10/06/2026
📌 Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болох Монгол Улсыг Америкийн олон нийтэд сурталчлан таниулах, Монголын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд АНУ-ын нэр хүндтэй Johns Hopkins University School of Advanced International Studies (SAIS)-ийн багш, оюутнуудыг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа.
✅ Уулзалтын үеэр Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ардчилал, хөгжлийн үйл явц, гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, тэр дундаа Монгол, Америкийн харилцаа, “гуравдагч хөрш”-ийн стратегийн түншлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хоёр орны харилцааны өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл өглөө.
✅ Мөн SAIS-ийн багш, оюутнуудын сонирхсон асуултад хариулж, Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн геополитикийн орчин, хоёр талын харилцаа болон Монгол Улсын хөгжлийн асуудлаар санал солилцож, өргөн хүрээнд ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэв.
✅ Энэхүү уулзалт нь Монгол Улсын талаар Америкийн академик, залуу мэргэжилтнүүдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, Монгол, Америкийн харилцааны талаарх академик болон олон нийтийн яриа хэлэлцүүлгийг өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг