Адаргын Залуус

Адаргын Залуус Улаанбаатар хот дахь
Баян-Адарга сумын залуучуудын холбоо

20/12/2025

Адарга Нутгийн Үдэш 2025 Манга

20/12/2025

Адарга Нутгийн Үдэш 2025 Азтангууд

"АДАРГА НУТГИЙН ҮДЭШ 2025" шинэ жилийн цэнгүүн дээр Баян-Адарга сумын оны шилдгийг шалгаруулж "ХҮСЛИЙН ЦОМ" гардуулах ту...
16/12/2025

"АДАРГА НУТГИЙН ҮДЭШ 2025" шинэ жилийн цэнгүүн дээр Баян-Адарга сумын оны шилдгийг шалгаруулж "ХҮСЛИЙН ЦОМ" гардуулах тул тус ондоо шилдэг амжилт гаргасан хүмүүсийг оны шилдэг номинацид нэрээ дэвшүүлнэ үү хэмээн урьж байна.
Нэр дэвшигчид өөрсдийн гаргасан амжилтыг товч намтарын хамт ирүүлнэ үү.
Хүлээн авах хугацаа: 2025.12.1818:00 цаг хүртэл

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл
Холбоо барих утас: 99165884

11/04/2025

Adarga cup 2025он тэмцээний тоглолтын хуваарь
Залуу үе эрэгтэй
44р төгсөлт -41р төгсөлт
46р төгсөлт-49р төгсөлт
40р төгсөлт-47р төгсөлт
Идэр үе
36р төгсөлт-37р төгсөлт 1р баг
35р төгсөлт 2р баг-35р төгсөлт 1р баг
Ахмад үе
31р төгсөлт-21р төгсөлт

44р төгсөлт-49р төгсөлт
46р төгсөлт-41р төгсөлт
40р төгсөлт-42р төгсөлт
36р төгсөлт-37р төгсөлт 2р баг
35р төгсөлт 2р баг-38р төгсөлт

Эхний тоглолт 08:00 цагт эхлэнэ. Багууд цагтаа бэлэн байгаарай

Алтан цомын тэмцээнд оролцох сонирхолтой залуусаа багаа бүрдүүлээд хамтдаа оролцоцгооё.
23/03/2025

Алтан цомын тэмцээнд оролцох сонирхолтой залуусаа багаа бүрдүүлээд хамтдаа оролцоцгооё.

Сайн байцгаана уу?Баян-Адарга сумын ЕБС-ийн үе үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулагддаг ADARGA CUP-2025 спортын наада...
14/03/2025

Сайн байцгаана уу?

Баян-Адарга сумын ЕБС-ийн үе үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулагддаг ADARGA CUP-2025 спортын наадам зохион байгуулагдах гэж байна!

Нийт төгсөгчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна,

Зохион байгуулагч: 35-р төгсөлтийн хамт олон

Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн шинэ жилдээ хүрэлцэн ирхийг урья
16/12/2024

Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн шинэ жилдээ хүрэлцэн ирхийг урья

Нямхүүгийн ГАНБАТ /Хөрөг найруулал/    Гэрийнхнээ сэрээчхэлгүй ор хөнжлөөс сэмээрхэн сугарч угаалтуурын өмнө хянамгай гэ...
08/10/2024

Нямхүүгийн ГАНБАТ /Хөрөг найруулал/

Гэрийнхнээ сэрээчхэлгүй ор хөнжлөөс сэмээрхэн сугарч угаалтуурын өмнө хянамгай гэгч нь зогсоно. Шүд угаах чимээ гэж хүн сэрээх эд биш ч яг энэ үеэр, эсвэл түүнийг түлээнийхээ төмөр авдраас мод сугалах дуунаар энэ гэрт шинэ өглөө ирдэг. Бүдүүн цагаан тамхи баруун завжиндаа чанга зуун, зүүн нүдээ тас аньж, зүүн гараараа мах хэрчинэ. “Сайхан сэтгэлтэй хүн хоол сайн хийдэг. Миний хоол ч улам сайхан амттай болоод байх юм. Алив сайхан сэтгэлийг минь 14 жил ашигласан эмэгтэй гуай цай дөхүүл” гээд эхнэр лүүгээ ёжтойхон инээнэ. Н.Ганбатын өглөө ингэж эхэлнэ.

Нэг настай нялх юм байж радиогоор хөгжим эгшиглэхийг анддаггүй, хэмнэлийг нь дагаад бяцхан хүний могжгор хөл шал товшдог, уйлж эцэг эхээ сандаргадаггүй, нэг их тайван амьтан. Хэнтий аймгийн Баян-Адарга суманд малчин аавынхаа гэрт хайранд умбаж, ээжийнхээ өвөрт эрхэлж өсөхдөө хорвоогийн амтыг бал бурмаар санаж, ая данг нь дан ийм уянгалаг зөөлөн байхаар төсөөлөн өсөв. Хатуу бэрхийг таньж мэдэлгүй дэндүү танхи явав. Аав нь бурхан болчихлоо энэ үгийг тэр 16 насандаа сонсон юм. Яагаад? Тэгээд ээж яах болж байна? Итгэхийг хүсээгүй, ерөөс итгэж болохгүй хачин юмыг ингэж л тэр хүлээж авсан. Ингээд энэ цагаас ээжийгээ их удаан хардаг, дэргэд нь байгаа мөртлөө, тэврүүлж, үнсүүлж эрхлээд л байх атлаа санаад байдаг болов.

Хөдөлгөөн, хямрал, эмх замбараагүйг гялбуулан шинэ агаад хүчтэй, эмзэг хийгээд ариун хүсэл мөрөөдлүүд галт шувууд адил нисэлдэж асан он жилүүд. Анагаахын сургуулиа төгсөв. 22 настай түүнд дуулиант хотын гудамжаар чагнуураа зүүн алхах сонголт байсан ч эцэс нь алсад суугаа ээждээ очихоос өөр хүсэл үгүй. Тэр энэ дөрвөн жилд бүтэн нойртой хоноогүй мэт, гэртээ ээжээрээ нуруугаа угаалгаад хэдэн өдөр сайхан унтмаар санагдана. Тэгээд л гэдрэг буцах багахан чөлөөгөөр биш, бүр харимаар байсан тул сумынхаа эрүүл мэндийн төвд эмчээр ажиллахаар болов.

Дараагийн мөрөөдөл нэгэн охиноос болсон. Энгийн, даруу зантай, шулуун үс, бариу жийнс жинхэнэ хотын гоо үзэсгэлэнд дурлачхав. Тэр охин эзнийг нь үл тоосон ч хүнлэг, энэрэнгүй занг нь таалжээ. “Түүнд таалагдсан, тэгээд л болчихсон. Миний зүрх ханачихсан”. Сайхан охинд хэл үггүй дурлачхаад сэтгэл нь эгшиглэж явсан үе. Томоогүй байж дээ.

Нэгэн өдөр ажил эхлээд удаагүй байтал тарианы өрөөнөөс хүүхдийн уйлах дуу сонсогдов. Хонгороо гэж хэлж чадахгүй ч нэлээд төслүүлээд Хонгоогоо тариулна гээд бувтнах юм. Нутгийн багачуудын дунд түүний солгой гар зөөлөн гэдгээрээ алдартай байлаа. Эрүүл мэндийн салбарт ажилласан 15 жил хөндий цээжинд орших бяцхан зүрхэнд хүн хүнээ гэх сэтгэл, залуу насны ааг омог, амьдралын гашуун үнэнтэй тулсан халуун сэтгэл, алдаа оноотой нь хамт дурсамж болон үлджээ. Аан, амьдрал гэдэг чинь энэ юм байна шүү дээ гэж бодохоор хүйтэн харц, хиртэй гараар хөндөмгүй хайран. Нямхүүгийн хүү түмний хүү болжээ.

Сайн байцгаана уу, Алтан Цом 2024 наадмын тов гарлаа5 сарын 4,5-нд зохион байгуулагдана. Насны ангилал 16-40🔥Төрөл1.Сагс...
16/04/2024

Сайн байцгаана уу,
Алтан Цом 2024 наадмын тов гарлаа
5 сарын 4,5-нд зохион байгуулагдана.
Насны ангилал 16-40
🔥Төрөл
1.Сагс
2.Гар бөмбөг
3.Теннис
4.Дартс
5.Бөх/цол хамаагүй оруулах/
6.Шатар
🔥Зарчим- Өөрийн харьяалалтай 1дээд лиг, гаднаас 1 хүн дээд лиг тамирчин байж болно.
🔥Тэмцээн дээр: Талбай дээр дээд лиг 1 тамирчин тоглоно.
🔥Регистр, хаяг шалгах
Эрхийн төлбөр 500000

Тэмцээнд оролцох сонирхолтой залуус маань холбогдоорой

ADARGA CUP 2024Зохион байгуулагч 36-р төгсөлт
09/04/2024

ADARGA CUP 2024
Зохион байгуулагч 36-р төгсөлт

ADARGA CUP 2024Тэмцээний шилдэгүүд
09/04/2024

ADARGA CUP 2024
Тэмцээний шилдэгүүд

Address

Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Адаргын Залуус posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Адаргын Залуус:

Share