11/06/2026
“Улаанбаатар Травэл Экспо- 2026” аялал жуулчлалын үзэсгэлэн 2026 оны 05 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Сүхбаатарын талбай дахь Цагаан асарт амжилттай зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнг хамтран зохион байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department болон оролцогч байгууллага, аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье.
Энэ удаагийн үзэсгэлэнд дотоод болон гадаадын аялал зохион байгуулагч мэргэжлийн байгууллагууд, зочид буудал, жуулчны бааз, агаарын тээвэр, банк санхүү, харилцаа холбоо, даатгал, аяллын тоноглосон машин, тоног хэрэгсэл, дотоодын болон олон улсын аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчид, байгальд ээлтэй технологид суурилсан цэвэршүүлэгч болон сэргээгдэх эрчим хүчний шийдэл нийлүүлэгч байгууллагууд мөн 21 аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос танилцууллаа.
Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдыг судалгаатай, төлөвлөгөөтэй аялахад дэмжлэг үзүүлэх үйлсэд бид бүгдийн тууштай хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.
Хүндэтгэсэн,
"Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо" НҮТББ