгалын газар, бурхан шүтээн ном судрыг устган хоосолж тонон дээрэмдэхэд Мэгжид Жанрайсиг шүтээн өртөн нэг л өглөө сураггүй алга болсон гэдэг.

Ардчилсан хувьсгалын дараахан 1991 онд Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат лам хувраг сүсэгтэн олны хүсэлтийг хүлээн авч зарлиг гарган, одоогийн Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээн залах ажлыг эхлүүлсэн бөгөөд шүтээнийг Гандантэгчэнлин хийдэд дахин бүтээн анхны байдлаар нь сэргээн залахад Монгол улсын хоёр сая гаруй иргэн, айл өрх хандив өргөж нэгдсэн ажээ.

Ийнхүү Монгол түмэн 20 дугаар зуунд хоёр удаа эвлэлдэн нэгдэж, төр түмний Их шүтээн Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээн залсан түүхтэй юм.

БУЯНЫ САДАН БАГШИЙГ ШҮТЭХ ЁС:Багшаар дамжин шавьд бурхан бүгдийн лагшин зарлиг таалал гурвын адистэд ирэх ба багш бээр ю...
23/10/2026

БУЯНЫ САДАН БАГШИЙГ ШҮТЭХ ЁС:

Багшаар дамжин шавьд бурхан бүгдийн лагшин зарлиг таалал гурвын адистэд ирэх ба багш бээр юуг үйлдвээс зовлонгийн шалтгаан нүгэл болох хийгээд юуг үйлдвээс амар амгаланг авчрах буянт үйл болохыг хуурмаггүй ёсчлон ялган заана. Эрдэм бүгдийн суурь нь багшийг шүтэх болой!

Буяны садан багшийг шүтсэнээр:

✅️(1) Бурханы хутагт ойртох

✅️ (2) Бурхад баясах

✅️(3) Буяны садан багшаар үл хоосрох

✅️ (4) Муу заяанд үл унах

✅️(5) Муу үйл болон нисваанисаар чадагдахад бэрхтэй болох

✅️(6) Бодьсадвын явдал лугаа үл харшлах (буяны садан багш, шавиа бодьсадвын явдлаар явахад нь харшлах шалтгааныг хэлж, засаж өгөх, шавь өөрөө бодьсадвын явдлаар явахад харшлах шалтгааныг тэвчих үүднээс)

✅️(7) Эрдмийн чуулган нь улам дээш дээш арвижих

✅️ (8,) Ахуй үес хийгээд эцэс хойтын бүх хэрэг тус тус бүтэх зэрэг ач тустай.

ӨДӨР ТУТАМДАА ХИЙХЭД АМАР ХЯЛБАР ХИРНЭЭ БУЯНЫГ МАШИД ИХЭЭР ХУРААЖ АРВИТГАЖ ДЭЛГЭРҮҮЛЭХ "БАГШ БУЯНЫ САДАНГ ШҮТЭХ ЁС" БЯСАЛГАЛТ ХӨТӨЛБӨР-ийн ТАЙЛБАР СУРГАЛТ
📖📖📖☸️☸️☸️🙏🙏🙏🌷🌷🌷

📍Хаана болох:

МБШTөв Гандантэгчэнлин хийдийн Дүлтимзансрүн Идгаачойнзинлин дацан -гийн 3 давхарт

📍Хэзээ: 2026.10.26-11.01

📍Даваа-Баасан гарагуудад

⏰️өглөө 07.30-08:45

Бямба гаригт:

⏰️ 08.00-09.15

Хандив: Өөрийн сүсгээр

Сургалтын хэлбэр:

Танхим ба онлайн хосолсон

☎️94071300

Та доорхи гүүгл формын асуултуудыг бөглөж бүртгэлээ баталгаажуулна уу.

https://share.google/01vt2cmO3R6hFWhui

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

Хамаг амьтан амгалантай байх болтугай!

№3. НҮГЭЛ ХИЛЭНЦИЙГ ХЭРХЭН НАМАНЧЛАХ ВЭ? (Ачит багшийн Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд олон нийтэд зориулж айлдсан...
21/10/2026

№3. НҮГЭЛ ХИЛЭНЦИЙГ ХЭРХЭН НАМАНЧЛАХ ВЭ? (Ачит багшийн Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд олон нийтэд зориулж айлдсан айлдвар)

Амьдралын ойрын жишээнээс авч үзэхэд хүн хүний үйлдсэн үйл адилгүй л байх. Би нэг жишээг онцолж ярьдаг. Эцэг эх, хань ижил тэргүүтэй гэр бүлийнхнээ хүндэтгэхгүй, хэрэлдэж муудаад гэрээсээ гарч явах хүний сэтгэлд сайхан санагдахгүй. Сэтгэл нь ийнхүү тавтгүйтэх зовлон юунаас гарч байна вэ? Өөрийн үйлдсэн нүгэл хилэнцийн үйлээс гарч байна. Гэрийнхнийгээ үл тоосон, хэрэлдэж муудсан, муу үг хэлсэн тэргүүтэй муу сэдлээр хураасан үйлийн эрхээр түүний сэтгэл тавгүйтдэг. Сэтгэл тавгүйтсэн асуудлыг хэн нэгэнтэй холбож, хэрэлдэж маргалдсан мөчийг ярьж явбал тэр үед тэр хүн нүгэл хурааж буй юм. Энэ үед өөрийн муу сэтгэлийн эрхээр нүгэл хурааж, дэргэдэх бусдыг нүгэл хураалгаж, дээр нь аль нэг талд нь орж талцах нь бусдын нүгэл үйлдэхэд даган баясаж буй болно.

Нүгэл хилэнц үйлдсэн бол үүндээ наманчлах нь чухал юм. Та бүхэн наманчлах нь чухал гэдгийг мэдээд өглөө сэрмэгц өнөөдөр хэрхэн нүгэл хилэнц хураахгүй, буяны зүгт өөр хийгээд өрөөл бусдад, эдүгээ хийгээд ирээдүйд тустай өнгөрүүлэх юм шүү гэж боддог байх хэрэгтэй. Өдөр нь би тэр дагуу хэрэгжүүлж хийж байна уу гэж дүгнэж цэгнэдэг, орой нь энэ өдөр би ямар алдаатай зүйл хийсэн гэдгээ дүгнэж, алдаатай үйлдсэн бүгдэдээ чин сэтгэлээсээ гэмшин наманчлах хэрэгтэй.

Хэрхэн наманчлах вэ?

Наманчлахад дөрвөн хүчийг бүрдүүлдэг. Алдаа гэм эхэлж бурхан чухаг дээд гурав эсвэл өөрөөс бусад бодгальд шүтэж гардаг. Тэгвэл бурханд чин сэтгэлээсээ хүндлэлийг үзүүлэн сүсэглэн залбирч, өөрөөс бусад хамаг амьтныг өвчин зовлон, барцад саад бүгдээс ангид байж, муу үйлээс хагацуулж өгье гэсэн энэрэх сэтгэл төрүүлэх нь дөрвөн хүчийн нэг дэх нь бүрдэнэ. Товчилбол: Чухаг дээдэд сүсэглэх, бусад хамаг амьтныг энэрэх, зовлон муу бүгдээс нь хагацуулъя гэсэн энэ хоёр бодлыг өмнө нь бодвол алдаа наманчлахын дөрвөн хүчээс Шүтээний хүч бүрдэх эхнийх нь бүрдэнэ.

Хоёрт, хүн мэдээ орсон цагаасаа өдийг хүртэл гэм алдаа гаргасандаа гэмшиж явдаг, буруу үйлдэж явснаа санадаг, санахгүй байлаа ч буруу үйлдсэн бүгдэд эрт цагаас өнөөг хүртэл би яах гэж хийв дээ гэж үнэн сэтгэлээсээ гэмших сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Гэмших сэтгэлийг төрүүлэх талаар номд айлдсан нэг жишээ байдаг. Хоёр хүн шингэн зүйлийг хувааж уутал, тэр нь хор байж таардаг. Нэг нь бие муутайн эрхээр хор уугаад амьсгал хураасан. Энэ агшинд нөгөө хүн хор уусан тул үхэх нь гарцаагүй гэдгээ мэдсэн. Үхлээ хүлээх хүн тэр шингэн зүйлийг яах гэж уув даа гэж гэмшихтэй адил үйлдсэн гэм алдаа бүгдэд хор уусан мэт гэмших хэрэгтэйг айлдсан байна.

Гэм үйлдсэнийг яагаад хор уусантай адилтгаж байна вэ гэвэл: Бидний бодлоготой бодлогүй, санаатай санаандгүй бодсон муу бодол, түүний эрхэнд үйлдсэн үйлдэл насан туршдаа амсаж зовох өвчин тохиож мэднэ. Нэг тийм үйлдлийн эрхээр хүн насан туршдаа хөдөлмөрийн чадваргүй болох, бэртэж гэмтэж мэднэ. Байнгын хэвтэрт асаргаанд сувилуулах шаардлагатай ч болж мэднэ. Иймд гарын алга эргүүлэхтэй адил асуудал, зовлон хурдан тохиож мэдэх тул өөрийн үйлдсэн муу үйл хэрэв боловсорвол энэ насанд насаараа амсах зовлон авчирч мэдэх нь байна гэж чин сэтгэлээсээ бодвол хор биед ороод уусандаа гэмшиж буй хүнтэй адил бодно. Би муу үйлийг яах гэж үйлдэв дээ гэж тэр даруйдаа гэмшин наманчилж чадаагүй байлаа гэхэд хэд хоногийн дараа ч болтугай гэмшиж боддог болох хэрэгтэй. Алдаа муу гэмээс үр дагаварт нь зовлон гардгийг та бүхэн ийнхүү сайтар бодох хэрэгтэй.

Номд айлдсан бас нэгэн жишээг хэлье. Урьд том суварга бүтээх үест хөлсний ажилтан нэг хүн ийм том суварга бүтээнэ гэж юу байхав дээ гэж муу амлажээ. Том суварга бүтэх үед тэр хүн хэлсэн үгэндээ оройтож гэмшсэн хэдий ч, муу зүйл бодсоны үр дагаварт дараа нь их муухай царайтай хүн болж төрсөн гэдэг. Нэг удаа нэг муу үг хэлсний үрээр хүн энэ насандаа муухай царайтай болж төрөх байна. Нэг алдаатай зүйл үйлдэхэд түүнээс тэр байтугай үр дагавар гарч мэдэх нь, өөрт тохиовол яана аа гэж бодож, гэмших хэрэгтэй.

Гуравт, хойшид муу үйл үйлдэхгүй гэж үнэн сэтгэлээр бодох хэрэгтэй. Харин хэн нэгэн өөрийн дургүйг хүргэвэл хариу барина гэсэн хандлагатай бол тэр үйл нь сайн наманчлагддаггүй. Наманчлагдахгүй бол тэр үйлийн үр дагаварт зовлон гарах тул хойшид би дахин үйлдэхгүй гэж боомтолно.

Дөрөвт, муу үйлийг дахин үйлдэхгүй гэж өдөрт гурван удаа мөргөх, дөрвөн итгэлээ унших, хүн болгон нийтлэг чадахаар нь эрих эргүүлж, УМ МАНИ БАДМЭ ХУМ маанийг унших зэрэг үйлдлийг өөрөө хийвэл бас нэг хүч болдог. Эдгээр дөрвөн хүчийн үүднээс нүгэл хилэнцийг наманчилдаг.

Наманчлахдаа өөрөө үйлдсэн, бусдаар үйлдүүлсэн, бусдын үйлдсэнд даган баяссан бүгдээ наманчлаарай гэж энэ номд айлдаж байна.

Ачит багшийн айлдвараас....2026.10.03

18/10/2026

Дарь-Эхийн магтаал хурж байна. 🙏🙏🙏
Даган баясах данс:
Хаан банк
970005005926147979
2026.10.18

ДАРЬ-ЭХИЙН МАГТААЛ ХУРНА🙏🙏🙏🙏🙏🙏🙏XVII жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн Намрын адаг сарын шинийн 8-ны бэлгэт сай...
17/10/2026

ДАРЬ-ЭХИЙН МАГТААЛ ХУРНА
🙏🙏🙏🙏🙏🙏🙏
XVII жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн Намрын адаг сарын шинийн 8-ны бэлгэт сайн өдөр Монголын сүсэгтний холбооноос уламжлал ёсоор “Дарь-Эхийн магтаал" хурж хонох дээдийн номын зан үйл, хурлыг зохион байгуулах тул сүсэгтэн олон та бүхэн өргөнөөр оролцож, нийтээр буянаа хураана уу.
Та биед чөлөөтэй хөнгөн дулаан хувцас, цайны аяга, эрхитэй ирнэ үү.

⏳ ХЭЗЭЭ: 2026.10.18-ны Ням гарагийн 20:00 цагт

🌎 ХААНА: Улаан сахиусны өргөөнд болно

☎️ 88067718

Даган баясах данс: iban 97000500 5926147979 Хаан банк
Монголын сүсэгтний холбоо

НОГООН ДАРЬ-ЭХ БУРХАНЫГ ШҮТСЭНИЙ ТУС ЭРДЭМ
🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀
🙏 Аливаа ажил үйлс сэтгэчлэн бүтэх
🙏 Хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлолд үл автах
🙏 Цаг бусын өвчин, үхэл тэргүүтнээс хамгаалагдах
🙏 Үгээгүй ядуу хоосон арилж, буян арвидах
🙏 Энэрэн нигүүлсэх хийгээд бусдыг асрах сэтгэлийг төрүүлэхэд туслах
🙏 Гал, ус, тахал өвчин, араатан, хулгай дээрмийн аюул тэргүүтэй 8 их аюулаас аврагдах хэмээсэн байдаг.
🙏Хөвүүн хүсээч нь хөвүүнийг олж
Эд баялагийг эгээрсэн нь эдийг ямагт олоод
Эдлэхийг хүссэн бүхнээ олох болъюу
Элдэв тотгор бүхнийг тус тусад нь даран үгүй болгоно гэж сударт айлдсан байдаг

№2. ӨӨРИЙН УРЬДЫН МУУ ДАДЛААС БОЛЖ БУРУУ ҮЙЛДСЭН БОЛ ТЭДГЭЭРТ ГЭМШИН НАМАНЧЛАХ, ЗАСАН ЗАЛРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ АРГАД АЙЛД...
16/10/2026

№2. ӨӨРИЙН УРЬДЫН МУУ ДАДЛААС БОЛЖ БУРУУ ҮЙЛДСЭН БОЛ ТЭДГЭЭРТ ГЭМШИН НАМАНЧЛАХ, ЗАСАН ЗАЛРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ АРГАД АЙЛДСАН СУДАР БОЛ ДҮНШИГ ХЭМЭЭХ НОМ ЮМ (№1 постын үргэлжлэл)

Хүн болгон сахил санваар авах албагүй хэдий ч, хүн болгон муу сэтгэлтэйгээ тэмцэх хэрэгтэй. Муу сэтгэлтэй тэмцэхэд наманчлагаа гэдэг асар их чухал юм. Учир нь хүн бурууг буруу гэж мэдэх, буруу гэдгийг мэдээд бурууг үйлдэхгүй гэж бодох, цаашид дахин бурууг үйлдэхгүй гэж бодох, урьд нь яах гэж үйлдэв дээ гэж гэмшин, дахин үйлдэхгүй гэсэн бодол сэтэхүй ирэхгүй бол буруугаас ангижрах боломж өөрт хомс болно.

Бурхан багш сайн сайхан амьдрах, зовлон муу зүйлээс ангид байхын тулд хүн бие, хэл сэтгэлээ арван цагаан буяны зам мөрд хичээвэл сайхан амьдарна хэмээн айлдсан юм.

Сайхан амьдарна гэдэг хүн аз жаргалтай, амар амгалантай байхыг хэлнэ. Аз жаргал, амар амгалан гэдэг хүний биед оршдог. Аз жаргал, амар амгалан гэдэг эд хөрөнгө, сайхан хувцас, унаа байшин, эд материал зэрэг гадна талын зүйлд оршдоггүй юм. Эдгээр нь аз жаргал, амар амгаланг бий болгох хэрэглээ төдий зүйл юм. Аз жаргал, амар амгаланг бий болгоход зөв зохистой хэрэглээ бүрдвэл тэдгээртэй байсны хэрэг нь бүтнэ. Харин тэдгээрийг илүү зовох талд аваад ирвэл бидэнд сөрөг үр дагавар гарах, дараатай зүйл мэт болно. Нэг машин авлаа, бүр дараатай юм боллоо гэх хүн байдаг. Машин гэдэг хүнийг ая тухыг хангах, хурдан шуурхай, аюулгүй очих газар нь хүргэх зэрэг хэрэглээ юм. Харин өөрийн оюун санаа, бодолд гаргаж буй шийдвэр буруу бол тэр нь асуудал дагуулдаг.

Сайхан амьдаръя гэвэл арван цагаан буяны зам мөрд бие, хэл сэтгэлээ чиглүүл. Зовлон, үл ойлголцол, гомдол, харуусал бүгдээс хол байя гэвэл бие, хэл, сэтгэлээ арван хар нүглээс ангид байхыг хичээх хэрэгтэйг Бурхан багш айлдаж байна. Ингэж хичээхэд муу зүйлээс хол, сайн зүйлд ойр байх дадал өөрт хэрэгтэй. Энэ дадлыг эзэмшихэд арга хэрэгтэй, мөн хугацаа орно. Нэг арга нь: (1) Өөрөө урьд муу үйлдсэндээ гэмшин, хойшид үйлдэхгүй гэж амлалт авч хичээвэл муу зүйлээс ангид байж чадна. Мөн (2) бурууг үйлдэхгүй бол өөрт зовлон ирэхгүй. Харин урьдын муу дадлаас болж буруу үйлдсэн бол тэдгээрт гэмшин наманчлах, засан залруулах хэрэгтэй. Энэ аргад айлдсан нэг судар нь Дүншиг хэмээх ном юм.

Дүншиг хэмээх номын эхэнд багш, чухаг дээд гуравт аврал одуулж, наманчлагааны гол орон, наманчлахад гол адистидладаг 35 бурханд мөргөж байна. Дараа нь тэргүүлшгүйгээс хэзээ орчлонг гэтлэх хүртэл (i) Өөрөө хилэнцэт үйл үйлдсэн, одоо үйлдэж буй, ирээдүйд үйлдэх, (ii) Өөрөө үйлдээд зогсохгүй бусдыг хилэнцэт үйл үйлдэхэд оруулсан, (iii) Бусдыг хилэнцэт үйл үйлдэхэд даган баяссан гэм бүгдэдээ гэмшин наманчилж, хойшид үйлдэхгүй хэмээн наманчлах тухай айлдаж байна.

Мөн суварганы гор эд зүйлсийг булаах, хуврагийн эд зүйлсийг булаах, суварга хийгээд хуврагийн гор эд зүйлсийг зохисгүй хэрэглэх, арван зүгийн хувраг нугуудын хувцас, эд зүйлсийг булаах, сүм хийдийн бурхан шүтээнийг хулгайлах; Бусдыг эдгээр үйлдэлд оруулсан; Бусдын эдгээр үйлдэлд даган баяссан бүгдэд наманчилж байна. Цаашлаад Өөрөө алъя гэсэн сэтгэлээр эцэг, эх, дайснаа дарсан архадыг хөнөөх, хөнөөе гэсэн сэтгэлээр бурханы лагшингаас цус гаргах, хуврагууд хооронд талцуулсан зэрэг завсаргүй тамд төрдөг таван нүгэл үйлдсэн; Бусдаар үйлдүүлсэн; Бусдын үйлдсэнд даган баяссан юу бий тэдгээр бүгдэд наманчилж байна. Дараа нь өөрөө 10 хар нүглийг бүрэн гүйцэд, хүчтэй үйлдсэн; Бусдаар үйлдүүлсэн; Бусдын үйлдсэнд даган баяссан алдаа гэмээ наманчилж байна.

Мөн бурхан та бүгдийн өмнө, бурхан та бүгдийг гэрчид барин өөрөө хураасан муу үйл, түүний эрхээр дараа төрөлд там тэргүүтэй муу заяанд, хязгаар газар, эрхтэн дутуу болж төрөх тэргүүтэй муу үр дагавар гарч мэдэх муу үйл бүгдэд чин сэтгэлээсээ наманчлан, хуурмаггүй та бүгд өөрийг шүүж өгнө үү, би нууцалж далдлахгүйгээр наманчилъя, урьд үйлдсэндээ гэмшиж байна, хойшид би үүнийг хийхгүй, үргэлжлэлийг нь зогсоох юм шүү гэж бодоорой гэж айлдаж байна.

Ачит багшийн айлдвараас....2026.10.03

15/10/2026

Замбуу тивд нэгэн хувилгаан номын хүрдээ эргүүлэх цаг дор түүнтэй адил үй түмэн тоолшгүй олон сая, тэрбум ертөнцөд нэгэн зэрэг хувилгааны лагшин нь аяндаа хоосон чанарын агаараас шүтэн барилдлагын эрхээр, энэрэн нигүүлсэх сэтгэлээр хувилан гарч ирж амьтдын тусыг бүтээж хоосон чанарыг заадаг талаар Аватамсака Махапулия буюу машид дэлгэрэнгүй, өргөн далайцтай хэмээх утга бүхий энэхүү сударт гардаг байэа.

Гавш лхаарамба Ц.Бат-Итгэл ламтаны лүнгийн эхний өдөр айлдсанг хүргэж байна.

https://www.facebook.com/share/v/14rkgvn18op/?mibextid=wwXIfr

ДАРЬ-ЭХИЙН МАГТААЛ ХУРЖ ХОНОНО🙏🙏🙏🙏🙏🙏🙏XVII жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн Намрын адаг сарын шинийн 8-ны бэлг...
13/10/2026

ДАРЬ-ЭХИЙН МАГТААЛ ХУРЖ ХОНОНО
🙏🙏🙏🙏🙏🙏🙏
XVII жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн Намрын адаг сарын шинийн 8-ны бэлгэт сайн өдөр Монголын сүсэгтний холбооноос уламжлал ёсоор “Дарь-Эхийн магтаал" хурж хонох дээдийн номын зан үйл, хурлыг зохион байгуулах тул сүсэгтэн олон та бүхэн өргөнөөр оролцож, нийтээр буянаа хураана уу.
Та биед чөлөөтэй хөнгөн дулаан хувцас, цайны аяга, эрхитэй ирнэ үү.

⏳ ХЭЗЭЭ: 2026.10.18-ны Ням гарагийн 20:00 цагт

🌎 ХААНА: Улаан сахиусны өргөөнд болно

☎️ 88067718

Даган баясах данс: iban 97000500 5926147979 Хаан банк
Монголын сүсэгтний холбоо

НОГООН ДАРЬ-ЭХ БУРХАНЫГ ШҮТСЭНИЙ ТУС ЭРДЭМ
🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀🍀
🙏 Аливаа ажил үйлс сэтгэчлэн бүтэх
🙏 Хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлолд үл автах
🙏 Цаг бусын өвчин, үхэл тэргүүтнээс хамгаалагдах
🙏 Үгээгүй ядуу хоосон арилж, буян арвидах
🙏 Энэрэн нигүүлсэх хийгээд бусдыг асрах сэтгэлийг төрүүлэхэд туслах
🙏 Гал, ус, тахал өвчин, араатан, хулгай дээрмийн аюул тэргүүтэй 8 их аюулаас аврагдах хэмээсэн байдаг.
🙏Хөвүүн хүсээч нь хөвүүнийг олж
Эд баялагийг эгээрсэн нь эдийг ямагт олоод
Эдлэхийг хүссэн бүхнээ олох болъюу
Элдэв тотгор бүхнийг тус тусад нь даран үгүй болгоно гэж сударт айлдсан байдаг

Address

БГД, 16-р хороо, Занабазарын гудамж, Гандантэгчэнлин хийд, Батцагаан цогчэн дуган, Сүсэгтний холбооны өрөө
Ulaanbaatar

Telephone

+97611360072

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Сүсэгтний Холбоо ТББ/ Mongoliin Susegtnii Kholboo NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Сүсэгтний Холбоо ТББ/ Mongoliin Susegtnii Kholboo NGO:

Shortcuts

Share