Монголын Адууны Бүртгэлийн Төв

Монголын Адууны Бүртгэлийн Төв Адуугаа бүртгэлжүүлье.

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилдээ хүлэг нь хурдан, уралдаанч хүүхэд нь сэргэлэн цовоо, эзэн уяач нь хий...
17/02/2026

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилдээ хүлэг нь хурдан, уралдаанч хүүхэд нь сэргэлэн цовоо, эзэн уяач нь хийморьтой байж, гурван од нийлсэн түрүү, айраг хүртсэн сайхан жил байг ээ.

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооны зүгээс 2022 онд батлуулсан монгол адуу уралдах хууль тогтоомжоо улс орон даяар хэрэгжүүлсэн, монгол адууг монгол хүүхэд унаж уралддаг Дэлхийд ганцхан соёлын өвөө хамгаалсан, өвлүүлсэн, Монгол Магнайгаа Улсын бүс болгосон сайхан жил болох болтугай.

Нийт уяач, үндэсний хурдан морины уралдаан сонирхогч эрхэм та бүхэн сайхан битүүлээд, сайхан шинэлээрэй.

Хүндэтгэсэн: Монголын Үндэсний Спортын Хороо болон Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Төв аймгийн алдарт уяач, өмгөөлөгч М.Ариунболд

Москва хот, Ялалтад тэмүүлсэн морьд хөшөө 2026.02.11.

Монгол төрийн сүлдэнд заларсан
Монгол адуу
Морин эрдэнийн магнайг мялаасан
Монгол Магнай
Монгол уяачын мөнхийн бахархал
Монгол морь
Молор эрдэнийн тэргүүнд мөнхрөх
Монгол Магнай

Шүлгийг Төв аймгийн алдарт уяач А.Жавзанчойжий

🇲🇳 УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР 🇲🇳Анхдугаар Үндсэн хуулиа баталж, дэлхий дахинд Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглас...
26/11/2025

🇲🇳 УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР 🇲🇳
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, дэлхий дахинд Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласан бахархалт үйл явдлын 1️⃣0️⃣1️⃣ жилийн ой тохиож байна.
Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв. -Х.Чойбалсан

31/07/2025

Чип Олон Улсын ICAR сертификаттай.

31/07/2025

Монгол адуунд нэг удаа бүртгэлийн чип суулгана. Наадам бүрт давтан суулгахгүй.

31/07/2025

Монгол адууны мэдээллийн сан

31/07/2025
Малын генетик нөөцийн тухай хуулийн дагуу мал бүртгэх зохицуулалт 2017 онд батлагдсан, мал бүртгэх журам 2018 онд батлаг...
20/07/2025

Малын генетик нөөцийн тухай хуулийн дагуу мал бүртгэх зохицуулалт 2017 онд батлагдсан, мал бүртгэх журам 2018 онд батлагдаад адуунд чип суулгаж бүртгүүлэхээр журамлаад одоо 3 шинэчлэгдээд бна, 2022 онд Баяр наадмын хуулиар уралдах морьдыг бүртгэлжүүлэх зохицуулалтыг Үндэсний холбоо санаачилж батлуулаад хуульчилсан, бүртгэлжүүлэлтийг Холбоодоор дамжуулж хийхээр зохицуулсны дагуу Үндэсний холбоо 2022 оноос хойш Монгол адууг бүртгэлжүүлж бна, алдааг засаж бна.

06/05/2025

Зүүн бүсийн Тэргүүн Хурд-2025 уралдах монгол адууг 2025.05.08-нд Баруун-Уртад, 09, 10-нд Дарьганга суман дээр чип суулгаж бүртгэлжүүлнэ.

Тэргүүн Хурд-2025 хуваарь
28/04/2025

Тэргүүн Хурд-2025 хуваарь

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооны зүгээс жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг ТЭРГҮҮН ХУР...
21/04/2025

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооны зүгээс жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг ТЭРГҮҮН ХУРД үндэсний хурдан морины уралдаанаа 2025 оноос улсын хэмжээнд бүсчилж зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Бүгд аймгийн захирамжтай, аймгийн цолны болзолд орох үндэсний хурдан морины уралдаанууд юм.
1. Баруун бүсийн ТЭРГҮҮН ХУРД-2025 Увс аймагт 2025.05.02-нд /Их нас, соёолон, хязаалан/
2. Төвийн Бүсийн ТЭРГҮҮН ХУРД-2025 Төв аймаг, Баянцагаан суманд 2025.05.07-нд /Их нас, соёолон, хязаалан/
3. Зүүн бүсийн ТЭРГҮҮН ХУРД-2025 Сүхбаатар аймаг, Дарьганга суманд 2025.05.11-нд /Их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага/
4. Хангайн бүсийн ТЭРГҮҮН ХУРД-2025 Өвөрхангай аймаг Морин шүтээн цогцолборт 2025.05.15-нд /Их нас, соёолон, хязаалан/ насны ангиллаар зохион байгуулна.
БҮРТГЭЛЖҮҮЛЭЛТ: МОНГОЛЫН АДУУНЫ БҮРТГЭЛИЙН ТӨВ
ADUU APP-аар хийнэ.
Татах линк:
https://apps.apple.com/mn/app/aduu-app/id6736912016
https://play.google.com/store/apps/details...

ЗАР: Сүхбаатар аймагт 5.1-нд зарлагдсан байсан Зүүн бүсийн Тэргүүн хурд-2025 үндэсний хурдан морины уралдаан 5.11-нд Дар...
06/04/2025

ЗАР: Сүхбаатар аймагт 5.1-нд зарлагдсан байсан Зүүн бүсийн Тэргүүн хурд-2025 үндэсний хурдан морины уралдаан 5.11-нд Дарьганга суманд зохион байгуулагдах болсоныг нийт уяачиддаа хүргэе.

Уралдах нас: Их нас, Соёолон, Хязаалан
Үүлдэр: Монгол адуу
Бүртгэл: www.mongoladuu.mn, Aduu APP
3 хоногийн өмнөөс уралдах морьдод чип суулгана, чипгүй морь уралдахгүй.
Тун удахгүй бүртгэлийн линк үүсгэнэ.

This is the homepage of the website

26/03/2025

[email protected]
Хаягаар бүртгүүлэх адууны мэдээллээ явуулаарөй

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Адууны Бүртгэлийн Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Монголын Адууны Бүртгэлийн Төв:

Share