МҮЭХ-ны Залуучуудын хороо

МҮЭХ-ны Залуучуудын хороо Залуучуудын хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль ёсны эрх ашгийг хамгаалах МҮЭХ-ны дэргэдэх байгууллага

"Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгая"- Уриан дор ITUC - Asia Pacific-тай хамтран 2 жилийн өмнө МҮЭХ-ны Залуучуудын хор...
06/12/2026

"Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгая"- Уриан дор ITUC - Asia Pacific-тай хамтран 2 жилийн өмнө МҮЭХ-ны Залуучуудын хороо 2 өдрийн воркшоп зохион байгуулж залуучуудад мэдээлэл өгч хамтран ажиллаж байсан.

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНИЙ ТӨЛӨӨ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

✅Өнөөдөр: Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр

🔹Энэ өдрийг 2002 оноос эхлэн жил бүрийн 06 дугаар сарын 12-ны өдөр тэмдэглэдэг болсон.
🔹Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенц, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц, 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцод тус тус нэгдсэн байдаг.
🔹Комисс хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлдээ тусгаснаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчилж, “13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл”-ийг баталсан.

05/26/2026
05/25/2026
05/21/2026
05/21/2026
**📌 [МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨР: ОНОЛООС ТӨСӨЛ РҮҮ] 🚀🔥**"ҮЭ-ийн залуучуудын манлайллын хөтөлбөр"-ийн 3 болон 4 дэх өдрүүд МАШ э...
05/21/2026

**📌 [МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨР: ОНОЛООС ТӨСӨЛ РҮҮ] 🚀🔥**

"ҮЭ-ийн залуучуудын манлайллын хөтөлбөр"-ийн 3 болон 4 дэх өдрүүд МАШ эрчимтэй, практик дадлага ажлуудаар дүүрэн өрнөж байна! 👋⚡️

14 аймгийн, 7 салбарын 25 залуу лидерүүд маань зөвхөн асуудал яриад суух биш, түүнийг хэрхэн БОДИТ ШИЙДЭЛ, ТӨСӨЛ болгох арга зүй-д суралцаж, багаараа эерэг өрсөлдөөн хийж байна. 🧠💡
🧠 **Эдгээр өдрүүдэд залуус маань ямар дадлага ажлуудыг хийв?**
✅ **"Дөрвөн хүчний онол"**-д тулгуурлан залуучууд бидэнд яг ямар нөөц бололцоо, давуу тал, эрх мэдэл байгааг бүрэн зураглаж, оношиллоо.
✅ Салбар бүрт тулгарч буй **"Асуудлаа" ➡️ "Зорилго"** болгон хувиргах логик шилжилтийг хийв.
✅ Тодорхойлсон зорилгоо хэрхэн амьдралд хэрэгжихүйц **"Шийдэл"** болгох гарцуудыг уралдуулан хэлэлцлээ.
✅ Эцэст нь, гаргасан шийдлүүдээ орон нутаг, салбартаа хэрэгжүүлэх бодит **"ТӨСӨЛ"** болгон баг баргаараа боловсруулж байна. 📋✨

Үйлдвэрчний эвлэлийн шинэ үеийн залуус маань нийгэм болон хөдөлмөрийн зах зээлд эерэг өөрчлөлтийг авчрах "Бүтээгч" төслүүдээ тун удахгүй бэлэн болгоно.

Залуусын маань эрч хүч, багийн ажиллагаа үнэхээр супер байна! 💪🌟
#МҮЭХ #ЗалуучуудынХороо #ЗалуучуудынМанлайллынХөтөлбөр #7дахьЖил #ОнолоосПрактикт #ЗалууЛидерүүд #ТөслийнМенежмент #ХөгжлийнТүүчээ
2026.05.21

 📣 МҮЭХ-ны Залуучуудын хорооны 7 дахь жилийн "Манлайллын хөтөлбөр" амжилттай үргэлжилж байнаМонголын Үйлдвэрчний Эвлэлий...
05/20/2026


📣 МҮЭХ-ны Залуучуудын хорооны 7 дахь жилийн "Манлайллын хөтөлбөр" амжилттай үргэлжилж байна
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ны Залуучуудын хороо, ХБНГУ-ын ФЭС-тай хамтран зохион байгуулдаг, шинэ үеийн залуу удирдагчдыг бэлтгэх "ҮЭ-ийн залуучуудын манлайллын хөтөлбөр" 7 дахь жилдээ амжилттай хэрэгжиж, 3 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ жилийн хөтөлбөрт Монгол орны өнцөг булан бүрээс буюу 14 аймгийн, хөдөлмөрийн зах зээлийн өнгө төрхийг тодорхойлж буй 7 өөр салбарын шилдэг 25 залуу лидер шалгаран оролцож, нэгэн дор цуглаад байна.

🧠 Онолоос практик руу: Залуус юу суралцав?
Хөтөлбөрийн эхний 3 өдөр маш эрчимтэй, бүтээлч бөгөөд ажил хэрэгч уур амьсгалд өрнөж, залуучууд хөдөлмөрлөх эрхийн хамгаалалт, манлайллын чиглэлээр дараах цогц мэдлэгийг эзэмшлээ. Үүнд:

ҮЭ-ийн суурь ба Нөлөөлөл: Үйлдвэрчний эвлэлийн үндсэн мэдлэг болон нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажлыг хэрхэн зөв арга зүйгээр, үр дүнтэй зохион байгуулах тухай хэлэлцлээ.

Хөдөлмөрийн зах зээл ба Судалгаа: "Монгол Улсын залуучуудын хөдөлмөр эрхлэлт ба ҮЭ-ийн оролцоо" сэдвийг хөндөж, асуудлыг олон талаас нь шинжлэх Дөрвөн хүчний онол /PRA/-ыг практикт ашиглаж сурав.

Хүний эрх ба Өөрийн оношилгоо: Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Хөдөлмөрлөх эрхийг уялдуулан судалж, "Эрхийн дугуй" дасгалаар өөрийн эрх, үүргийн тэнцвэрийг бодитоор оношилно.

Хуулийн шинэчлэл зураглалаар: Хөдөлмөрийн тухай хуулийн бүтэц, гол өөрчлөлтүүдийг хуурай тогтоох биш, Хуулийн "Map буюу зураглал" схемээр маш ойлгомжтойгоор задлан шинжиллээ.

Ажлын байрны аюулгүй байдал (OSH): Зөвхөн техникийн аюулгүй байдлаас гадна орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн чухалд тооцогдох болсон Ажлын байрны дарамт, шахалт болон Сэтгэл зүйн аюулгүй байдал-ын талаар чухал хэлэлцүүлгүүдийг өрнүүлэв.

Түүх ба Ирээдүйн чиг хандлага: Дэлхийн аж үйлдвэрийн анхны хувьсгалаас эхлээд өнөөдрийн платформд суурилсан хөдөлмөр эрхлэлт буюу "Gig economy" хүртэлх хугацаанд ҮЭ-ийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг, ирээдүйн чиг хандлагыг тодорхойллоо.

✊ Шинэ үе - Шинэ манлайлал
Салбар бүрээс цугласан залуу лидерүүд маань зөвхөн танхимын сургалтаар хязгаарлагдахгүй, багаар ажиллах чадвараа хөгжүүлж, өөрсдийн салбарт тулгарч буй асуудлуудыг цаашид хэрхэн цахим шилжилт, инновацтай уялдуулан шийдвэрлэх гарц гаргалгааг уралдуулан хэлэлцэж байна.

Хөтөлбөр дараагийн өдрүүдэд илүү сонирхолтой практик дасгалууд, удирдлагуудын уулзалтаар үргэлжлэх бөгөөд 14 аймаг, 7 салбарын залуусын дуу хоолой болсон эдгээр 25 оролцогч маань хөтөлбөрөө дуусгаад өөрсдийн салбар, орон нутагтаа эерэг өөрчлөлтийг түүчээлэх "Супер хүч"-тэй болон буцах юм.

"Залуучуудын дуу хоолой — Хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн хөдөлгүүр"
МҮЭХ-ны Залуучуудын хороо
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
Монголын Хөдөлмөрийн Их Сургууль
Friedrich-Ebert-Stiftung Friedrich-Ebert-Stiftung Mongolia
МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хороо

#МҮЭХ #ЗалуучуудынХороо #ЗалуучуудынМанлайллынХөтөлбөр #7дахьЖил #ХөдөлмөрлөхЭрх #ЛидерЗалуус

МҮЭХ-ны Залуучуудын хороо, ХБНГУ-ын ФЭС-тай хамтран "ҮЭ-ийн залуучуудын манлайллын хөтөлбөр"-ийг 7 дох жилдээ зохион бай...
05/17/2026

МҮЭХ-ны Залуучуудын хороо, ХБНГУ-ын ФЭС-тай хамтран "ҮЭ-ийн залуучуудын манлайллын хөтөлбөр"-ийг 7 дох жилдээ зохион байгуулагдахаар бэлтгэл бүрэн хангагдлаа.
Хөтөлбөр эхлэхэд 1 хоног үлдлээ.
14 аймгийн 6 салбарын 25 залуучууд оролцохоор бүртгэлээ баталгаажууллаа.

Та бүхэнд хөтөлбөрт нь амжилт хүсэж баяр хүргэе!

МҮЭХ-ны Залуучуудын хороо
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
Монголын Хөдөлмөрийн Их Сургууль
Friedrich-Ebert-Stiftung Mongolia

2026.05.17

📌 МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ЗАЛУУЧУУДЫН ХОРООНЫ ДАРГААР Б.ГАЛБАДРАХ ДАХИН СОНГОГДЛОО.   🗓️ МҮЭ-ийн холбооны...
12/15/2025

📌 МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ЗАЛУУЧУУДЫН ХОРООНЫ ДАРГААР Б.ГАЛБАДРАХ ДАХИН СОНГОГДЛОО.
🗓️ МҮЭ-ийн холбооны Залуучуудын хороо ээлжит бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаа Нийслэл улаанбаатар хотноо 2025.12.12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус хурлаар МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны 2024-2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан хэлэлцэж төлөөлөгчид сайшаасан байна.
🗂️ Мөн МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн 2024 оны 2 дугаар хуралдаанаар баталсан “ЗАЛУУЧУУДЫН ХОРООНЫ АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ” -д заасан зарим зүйл заалтын хүрээнд ярилцаж цаашид авах арга хэмжээний талаар санал хүсэлт гарав. Мөн Залуучуудын хороо өнгөрсөн хугацаанд МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж Их хурлаар оруулсан зэрэг онцлох ажлуудыг дурьдав.
🗳️ Хуралд салбарын 12, аймаг, нийслэлийн 16 гишүүн байгууллагын ҮЭ-ийн холбоодын дэргэдэх Залуучуудын төлөөлөл 63 хүн бүртгэлд мэдээллээ ирүүлсэн байна. Мандатын эрхийг 48 гишүүнээр баталж хурал 93.7 хувийн ирцтэйгээр хурал эхэлж зохион байгуулалтын үйл ажиллагаа явагдаж 65 хувийн саналаар Залуучуудын хорооны дарга Б.Галбадрахыг дахин сонголоо.
🔎 Залуучуудын хорооны тэргүүлэгчдээр Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Хөнгөн үйлдвэрийн ҮЭ-ийн холбоо, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо, Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо, Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний ҮЭ-ийн холбоо, Сэлэнгэ аймгийн ҮЭ-ийн холбоо, Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбоо, Ерөнхий зөвлөлийн ажлын алба зэргээс төлөөлөл болж сонгогдлоо.
✅ ҮЭ-ийн байгууллагын тогтвортой байх үндэс бол гишүүдийнхээ итгэл сэтгэлийг хүлээн, нэгдмэл санаа зорилготой, хөдөлмөрийн хүний төлөө өөрийн сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа ҮЭ-ийн идэвхитэн сонгуультан Та бүхэн билээ.
👏🤝Ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье.
2025.12.15

Address

Sukhbaatar District
Greenwood, LA

Opening Hours

Monday 9am - 5pm
Tuesday 9am - 5pm
Wednesday 9am - 5pm
Thursday 9am - 5pm
Friday 9am - 5pm

Alerts

Be the first to know and let us send you an email when МҮЭХ-ны Залуучуудын хороо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to МҮЭХ-ны Залуучуудын хороо:

Share

Category